Sunday, October 18, 2009

Хэнээсээ ч нуусан юм хэдэн шүлэгээ Draft-наасаа гаргаж ирлээ


Зүрхнээсээ зүрх сугалж гаргаж ирээд
Зүлгэж янзалсаар хүн болгомоор байна
Мөчиргүй мод, үндэсгүй цэцэг гэж үгүй
Зүрхнээсээ л хайр төрүүлмээр байна
Зүүдлэж амрах мөч өгөхгүй зүрхээ би
Татаад гаргалаа
Зүлгэж янзлаад хүн болголоо
XXX
Хачин их айдсыг
Харцныхаа гүнээс тольдоно
Хачин их хөндүүрийг
Зүрхийхээ гүнээс мэдрэнэ
Өмнөх дурлалын түүх
Одоо надад сүүдрээ тусгана
Өөртөө би яаж итгэх вэ
Өөрийгөө л алдмааргүй байна
XXX
Хэлж амжаагүй үгс минь цэцэгс болж
Булшин дээр минь ургана
Зүүдэлж чадаагүй учрал минь оршуулга болж
Тэнд л чамайг авчирч бид уулзана
Хэзээ ч юм харахыг хүссэн чиний нулимс
Миний дээрээс бороо болон асгарч цэцэгс ургаж
Хайртай гэж хэлж чадаагүйдээ чи харамсж
Хэрэггүй болсон булшин дээр минь чи аяархан шивнэх байх даа
XXX
Хэрвээ би тэнгэр өөд нисчихвэл
Хажуудаа чи намайг үгүйлэх үү?
Хэрвээ би буцаж ирэхгүй алсын алсыг зорьвол
Хичнээн хайртай байсныг минь чи санах уу?

Наран мандахад хажууд чинь сэрэх надгүй бол
Өдөржин чи гунигтай явах уу?
Маргааш надад ирэхгүй болбол
Минийх байсан уруулаар өөр хүн үнсэх үү?

Үдэш болоод ор чинь эзгүйрвэл
Шөнийн зүүдэндээ чи намайг эрэх үү?
Хар дараад сэрэхэд чинь хажууд чинь би байхгүй бол
Харанхуйд ганцаардан тэвэр чинь эзгүйрэх үү?

Алсын алсад нисээд одоход
Амраг минь чи хайрыг минь санах уу?
Аяархан дуудах диваажин тийж ажих ирэхгүй нисчихвэл
Ахиад чи миний хойноос үгүйлж арван тавны сартай ганцаар ханьсах уу?

Хэрвээ би тэнгэр өөд нисчихвэл
Хажуудаа чи намайг үгүйлэх үү?
Хэрвээ би буцаж ирэхгүй алсыг зорьвол
Хичнээн хайртай байсныг минь чи санах уу?
XXX
Миний гэх юмс дандаа
Минийх биш санагдаж
Мөнх гэх юмс дандаа
Мөнх биш санагдаж
Байгаа гэх энэ ертөнцийн
Байхгүй хэсэгт Би оршино

ххх

Хэдэн мянган үргэлжилсэн дурлалын энэ тоглоомонд
Ялалт байдаггүйг ухаарч
Яагаад ч юм би өчнөөн гунигласан
Азын сугалаа хожсноо хожим ухаарч
Дугаарлаж тоглодоггүй дүрмийг нь ойлгосон
Тоглоомонд автаж сэтгэлээ дэлгэчихээд
Нуух гэж би үлдсэн хугацаанд нь гунигласан

ХХХ

Зүүдэнд минь орших тэр олон жигүүртнүүд
Зүгээр л дэргэдээс минь нисээд явахад би атаархадаг
Тэгээд нүдээ аниад тэнгэрт ниснэ гэж мөрөөддөг
Гэнэт дугарах хаалганы чимээ мөрөөдлөөс минь салгачихдаг
Хагацал тэгэхэд мөрөөдөл бид хоёрын дундын ертөнц болж хоцордог
XXX
Харууслын аяз сэтгэлд эгшиглээд
Хаврын нэгэн өглөө уйтгар нойрноос сэрээнэ
Зүгээр л гүйгээд зугатаамаар тийм нэгэн эгшиг
Сэтгэл эзэмдээд, бодол эзгүйрээд
Би өөрийгөө тэнгэрт нисэж гэж зүүдэллээ
Үүлэн дээрээс шүлэг бичих гэх оролдлоо
Гэсэн газрын амьдрал би хоргодоод
Тэнгэр газрын завсар дуугүй шаналана
XXX
Цонхны шил мөргөн унах бороон дуслууд
Цохилох зүрх түгшин догдлох
Гэгээн мөртлөө бүтэхгүй учрал
Яг л шүлэгчийн хүссэн мөч

Цонхны завсраар сийгэх салхи
Цонхийж ядарсан царай
Болохгүй хэр нь хүлээсэн учрал
Яг л сүүлчийн шүлэг шиг
XXX
Өөрөөрөө байдаг эрх чөлөө энд дуусаж
Бичсэн шүлэгний мөр бүрийг цэнэдэг боллоо
Бичье гэсэн үгээ өөртөө нууж,
Биеэ хүртэл бусдын нүднээс нуудаг боллоо
Бэр болно гэдэг амаргүй
Өөрийнхөөрөө солиордог, тэгээд хашхирдаг
Бичсэндээ баярладаг Болор
Энд хүрээд Бэр Болор боллоо...
Эрд очно гэдэг амаргүй
Эжийдээ эрхэл
дэг минь тоотой болж Элдэв хүний ам харан дальдчиж
Хүүхэд наснаасаа салаагүй байж
Хүний үрд эхнэр болно гэдэг амаргүй

Өөрийнхөөрөө солиордог дэврүүн сэтгэл аль хэдий нь унтарчихаж

Энд хүрээд блогоо хаая гэж бодлоо. Өөрийнхөөрөө солиорч, өөрийнхөөрөө зүтгэж, өөрөөрөө байдаг Болор аль хэдий нь унтарчихаж, магадгүй дахиж асахгүйгээр. Би уг нь шүлэг бичээд л их л дэврүүн өөдрөг сайхан явдаг байсан юм. Гэтэл сүүлийн үед энэ бүхэн үгүй болж, гэр бүлийн амьдрал намайг нугачин дарж, дэврүүн байх хүслийг минь хэмхчиж байна. Одоо бүх юманд 2 хүний санал чухал, удахгүй 3 дахь хүний саналаас бүх юм хамаардаг болно. Тийм учраас өөрийгөө хүмүүжүүлж бүх зүйлд өөрийнхөөрөө омголон байдгаа болихоор шийдлээ. Үнэхээр хуучнаараа байя гээд энэ бүгдтэй зэрэгцээд явах сэтгэлийн тэнхээ үгүй болж, нөхцөл байдал шал өөр болчихлоо. Өдөр болгоны тулга тойрсон хэрүүл, ажил амьдралын цагийн зөрүү энэ бүгдтэй эвлэрэх хэрэгтэй боллоо. Илүү зүйлд цаг зарцуулна гэдэг миний хэрээс хэтэрч ганц хайртай блогоо хаая гэж бодлоо. Угаасаа ч монголд ирсэнээсээ хойш бараг юм бичээгүй, бичих зав, бололцоо, орчин нөхцөл бүрдэхгүй бүх зүйл гэрлийн хурдаар маш хэцүү явж байлаа. Блогоо төгсгөж нэг ийм шүлэг бичлээ.

Буй юмс бүхэн дэргэд ирэхийн хирээр
Буй асан юмс үгүйлэгдэнэ
Хөврөн ирэх ирээдүйтэй
Түмэн асуудал зэрэгцэн айсуй

Миний ертөнц бидний ертөнц болж
Бие минь ихэрлэж дотор минь бүрэлдэнэ
Айсуй цагийн гийчнийг би хүлээн
Аядуу зөөлөн дугарахыг хүртэл суралцана

Өөрөөрөө байх эрх чөлөөндөө
Өөрөө би цэг тавьж (бид)
Энд тэгээд амьдрал амтыг амтлах байхдаа
Аялалд гарах цаг минь болчихож

Буй юмс бүхэн дэргэд ирэхийн хирээр
Буй асан юмс үгүйлэгдэнэ
Дурсамж бүхэнтэй минь цуг
Дураараа насны омголон шүлгүүд минь санагдах байх даа

ХХХ



Баяртай
Хүндэтгэсэн Д.Болор

Wednesday, August 19, 2009

hey hey hey


Блогдоо юм бичээгүй удсан байна шүү, бараг блогтойгоо ч мартах дөхөж. Би гэдэг хүн ирсэнээсээ хойш нилээд завгүй цаг хугацааг маш хурданаар өнгөрөөх шив дээ. Одоо удахгүй хичээл орлоо яана даа хэхэ.

Амьдралын үнэ цэнийг
Авдранд байгаа эмээгийн чихэрнээс эхлэн мэдэрдэг


Энэ 2 мөрийг зунжингаа бодож байгаад олсон юм хаха. Шүлэг бичих, унших завгүй эсвэл нэт байхгүй гэсээр байгаад их удаж дээ. Тэгээд бүтэн зунжин бичсэн 2 мөр нь. Тайлбарлаваас, бага байхад эмээгийн авдранд байгаа чихэрнээс авахын тулд овоо хөдөлмөр зарна, зальдана, инээнэ уйлна бөөн юм болно. Тэгээд эрхэлсэны үр дүнд шүдний үнэ цэнэ, эд материалын үнэ цэнийг мэдсэн дээ. Сүүн шүдээ солигдсоноос хойш чихэр гэдэг юмыг ор тас мартсан шүү. Тэгээд л би тэр идсэн чихэр надаа их ойлгуулсаныг гэнэт ухаараад өөр ч шүлэг бодсонгүй дээ хөө...

Тэгж байгаад уншсан номныхоо талаар бичнээ. Хэдэн ном худалдаад авчихсан байгаа.

p.s. энэ зун Аврагатосонд амарсан зургаа оруулав

Tuesday, July 07, 2009

Үхэл мэт үнсэлт мэт хорвоогийн анирыг чагнан сууна
Үүрд мэт хагацал мэт дурлалын балыг шимтэнэ
Моддын доор хорвоо ямар жаргалтай
Дээшээ хараад би
Үхэл мэт үнсэлт мэт хорвоогийн анирыг чагнан хэвтэнэ
Ай, энийг л би таталж зурчихаад
Тэндээ би 100 жил амьдармаар байна

Үзэмж төгс цэцгийг би үзэн яддаг
Өргөс нь хурц, өнгө нь өвчин шиг улаан
Үлэмж орчлонгийн хайрын билгэдэл
Сарнай цэцгэнд би хичнээн дургүй

Нарны туяа мэт гэрэлтэх сарны инээдийг үзэн яддаг
Яагаад ч юм үнэн сэтгэл бүлээхэн байдаг
Наашлах цагын гунигийг зарлагч
Намрын навчсанд би хичнээн дургүй

Thursday, July 02, 2009


Дүрснээс дүрсэнд ойсон би
Дүгрэг толиндох өөрөөсөө асууна
Чи хэн бэ
Би чинь би шүү дээ
Гэхдээ чи нэртэй биз дээ
Тэр чинь зүгээр л биднийг хооронд нь ялгадаг үг
Тэгээд чамайг хэн гэх үү?
Намайг хэн ч гэж болно оо
Гагцхүү би Би хэвээрээ л байна
Харанхуйд уйтгарладаг
Хашгираад уурлаж чаддаггүй
Зүгээр намууханд
Өөрийгөө зовоодог
Би яг ийм хэвээрээ л байна
Тэгээд намайг хэн гэмээр байна?
Болор л гэмээр байна
Нэвт харагддаг
Элбэг байдаг
Тийм нэг гунигтай болор ваар

Wednesday, July 01, 2009

Хийх юмгүй Боогийгийн дэмийрэл

Ойрд блогдоо юм бичсэнгүй. Уг нь бичих юм овоорчихож, даанч үг үсгийн алдаа хянаад зураг хөрөг оруулна гэхээр зуны халуунд нозоороод олигтой юм хийхгүй дэмий л энд тэндэхийн блог хэсэх юм. Нээрээ миний блог янзын хөдөөний стильтэй болсон байгаа биз дээ. Манай нэг ах бол хараад л наадам айраг санаанд нь орсон гэсэн. Наадам гэдэг Theme надад өөрт маань ажил хийж байсан үе, монголд байсныг минь санагдуулаад их гоё байгаа. Тэгэхдээ удахгүй монголд очоод хуучин хэвэнд нь оруулнаа. Миний хуучин Theme өөрөө их бодож байж хийсэн бас хайртайгаа ахуулсан зурагтай болохоор тэрийгээ буцааж тавина гэж бодож байгаа.
Ойрын хэдэн өдөр хичээл амарчихсан хийх юмгүй гачин байнаа, монгол явахад яг 18 хоног үлдсэн, тэр болтол бас юм хиймээр ч юм шиг үгүй ч юм шиг мэдэхгүй юм даа. Ойрд мессэнжерт таарсан хүн амьтан надаас залхаж байгаа байхаа, би гэдэг хүн мөнхийн онлайн, тэгээл хүмүүсийг эхнээс нь шалгаагаастай. Азаар овоо олон хүн онлайн байж таарахын. Тэгэхдээ зарим нь эхнээсээ тас гүрийгээд ганц үсэг хариу бичихгүй, тэгээл би баахан юм бичээд хойноос нь ганцаараа ярилцахад таатай байлаа ч гэх шиг тиймэрхүү янзаар чат өрнөөстэй.
Ганцаараа хийх юмгүй хүн яааяа үнэн тэнэг болдог юм байна. Одоо яг иймэрхүү юм бичээл аймар тэнэг сууж байгаа байхгүй юу. Ганцаараа хийх юмгүй хүн хамгийн түрүүнд хүмүүсийг залхаана, дараа нь юм ургуулан бодохын төгс шатанд очоод дараа нь өөрөө тэрийгээ үнэн гэж бодоод уурлана нэг иймэрхүү хэхэ. Ер нь бол ганцаараа байснаас сэтгэцийн өвчин тусах магадлал маш өндөр гэдгийг өөрийн бие дээр туршилт хийсний үндсэн дээр мэдэж авлаа. Одоо блог маань ч утгаа алдах шинжтэй. Хэдэг шүлэг сараачаад тавьчихаад байдаг байсан ойрд шүлэг бичих хүсэлгүй болчихсон. Ер нь идэвхигүй нэг тийм гөлөөн шинжтэй болчихсон.
Монголдоо хурдан очиж жаахан найр наадам амралт зугаалгыг хашраая гэж бодоод байнашд. Тэгэхдээ мэдэж байна оо, өөрөө дөнгөж эхлээд хашрангуутаа ээждээ эрхлээд лагерь дээр очоод хэвтчих байх. За тэр ч яахуу очоод машин барьдаг болчих юмсан. Тэгвэл тэгээд ёооё аймар тэнэхгүй юу? Хэдэн найзуудаа суулгаж байгаад л очдогоороо зайсан ч юм уу Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн ч юм уу тэгээл тэнээл. Даанч нээр нь машинаа өгөх хүн олдохгүй бол тэгээд миний тэнэх хүсэл дуусаа хэхэ.
Заза ер нь Боогий гэдэг нөхөр ганцаараа хийх юмгүй өрөөндөө хэвтсээр байгаад ийм л болчихож жаахан өрөвдөж хайрла айн хэхэ.

Friday, June 26, 2009

Попын хаан Майкл Жэксон (1958 оны 5сарын 29 - 2009 оны 6 сарын 25) газар дэлхийдээ амар тайван нойрсох болтугай



Майкл Жексонг (1958 оны 5сарын 29 - 2009 оны 6 сарын 25) мэдэхгүй хүн гэж байхгүй, Тэрээр 2009 оны 6 сарын 25 Америкийн Лос-Анжелис хотын эмнэлэгт зүрхний шигдээсээр хорвоог цас бусаар орхилоо. Уг нь 8р сард тэрээр аялан тоглолтоо эхлэх гээд бэлдэж байсан. Надаад хэлүүлэлтгүй хүн болгон урд юу юу хийснийг нь мэдэх байлгүй. Ямар ч байсан дуртай дуугаа гэгээн дурсгалд нь зориулан тавьж байна.

Friday, June 19, 2009

Тавтай нойрсоорой

Сая блогийн ээлжит айл хэсэлтээ хийж байтал нээх хөөрхөн хэдэн хүүхдийн дуу хийсэн Цовооноо блог олов. Тэгээд тавтай нойрсоорой гээд дууг сонссон чинь зуслан явмаар санагдаад байх юм. Би тэгэхдээ нээх мундаг зусланчин байгаагүйлдээ, 4р ангидаа бас 5р ангидаа нэг Гокын зуслан явж байсан юм байна тэгээд л болоо. Харин зуслан дээр байхад оройн тойрог гээд бүгд бөөрөнхий дисконы газраа тойрч зогсоод л Тавтай нойрсоорой эсвэл Камертоны Зүүдийг дуулдаг байж билээ. Гоё байжээ. Өчигдөр нэг эгчтэйгээ чатласан чинь хамаг дүү нар Гокын зуслан явж байгаа юм байх оо. Би энд атаархаастай буцаад 18-с доош настай болох юмсан ухааны юм бодоод л хэхэ. Одоо нэг дүү амарч байгаа тэгээд дараагийн 2 ээлжинд 2 дүү дараалаад явна гэсэн. Намайг ч одоо ямарч зуслан очсон хөөх байх даа хэхэ, аягүй бол багшаа гэж онигооны эзэн болох байх аа. Зун болоод би гэдэг хүн монголдоо очихын бөөн хүслэн. Бөөн л амралт зугаалга шоу хүлээгээд суугаад байгаа шд, зөв ч юмуу буруу ч юм уу хэхэ. Ямарч байсан аав өдөр болгон шоуд гэж мөнгө өгнө гэж амласан. Харин ээжээс асуусан горьд гэсэн. За яахав, болохгүй бол очиж байгаад олон хамаатантайгийн хэрэг юу билээ АЙЛЦ-ын оноогоо өөд уруугүй тайлбарлаж байгаад хэд гурван юм олно доо. Тэгээд намраас л ажил сургуулийн юм бодно доо. Заза баахан мөрөөдчихлөө, уг нь мөрөөдөхгүй гэж хичээсэн ч толгойнд өөр төрлийн программ ажиллахгүй ойрд онцгүй байна аа. Хоол хийнэ гэдэг программны хугацаа нь дуусчихсан, одоо дандаа сонин хоол хийх ч гэж оронцоглож байгаа. Яг л фотошопны хугацаа дуусаад пэйнт ашиглаж байгаа юм шиг хэхэ. Тэр яах вэ нээр нь багаасаа хамт төрсөн эгч шиг байсан миний сайхан аниа маань өнөөдөр сүүлийн шалгалтын дүнгээ аваад Ноттингемийн их сургуулийг төгсчихсөн. Эгчдээ зөндөө их амжилт хүсье, амьдралд тохиолдох сайн муу бүхэнд чинь муу дүү нь халтайгаад л хажууд чинь шүү. Өнгөрсөн энэ нэг жил цугтаа сайх муу бүхнээ хуваалцаж баярлах гунихдаа цугтаа тэгээд бас надад дандаа тусалдаг байсанд чинь баярлалаа. Дүү нь чаддагаараа нэг салад хуушуур хийж өгнөө. Хоолны программаа дахиж суулгаж байгаад хэхэ.
Түрүүнжингээ тавтай нойрсоорой гэдэг дуу сонсоод байсан чинь бараг уйлахнээ залуу нас санаанд ороод байна ш дээ. Энэ нээрээ хөөрхөн үгтэй гоё дуу шүү. Уг нь энэ дууны үгийг бичих гэж байснаа дэвэн дэлхийн юм болгочихлоо.

Тавтай нойрсоорой

Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч
Хүслийн цэнхэр шөнө айсуй
Бодлын хөлгөөр одонд аялаад
Болор мөнгөн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүс ээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын од оо

Үйлс бүтээлийн өдөр өнгөрч
Үлгэрийн цэнхэр шөнө айсуй
Зүүдний хөлгөөр одонд аялаад
Зөн билэгийн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүс ээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын од оо

Найртай цэлмэг өдөр өнгөрч
Найргийн цэнхэр шөнө айсуй
Эртний хөлгөөр одонд аялаад
Энх мөнхийн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүс ээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын од оо

Дууг нь татвал Эндээс татаарай
Энэ дууг тавьсан Цовооноод баярлалаа

Sunday, June 14, 2009

Хайрыг бид өөр өөрөөр ойлгож
Нэгэн зүгт тэмүүлдэгч
Огтолцох газраа очтол
Эсрэг зүгт явсанаа ойлгосон

Харанхуйг бид өөр өөрөөр хардаг
Адилхан гэрэл тийш тэмүүлэн байгаа ч
Очих гэгээ өөр өнгөтэй
Гэрлийг бид огт өөрөөр төсөөлсөн

Friday, June 12, 2009

Улаахан цэцэгс бидэн уруулаа өргөөд
Наран өөд яг адилхан тэмүүлдэг
Хүрэх газраа бид мэдэхгүй ч
Зогсолтгүйгээр дээш тэмүүлнэ
Магадгүй бидэнд шувууны хүсэл байж мэднэ

Tuesday, June 09, 2009

Улаан хошуутын дэгдээхэй бидэн

Зуслангийн байшингийн дээвэрт хоргодсон
Улаан хошуутын дэгдээхэй бидэн
Зэрэгцэн хэвтээд тэнгэр ширтэнгээ
Нэг хоёр гурав гэж бороо намдтал тоолно
Тэгэхэд л надад нисэх хүсэл төрсөн
Зунжин би амаа ангайж
Өмх мах идсээр байсан ч
Өдлөх жигүүр надад заяагаагүй

Намар болоход
Өдөлсөн жигүүрээ дэвсээр тэр минь нисээд одсон
Доголон нулисмтай үлдэж
Дараа хаврын дэгдээхэйтэй цуг
Дахин нисэх гэж
Дээвэр ширтэн хэвтэнэ ээ гэж
Өөртөө амлан гунигтай үлдсэн

Thursday, May 28, 2009

Бирмингемийн бахархал буюу Ижил хүйстнүүдийн парад

Өнгөрсөн хагассайн өдөр буюу 5р сарын 23нд Бирмингем хотыг үзэхээр явлаа. Тэгсэн төв талбай дээр нь очиж үзтэл маш олон хүн цуглачихсан байхаар нь хүнээс юу болж байгааг асуувал, ижил хүйстэнүүдийн парад болж байгаа гэхээр нь сонирхоод жаахан харж зогсоод бичлэг хийв.

Энэ парадны тухайд гэвэл Бирмингем хотын төв Викториа талбайгаас Ижил хүйстэнүүдийн тосгон хүртэл үргэлжилдэг 2 өдөр болдог бөгөөд Англидаа хамгийн томд тооцогдох ижил хүйстэнүүдийн цуглаан гэсэн. Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Энэ жилийн уриа нь Pink meets green гэсэн байсан. Энэ нь хүмүүсийг бизнесээ аль болох байгаль орчинд ээлтэй байлгахыг уриалсан гэж сонин дээр байна лээ. Birmingham Pride буюу Бирмингемийн бахархал гэсэн нэрэн дор явагддаг уг арга хэмжээг өнгөрсөн жил тус хотын мер нь эсэргүүцэж жагсаал хийх эрх өгөөгүй бөгөөд тэр нь маш их эсэргүүцэлтэй тулгарч энэ жил хуучин хэвээрээ явагдсан гэсэн. Мөн энэ жилийн параданд нийтдээ 10 мянга орчим хүн оролцсон гэсэн мэдээ байна.

Monday, May 25, 2009

The end of a nightmare Япон хэлнээ ERJ блогчины орчуулгаар

Миний бичсэн Монгол хэлээр Ганцаардлын төгсгөл, Анлиар The end of the nightmare -г нэгэн блогчин маань Япон хэлээр орчуулсан гэнэ ээ. Үнэхээр их баярлалаа, хүн тоож орчуулна чинээ бодсонгүй ээ, анхны бичсэн эссэнд маань хүмүүс их урмын үг олноор хэлж, дэмжиж байгаад үнэхээр их баярлаж байна. Япон хувилбар нь ЭНД

Sunday, May 24, 2009

Блог VS ном ба санал болгож байгаа блогууд




Анх манай ээж надад Г.Аюурзаны "Дурлалгүй ертөнцийн блюз хүүрнэл зохиолууд", тэгээд өөр хэдэн хүүрнэл зохиолын ном авч өгсөнөөс хойш аль хэдий нь 7 жил болжээ. Урд нь Малори Таверсд гээд нэг орчуулгын цуврал 2 ном уншиж байсныг эс тооцвол өөр ном нээх шагайж яваад байдаггүй байж дээ. Тэгээд хичээл ном хийдэггүй, дургүй хүнд ном маш ихээр таалагдаж, нэг ёсондоо шинэ ертөнцийг нээж өгч, тэрнээс хойш номын дэлгүүрээр их эргэлддэг болсон шүү.Тэгээд номын амтанд орж хэдэн жил ёстой баригдсан болгоноо уншиж, дахин уншиж байсаар өдий хүрлээ. Ер нь номыг нэг болон түүнээс дээш уншвал улам ойлгоод, улам л гоё санагдаад байдаг юм миний хувьд. Харин сүүлийн үед ном гэдэг найзаа араар нь тавьж блог, википэдиа зэргээс юм их уншдаг болов. Энэ нэг муу лаптопийг улайстал нь, өөрөө хөшөө болтлоо ард нь суулаа ш дээ энд ирсэнээсээ хойш. Тэгэхдээ нээх учиргүй ном уншлаа гээд хэтрүүлж болохгүй л дээ хааяа тэгж боддог юм. Номын цагаан солио болвол яах юм хэхэ. Жаахан завсарлаж байж байгаад номоо буцаагаад уншлаа. Тэгсэн ном маань илүү гоё санагдсаан, хуудсаа эргүүлэх, хүссэн газраа унших, дээр нь тэмдгэлэх гээд бас хамгийн гол нь лаптопны ачаалаж байгаа дуу сонсогдохгүй гээд давуу тал ихтэй байлаа. Хуучин найзаа хэсэг хугацаанд бүр мартаж, араар тавьсандаа дургүй хүрэв ээ. Би ямар муухай хүн бэ? Ийм олон гоё зүйлсийг мартаад гээд л. Гэтэл харин уншиж байсан ном маань хариугааа авсан уу яасан би нэг мэдсэн бүр нулимсандаа хутгалдаад сууж байх юм. Тэр ном надад миний хамгийн муухай, хэцүү дурсамж, миний өөрөөсөө нуудаг хүлээн зөвшөөрдөггүй юм гээд бүгдийг нь надад гэнэт ойлгуулж, өөрийгөө хөндлөнгөөс харахад тусалсан. Гэвч би тэр тустай сайн найзаа яах ч аргагүй дундаас нь хаяад, хаагаад, далд хийчихсэн. Дахиж хуучин дурсамжаараа амьдрахгүй гээд өөртөө амалчихсан. Хэдий юм ойлгож байсан ч гэсэн өөрийгөө дахиж тэгж нервтүүлэх хэрэг байгаа ч уу үгүй ч үү, амьдрал урсаж байхад хуучин юмыг сөхөх тийм ч таатай биш санагдав, угаасаа одоо болж байгаа зүйлсийг гүйцэж ядаж байхад тэр бүгдтэй зууралдах цаг, зав, хүсэл хаа байхав. Тэгээд одоо буцах ч дөхөж байна, юм хум үзэж,амьдарч байгаа улс оронтойгоо жаахан танилцмаар санагдаад хэрэндээ ойрхон газрууд луу аялах алдаад л байж л байна. Тэгээд эрдэм номоор биш хэсэг аялаж, дэлгүүр хэсэж эдээр биеэ чимюү гэж бодов. (Удахгүй Англид болдог хамгийн том ижил хүйстэнүүдийг парадны талаар бичнээ, сая Өнгөрсөн хагассайн өдөр Бирмингэм хот явахад болж байсан юм. )

Энд байх хугацааныхаа ихэнхийг мессэнжердэж эсвэл блог, сайтууд уншиж өнгөрөөх шив дээ гэж. Тэгээд энэ хугацаанд унших дуртай байсан блогуудаа та бүхэнд танилцуулья гэж бодлоо.

Б.Батзаяа гээд ганган шүлэгтэй залуу байгаа, удахгүй ном нь гарна гэсэн. Шүлэгнийх нь талаар олон юм хэлээд яахав блогоор нь ороод үзээрэй.

Х.Болор-Эрдэнэ гээд зохиолч, сэтгүүлч эгч бий, блогоор нь ороод та лав уйдахгүй. Үнэхээр гоё өгүүллэгүүд бичнэ. Зөндөө олон ном гаргаж байсан гоё эгч байгаа.

Ангийн анд Н.Цэцболдын блог. Багын найз блог дээрээ гоё юмнууд их орчуулж тавьдаг байсан сүүлийн үед завгүй болсон бололтой хуучин гоё орчуулсан сургамжтай буддын өгүүллэгүүд нь харагдахаа больсон. Тэгэхдэ тэдгээрийн архивыг уншихыг санал болгож байна. Бас нэг юм хэлэхэд Цэцээ маань намайг анх блог гэдэг зүйлтэй танилцуулж байсан юм. Энэ завшааныг ашиглаад баярлалаа Цэцээ найз аа гээд хэлчихье.

Бас нэг ангийн андын блог бол Ч.Ганжавхлангийн блог . Тун дажгүй сэдэв хөндөж юм бичнэ даанч шинэчлэгдэхдээ удаан, тэгэхдээ удаж удаж бичсэн юм нь ёстой час хийсэн юм байна. Үнэхээр л юм бодуулна. Илтгэх урлаг эд нарын багш болоод ч тэр юм уу бичсэн юмнууд нь зарин нэг сонингийн сэтгүүлчээс илүү цэгцтэй онож бичсэн санагддаг.

За миний блог найз, эгч Снүүпын блог уншихад сонирхолтой, өөрийнх нь ертөнц гэсэн болоод ч тэр юм уу, хувь хүний блог гэдэг утгаараа надад их таалагддаг юм. Үзсэн кино, таалагдсан таалагдаагүй юм, дүү нар нь гээд ер нь миний уншин дуртай юмнууд их бий.

Theory's Blog эндээс та маш олон зүйлийг унших болно. Уншаад огт харамсахгүй. Надад ялангуяа яруу найрагдын бүтээлүүдийг оруулсан нь их таалагддаг юм.

Чандмань, Энэ ахын блог их таалагддаг юм. Охинтойгоо америкад байдаг, бичиж байгаа орчуулж байгаа зүйлс нь дандаа хүнд хэрэгтэй, тэр бүр бидний мэдэдгүй зүйлүүд байдаг.

Г.Мөнхбаатар, бас нэг блог анд. Манай хүн гоё гоё юм бичдэгийн, арай өөрөөр бичнэ бусдыг бодвол. Их хөөрхөн хүү бий гэж... хэхэ. Хүнээс юм шалгаах дуртай, их юм асууна, их юм асуусныхаа хэрээр хүнийг юм бодуулна.

Гоо марал блог. Яруу найрагч, зураач Ж.Болд-Эрдэний шүлэг болоод тэмдэглэлүүдийг эмхэтгэж нийлүүлж гаргасан блог. Шүлэгнүүд нь үнэхээр тасархай тасархай. Тэр Чинагш юм бүхэн улирч одно гэдэг бол яаая аймар гоё шүү, заавал орж үзэх блог.

Сонгомол шүлгүүд блог. Энд Болор цом, гадаа дотоодын яруу найрагчид гээд их олон гоё шүлэг бий. Олон хүмүүс хамтарч хөтөлдөг блог.

Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна Өнөржаргал гэдэг охины блог. Хүчирхэг үнэхээр блогнийхоо нэр шиг охин санагддаг. Хааяа уншаад толгой хүрэхгүй мэдэхгүй сэдвийн юм таарноо тэгэхдээ тэрнээсээ илүү сонирхолтой юм бас их бий.

Эдгээрээс гадна 2 блог байгаа, Миний зүүдний риквием гэдэг бас нэг нь Ихзаяа гээд. Тэгэхдээ энэ 2 үнэхээр гоё шүлэгнүүдтэй хэдий ч блогоо хаачихсан. Их үгүйлж байгаа гоё шүлэгнүүдийг нь.

За нөгөө моодонд орж байгаа "Үг олдож үхэр холдлоо" гэдэг үгээр нь энэ бичлэгээ өндөрлөе. Мартсанаас энийг бичиж байх үед сонгуулийн урьдчилсан дүн гарч Миний дэмжиж байгаа олон үг ярьдар Элбэгдорж маань ялах гээд байгаа шум байна, Элбэгээ арай дээр мөн үү?

Thursday, May 21, 2009

Ганцаардлын төгсгөл

Айко цонхны хажууханд суун түүний жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд цас хаялахыг гунигтайхан ажина. Хавар энэхүү цэцэрлэгт хүрээлэнд Сакура дэлбээлэх нь үнэхээр гайхалтай харагддаг. Тэр үед л энэ гайхалтай Сакуран доор сууж хайку бичих дуртай байснаа санагалзав. Харин одоо өвлийн дунд сар, хэдий Сакуранууд хаврынх шигээ үзэсгэлэнтэй биш ч гэсэн том ширхэгтэй цасанд хучигдсаар яг л гэрлэх гэж буй цагаан даашинзтэй бүсгүй шиг харагдана. Түүний байгаа энэ жижиг япон үндэсний байшин нь хоосон хөндий, жихүүндүү байгаа хэдий ч түүнд тохилог дулаахан сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс хавьгүй дээр байлаа. Тэрээр өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн ганцаардмал хүн мэтээр төсөөлөн сууна. Тэрээр хуучин дурсамжуудаа санахыг оролдовч тэдгээр нь аль сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэхээс өмнө 40 жилийн өмнө байлаа. Харин тэр бүр эхнээс нь санахыг оролдов.

Тэрээр эцэг эхээсээ эхэллээ. Эцэг эхтэйгээ Сугинами гэдэг Японы хойд хэсэгт орших жижигхэн тосгонд амьдардаг байжээ. Багадаа Айко маш сэргэлэн цовоо, өөдрөг үзэлтэй ухаалаг охин байсан байна. Гэсэн ч 18 хүрээд амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөв. Түүнийг насанд хүрсэн учир эцэг эх нь хүнтэй суулгахыг хүсж 25тай баян хүнтэй зуучилан танилцуулж гэрлүүллээ. Гэрлэсэнээс нь хойж нэг жилийн дараа Айкогийн эцэг эх нь газар хөдлөлтийн улмаас амиа алджээ. Тэр нутагт ийм байдлаар амиа алдах нь элбэг байсан гэдэг. Энэ үеэс эхлэн тэрээр өөрийгөө хорвоо ертөнцөөс тусгаарлаж эхэллээ. Цаг хугацаа бага багаар явсаар тэрээр 25 нас хүрсэн ч жирэмсэн болсонгүй. Айко энэ байдалдаа гутарч өөртөө уур нь хүрч туйлдаж байлаа. Үүн дээр нь бас хадмууд нь нэрмээс болон дарамтлана. Нэг өдөр Айкод хадмууд нь "Бидний хүү нас нь яваад хөгширч байна, бидэнд өв залгамжлах ач хүү хэрэгтэй байна. Чи муу дуугай хүүхэн юу ч хийхгүй, ярихгүй суугаад л байх юм. Ийм байхын тулд ядаж хүүхэд гаргасан байх хэрэгтэй биз дээ" гэж хэлэв. Тэдний яриаг сонссоноос хойш бүсгүй дахиж үг дугархаа больсноор нь шалтгаалж, хадмууд нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачив.

Эмнэлэгт байх хугацаандаа тэрээр ганц үг ган хийсэнгүйгээр барахгүй эмч нар яаж ч оролдоод тэрнээс ганц авиа ч сонсож чадсангүй. Айко тэнд яг л нэгэн үзэсгэлэнтэй хөдөлдөг хөшөө мэт байдаг байлаа. Тухайн цаг үедээ тэр тосгоны хамгийн хөөрхөн бүсгүй байсан тул залуучууд түүнийг харахаар тийшээ зорьцгооно. Тэр бүрд бүсгүй төвөгшөөлгүй,хавар ирж байгаа, наран мандаж буй мэт гайхалтай инээмсэглэл л бэлэглэнэ. Гэсэн ч хэнтэй ч үг үл дугарна.

Эмч нар түүнд нийгмийн амьдрал хэрэгтэй, үгүй бол дахиж хэзээ ч ярихгүй нь гэсэн шалтгаанаар бүхэл бүтэн 40 жилийн дараа тэндээс гаргахаар боллоо. Түүнд амьдрах газар байхгүй байсан учир нөхөр лүү нь явуулахаас өөр аргагүй болов.

Нөхөр нь маш ихээр өтөлж, дүлий өвгөн болсон байлаа. Сонирхолтой нь нөхөр нь түүнийг явснаас хойш ахин гэрлээгүйгээр үл барам дахин инээгээгүй байна. Гэсэн ч маш ихээр ажиллаж илүү баян болжээ. Өвгөний ганц зорилго нь маш баян болж, эхнэртээ дуртай зүйлийг нь авч өгөхийг хүсдэг байсан хэдий ч эхнэрийнх нь цорын ганц хүсэл бол хүүхэд байлаа.

Одоо Айко хэдий 65 настай хэдий ч наснаасаа хэтэрхий залуу харагдаж байсан бөгөөд өвгөн түүнийг ямарч асуудалгүйгээр таньжээ. Харин өөдөөс ирж яваа өвгөнийг Айко өөрийнхөө нөхөр гэдэгт гэж итгэж чадахгүй байлаа. Тэд уулзаад хоорондоо юм ярилцсангүй. Зүгээр л өөд өөдөөсөө ширтэнцэн нүдээрээ ярилцна.

Цас улам ихээр орсоор л байв, Айкогийн зүрх хэзээ ч цохилж байгаагүйгээрээ хүчтэй цохилсоор л. Нөхөртөө гэрээслэл үлдээх гэсэн боловч тэрээр гэрлэсэнээсээ хойш юу ч бичиж байгаагүй гэдгээ гэнэт ухаарав. Одоо тэрээр ярьж, бичиж чадахгүй дээр нь хүүхэдгүй, амьдрал нь хов хоосон. Энэ их хоосон, ганцаардлаас ангижрах ганцхан зам нь хүчтэй цохилж байгаа зүрхээ зогсоохоос өөр юм санаанд нь буусангүй.

Маргааш өглөө нөхөртэйгөө хамтдаа цай уучихаад, Айко анх бэлд нь төрж өссөн уулан дээрээсээ амиа хорлох болно. Тэр ингэж л шийдсэн. Учир нь энэ бүхэн түүний агуу тэвчээртэй сэтгэл, хүчтэй цохилох зүрхэнд, 40 жилийн ганцаардалд ЦЭГ тавьж ямарч дарамт шахалт, сэтгэлээр унах зүйл, хоосрол үгүй болж түүнд мөнхийн амар амгалан, тайван байдлыг авчрах болно.

P.S. За юм орчуулна гэдэг бас л явдалтай эд байна аа. Өөрөө бичсэн юмаа орчуулах гэж юу болов оо хэхэ. За даа нэг тийм хатуу, модон, махчилсандуу орчуулга хийчих лээ. Тэгэхдээ монголоор нь уншья гэсэн хүмүүст ойлгогдох байхаа. Англиараа ч нээх гоё биш л дээ. Тэгэхдээ хэлэх гэсэн санааг нь ойлгоорой. А бас миний хэл бичгийн дүрэм болоод угта агуулгад засах юм байвал санал бодлоо чөлөөтэй хэлээрэй. Харин нэрийг нь өөрөө монголоор Ганцаардлын төгсгөл гэж өгмөөр санагдаад өгчихлөө. Өөр нэрний хувилбар байвал санал болгоорой.

Бодоод байсан монгол хэлний дүрэм дахиж сурах хэрэгтэй юмаа. Мэддэг хэрнээ яаж үсэглэхээ мэдэхгүй үгнүүд бас тааралдах юмаа.

Tuesday, May 19, 2009

The end of a nightmare


Aiko is sitting behind the window and watching how snow falls on her tiny garden. When spring comes cherry blossoms are absolutely amazing. She used to write a haiku under these cherry blossoms. Now it’s mid winter, all of them are not as beautiful as in spring, but they are covered with huge snow flakes like a women who is ready to marry. This tiny typical Japanese house is a bit chilly and empty, but better than the asylum for her. She feels like she is the only lonely person in the world. Now she try to remember the old times and memories . But her life before being sent to the asylum was 40 years ago. So she started to remember from the beginning.

From the start, her parents. She used to live with her parents in a small town in northern Japan which is called Suginami. She is an only child. She grew up in a normal happy family full of joy. She used to be a very optimistic and clever girl. When she was 18, her parents wanted her to marry. So she had an arranged marriage to a rich 25 year old man. One year after her marriage, her parents died in an earthquake which was typical in that town. From that time she seperated herself apart from the world. Time went by slowly. She became 25, yet she never got pregnant. So her in-laws made her feel guilty. She felt a sense of frustration and disappointment. One day they told her ‘We want a grandchild, our son is getting older, we want someone who can be our heir. But you speechless woman never say anything do nothing, at least you should have to have a child to be like that.’ When Aiko heard that, she never spoke again, and her in-laws sent to the asylum.

During the time when she was in the asylum, she never wanted to talk to anybody. Doctors tried a lot, yet they never heard her voice. She was there like a beautiful moving statue. During that time she was the most beautiful lady in that town. Lot’s of men went there to see her. She didn't bother, at all. She gave them her smile which was like the sun shining or summer coming. However she never spoke to anyone.

After being 40 years in the asylum, she was at last discharged from there. They thought she needed a social life, otherwise she would never speak. But she had nowhere to go and live. So the doctors sent her to her husband.

Her husband became an old man, who was nearly deaf. He’d never smiled since she left, and never married again. His parents had died just they sent her to asylum. Since then stayed alone and become hard working rich man. Because he always thought that he would gave all this money to his beautiful wife and buy her what she wants. Nevertheless her dream was to have a child, nothing else.

Now she is 65, but looks younger than her age, he can mention her without any doubt. When they met after 40 years time, she saw very old man walking towards to her, she could not believe it was her husband. But they never spoke to each other. Just looked into each others eyes.

Now snow becomes heavier than ever. Her heart beats stronger than ever. She tries to write a letter to her husband, but suddenly she realised that she has never written anything since she got married. So she can’t speak, write and doesn’t have a child. The only way to stop her 40 years of Soledad is to make her strong beating heart no longer beats again.

Tomorrow after eating breakfast with her husband, she will commit suicide from the mountain where she was born. It will bring her eternal peace in her strong beating heart and her unusual patient traits.

18.05.09 D.Bolor

P.S: Энийг хичээлийн журмаар хүчээр өгсөн сэдвээр бичсэн юм оо. Тэгэхдээ миний анхны зохиомжилж бичсэн эссэ. А бас нээрээ тэр япон эд нарт байдаг газар ус мэддэг хүмүүст хэлэхэд хотын нэрийг юунаас ч билээ зүгээр япон үг олоод биччихсэн шүү хэхэ. Википедиа дээр Токиод байдаг нэг газрын нэр гэнээ, тэгэхдээ зохиож бичиж байгаа юманд ийм юм байх шд тээ. Японы талаар юу ч мэдэхгүй байж байж заавал ийм сэдэв сонгоод ч байхдаа яахав дээ гэж бодож магадгүй л дээ.Зүгээр л жаахан ургуулж бодох гэсэн юм. Тэгэхдээ гол нь бичээд дуусчихсаан хэхэ. А бас нээр нь энийг уншаад ямар сэтгэгдэл төрж байгаагаа хуваалцвал баярлах болно шүү

Sunday, May 17, 2009

ханаас ч юм шивнэнэ

Баяр, гуниг хундганы гадна байдаг
Барьсан хундганд минь гашуун дарс л байдаг

ххх

Дарс шимэн уух
Чиний уруулын амт шиг
Хачин халуун

ххх

Нэрийг чинь би
Цаасан дээр бичиж, зүрх зурчихаад
Энгэртээ наана

Thursday, May 14, 2009

Trip to Crewe, Nantwich

За яагаад энэ газар вэ гэж үү? Зүгээр л хэхэ. Хувийн ажлаар ээжийнхээ найз дээр очиж уулзах гэж явсан юм оо. Тэгэнгээ хэдэн зураг аваад очсон хүнээсээ амьдардаг хотынх нь талаар жаахан сонссоноо бичье гэж бодлоо.

За нэрнээс нь эхэлбэл зүгээр байх гэж бодлоо. Дээр үед хэдэн онд юм бүү мэд, Нантвич гэдэг хот нь баячууд амьдардаг, Хатан хаан Элизабет 1 Шотланд явахдаа бууддалладаг хот байж л дээ. Тэгээд тэр хотод төмөр замын өртөө барих гэсэн боловч хотын оршин суугчид муухай үнэртэй, заваан юм манай хотод хэрэггүй гээд 6 милийн зайд байдаг газар төмөр замын өртөө барихыг санал болгож байсан нь 1830 оны үеийн галт тэрэг үйлдвэрлэл мөн галт тэрэгний хамгийн том холбох өртөөний эх суурийг тавьжээ. Тэгээд тэрхүү өртөөний нэрээр CREWE гэж хотыг нэрлэсэн бөгөөд энэ хот нь яваандаа маш том том машин, галт тэрэгний голлох үйлдвэрлэлийн хот болон хөгжиж 1960-д оноос эхлэн үйлдвэрлэл нь уруудаж эхлээд эхнээсээ үүд хаалгаа барьсан юм гэсэн.



Газар нутгийн хувьд гэвэл энэ зурган дээр байгаа шиг. Баруун хойд хэсэгт нь Английн.








Энэ хот нь галт тэрэг, машины үйлдвэрлэлийн томоохон төв байсан бөгөөд хотын ихэнх иргэд үйлдвэртээ ажилладаг байсан нь хотын бүхий л үйл ажиллагаа, сургууль цэцэрлэгт хүртэл нөлөөлдөг байсан байна. Бидний сайн мэдэх Rolls Royce, Bentley зэрэг машинийг энд үйлдвэрлэдэг байсан гэсэн. Мөн одоо хүртэл захиа, шуудан энд төвлөрч бусад газарлуу хүргэгддэг гэж хэлж байсан. Мөн энэ үед Честэр нэрийн бяслагийг энд үйлвэрлэдэг байсан нь одоо ч гэсэн үйлдвэрлэгдэж байгаа гэсэн. Харин Rolls Royce-н үйлдвэр BMW-д зарагдсанаар хаагдсан гэж байсан.




Бүр эрт түүхрүү нь өнгийвөл энэ хавийн газар нутаг нь Ромын үед давсний үйлдвэрлэлээрээ алдартай байсан юм байна лээ. Тэрний нотлох баримт гэж нэг 2хон өрөөтэй нээх хөөрхөн Музэйд оруулсан. Тэнд нь хэдэн тэр үеийн олдворууд нь байдаг юм байна лээ.



Харин тэр баячууд амьдардаг байсан Нантвич гэдэг хот нь 1830 оны үед бүтэн түймэрт автаад тэр чигт нь дахиж барьж босгосон хот гэсэн. Тэр дахин сэргээх үйл явцад нь Элизабет 2 гэдэг хатан нь их туслаж байсан юм гэсэн. Ерөнхийдөө Крэү, Нантвич хоёр Стратфордтой том багаараа адилхан байшингууд нь өндөртөө л 2 давхар нэг тийм чимээ шуугиан багатай, ногоон байгууламж ихтэй, цэвэрхэн баячуудын гэмээр хот санагдсан. Нөгөө английн 14тэйдээ хүүхэд гаргаад тэр мөнгөөрөө амьдардаг, биеийн тамирын хувцастай хэсэг бүлэг хүмүүс харагдаагүй шүү!


Тэр хүний хэлсэнээр Викториа хатны эрин үед бүх байшинг хүчээр будуулдаг байсан, бас их чанар муутай олон байшин ихээр нь барьсан гэж байна лээ. Тэгээд хамаг хуучны дурсгалтай гоё байшинг нь гаднаас нь будчихсан гээд жаахан дургүй маягтай юм байна лээ. Тэр байшингийнх нь зургийг аваагүй юм шиг байна. Гүүглээр хайсан олигтой зураг алга. Дүрсэлж хэлбэл за байз, нэг муухан эмульсдчихсэн яйжгийдуу байшин.

За тэгээд энэ хавийн хүмүүс аймар албан ёсны англи хэлээр ярьдаг юм байна лээ. Хааяа хичээл дээр сонсдог харилцан яриа санаанд орж байв хэхэ.


Бас бусад хотуудын адил нэг төв талбайтай, тэрнийхээ хажууханд сүмтэй. Бусад байдаг сүмийн л адил сүм байна лээ.
* Би яг үнэндээ христын сүмд дургүй, яагаад гэвэл германд нэг жил амьдрахад бараг 20,30 ширхэг адилхан шахуу 1500 гаад оны сүм үзсэн дээ. Эхэндээ ч гоё, сүүлдээ бараг үзэн ядаж эхэлсэн дээ хэхэ. Тэгэхдээ Парисын Дарь Эхийн сүм бол арай өөр юм байна лээ. Угаасаа европын хаа газар үзэх юмны тоонд заавал нэг христын сүм ордог юм доо.



Энэ гудамжинд явж байхад тааралдсан юм. 1800 оны үед хүмүүсийг ийм юманд цоожлоод, хүнсний ногоо шидэж шийтгэдэг байсан юм гэсэн. Сонин санагдах болов уу гэж бодоод орууллаа.



Аан нээрээ явахаас өмнө CREWE HALL гэдэг газрыг үзүүлсэн. Элизабет 1,2 хоюулаа энд ирж амардаг байсан юм гэсэн. Одоо их үнэтэй зочид буудал болсон гэсэн. Цаг бага байсан болохоор гадуур нь машинтай тойроод л өнгөрсөн. Уг нь цаг байгаад би эрт боссон бол дотор нь орж үзэх л байсан байх. Энэ зураг ерөнхий гаднаас нь авсан зураг.

P.S. Нээрээ Англи үндэсний хоол нь шарсан хоньний мах гэж байна лээ. Харин их дээр үеэсээ идсэн түргэн хоол нь загас, шарсан төмс гэсэн. Тэгэхдээ загас, шарсан төмсний газрыг дээр үеэсээ гудамж болгоны үзүүрт олж болохоор их түгээмэл байсан гэсэн. Яагаад гэхээр Тэр үед ихэнх эмэгтэйчүүд нь давуу, утас болон хувцасны үйлдвэрт ажилладаг тэгээд олон хүүхдүүдээ хооллох хамгийн хямд арга нь тэр гудамж болгоны үзүүрт байдаг загас, шарсан төмсний газар байсан юм гэнэ ээ. Масло талх биш гэсэн шүү хихи. Энийг англи хүнээс зорилго болгон байж асуулаа шүү дээ.


Ойрд ер нь блог маань сэдвээсээ хазайгаад тэмдэглэл, фото мэдээлэл ихтэй болох гээд байна шүү. Ойрд бас бус зөвлөгөө эд нар орчуулдаг юм бил үү гээд бэлдээд байгаа шүү хэхэ. Анх бодож байснаасаа блогний маань зорилго замын дунд жаахан өөрчлөгдчихлөө. Тэгэхдээ зүгээр ээ.

Monday, May 11, 2009

Гоё өдөр

За өнөөдөр ёстой гоё өдөр байна аа. Хичээл дээр байхын байж ядаад яаран яаран ирээд хаалган доогуур шургуулсан захиагаа үзсэн чинь 2 долоо хоногийн өмнө өгсөн IELTS-н хариу ирчихэж. Задлахдаа гар салгалаж бариад ямар аймар юм ирэх болдоо, шартчихсан байхдаа өгсөн шалгалт ямар л олиг байв гээд л бөөн юм тэрүүхэн хооронд бодоод л, задлаад үзсэн чинь харин 6.5 гэж байсан. Баярлаад л хамгийн түрүүнд эгч рүүгээ утасдаад бид 2 бөөн баяр болоод л. Дараа нь дотныхоо хүмүүст мессэж бичлээ. Харин ээждээ хэлсэн чинь тоодгүй ээ эхлээд. Тэгээд дахиад хэлсэн чинь ойлгоод. Ээж маань бөөн баяр. Намайг тэгж авна гэж бодоогүй байсан юм гэсэн. Тэгээд ээждээ бас Хайртдаа мессэнжэрээр хэлчихээд, эгчтэйгээ гарч хоол идчихээд ирлээ. Гоё юм аа, хэдэн өдөр амьсгалахад их хэцүү байсан юм хэхэ. Одоо нээх сайхан унтаад тайван байяа гэж хэхэ. Хэрэндээ л хөөрхөн стресстэй байлаа шүү дээ хэд хоног. Уг нь энэ хариугаа муу авчихсан гэж бодоод 6 сард дахиж өгье гэж бодож байсан юм. Хамаг ачаагаа нуруунаасаа аваад хаячихлаа гэж хэхэ.

Sunday, May 10, 2009

Хичнээн намар хавар зүүдэлж
Хичнээн хавар намар зүүдэлснийг минь
Хэн ч ойлгохгүй дээ
Би ч гэсэн хүслээ ойлгодоггүй юм
Уйтгар түгээгч шөнийн тэр салхи
Улирлын өнгийг матруулан хийснэ
Учрал хүлээсэн зүрх цээжнээ агсамнаж
Учралын шүлэг нэхэн цохилно
Хүлээсэн өдөр минь удахгүй дээ гээд
Хуанлийн хуудас эргүүлэнхэн сууна би

Wednesday, May 06, 2009

Олон Улсын Өдөрлөг



Өнөөдөр манай коллеж дээр Олон улсын өдөрлөг боллоо. Тэнд хүмүүс өөр өөрсдийн улсыг танилцуулж, өөрсдийн үндэсний хоол болон хувцас хунар зэрэг зүйлсээ танилцууллаа. Би ч бас юугаараа дутахав гээд л ганц тугаа бариад, цуйван хийгээд очлоо.



Ер нь энэ өдөрлөгөөс ажигласан юм гэвэл өөрийнхөө улсаас ганцаараа эсвэл цөхүүлээ байгаа хүмүүс илүү түлхүү оролцож байв. Хамгийн олон байдаг арабууд, хятадууд юу ч бэлдсэнгүй. Зарим манай курсын хөгшин хүмүүс бас залхуурсан бололтой тэр хавиар эргэлдэж харагдсан. Харин хамгийн гоё нь миний өчигдөр шөнөжин хийсэн цуйванг маань хүмүүс их дуртай идлээ. Зарим хүмүүс миний цуйвангаас болоод монголд очно эд нар гээд их гоё гоё юм хэлцгээсэн.



Харин нэг Нигерээс ирсэн охин их сонин юм ярьж дургүй хүргээд тэнд байсан хэдэн ази охидуудад бараг л зодуулчихаагүй хэхэ. Манай ангийн Тайланд, Төвд тэгээд бид хэд зогсож байсан чинь та хэд бүгдээрээ яагаад хятадаас ирсэн хэрнээ өөр ширээтэй байгаа юм бэ ухааны юм ярьчихав. Бид хэд сонсоогүй царайлсхийгээд өөрийг нь хараагүй хүн болоод л зогсчихсон. Харваас Монгол, Төвд, Тайланд гээд биччихсэн байхад бичиг үсэг мэддэггүй хүн шиг хачин юм яриад би өөдөөс нь золтой л Чи яагаад хар юм бэ гээд? асуучихсангүй.




Тэрийг эс тооцвол бүх юм гоё байсоон элдэв хоол идээд, Монголынхоо талаар яриад, байгалийн зураг үзүүлээд л.Энэ өдөрлөг уг нь 10 цагт эхэлсэн л дээ. Тэгэхдээ 12 цаг болж байхад Ноттингем хотын Шэриф(бодвол дээр үеэс байсан хотын хаан маягийн хүн юм уу даа, хотын захирах үйл ажиллагаанд оролцдоггүй тэгэхдээ билгэ тэмдэг юм уу тийм хүн)ирж энэ өдөрлөгийг нээж үг хэлж, тууз хайчилсан.



Дараа нь Аниа ирж надад туслаж бас цугтаа монголоо сурталчилсан.


Манай курсын хүүхдүүд.


Этиоп улсаас ирсэн Аддис гэдэг охины ширээ. Хөөрхий шөнөжин хоолоо хийсэн байх аа зөндөө юм бэлдсэн байна лээ.




Тайландуудын ширээ.Тэгэхдээ ганцынх нь л зураг байна. Бусад нь тэнээд явчихсан байсан. Эд нар зөндөө хоол унд ресторанаас авчирсан байна лээ. Олуулаа их л гоё байх шиг байсан. хэхэ лаг атаархсан.



Энэ Төвдөөс ирсэн Долгор гэдэг хүүхэн. Харахаар нэг гэлэнмаа сүмтэйгээ нүүгээд ирчихсэн ч юм шиг хэхэ. Сонин юм нь гэвэл төвдийн үндэсний хоол нь бууз юм байна лээ. Хааяа харахаар нэг монгол хөдөөний хүүхэн шиг санагдаад байдаг юм.



Бас нэг улсаасаа ганцаараа байгаа хүн. Франц.


Энэ жижиг охин нь Вьетнам, ногоон хувцастай нь Тайланд


Испаниудын ширээ. Эд нар дуулж бариад их хөгжилтэй юм байна лээ. Өөрсдийгөө Spain биш Espanol гэж заавал хэлээд байдаг юм байна лээ хэхэ.


Англиудын ширээ хэхэ. Өөрсдөө нээх ач холбогдол өгөхгүй байгаа нь харагдсан. Масло талх хаана ч иддэгшдээ, англи үндэсний хоол юм гэсэн хэхэ. Англиуд нь өөрсдөө ичээд байна лээ хэхэ.


Манай олон улсын оюутан хариуцдаг газрынхан.


Серби болон Грекүүдийн ширээ. Өөрсдөө их ойролцоо зан араншинтай бараг адилхан хүмүүс гээд нэг ширээ хуваасан гэж хэлж байсан.


Бахрэйн гэдэг арлын улсаас ирсэн хүмүүс. Энэ улс нь F1-рээ алдартай гэнэ ээ.


За нэг иймэрхүү өдөрлөг болж өнгөрлөө дөө.

Saturday, May 02, 2009

Зүүдэндээ би шаргалтан туяарах намрын навч болон гунина
Зүүдэндээ би тэр навчсын дунд хайрын шүлэг зохионо
Зүүдэндээ би болзоонд чамайг хүлээн наранд гандана
Зүүдэндээ би шанага шанагаар сарны туяаг биен дээрээ асгаад
Зүүдэндээ би чамайг шөнөжин харуулддаг
Зүүдэндээ би зугаалж зөрж өнгөрсөн болгоныг улаан өнгөөр зурдаг
Зүүдэндээ би тэнгэрт нисж тэндээс өөрийгөө тольддог
Эгшиг дагуулах энэ улирлын
Энэхэн хэсэгт л мөнх баймаар байвч
Мөнхрөх хүсэл хаварт замхарч
Мөрөөдлөө би зунаар сольчихлоо

Наран гарахыг биш жаргахыг харахад
Надад яагаад ч юм таатай байдаг
Дурсамж бүхэн минь зун болоод ч тэр юм уу
Зүүдэндээ би зун л амьдардаг

Wednesday, April 15, 2009

Өврийн Дэвтэр Яруу Найргын Риалити Шоу-ны талаарх миний бодол

Та бүхэн "Өврийн дэвтэр" яруу найргийн реалити шоуг Бямба гараг бүрийн 21:30 минутаас хүлээн авч үзэхийн зэрэгцээ FM 104.5 аар долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 13:05, 13:40, 23:10, 23:40 минутаас тус тус хүлээн авч сонсоорой. Ингээд та бүхэнд тус шоуны 2-р шатанд шалгарсан 17 залуу яруу найрагчидын
"Миний хот" сэдвээр бичсэн шүлгүүдийг хүргэж байна.

www.biirbeh.mn-ээс авав.

Нэг ийм зарлал байх юм аа. Энэнд жаахан өөрийнхөө бодлыг хэлмээр санагдчихлаа. Энэ хувь хүний блог учраас би хэлмээр байгаа өөрийн бодлоо л хэлнэ. Хүмүүс харин санал бодлоо сэтгэгдэл бичиж үлдээж болно шүү.

За юу вэ гэхлээр Риалити шоуны төрөл одоо бүүр шүлэг болчих юмаа. Шүлгэнд уралдуулаад байх тийм л их юм байдаг юм байх даа. Уг нь шүлгийг үйлдвэрлэх биш, за нэн ялангуяа шүлгэнд сэдэв өгч уралдуулаад байх юм биш л баймаар юм. Ер нь надад Болор цом яруу найргын наадам ч таалагдадгүй юм. Шүлгийг заавал тэгж уралдуулах шаардлага байгаа үгүйг үнэхээр ойлгодгүй юм. Хэн нэгэн хүн (заавал яруу найрагч биш) шүлэг бичээд тэрийг нь хүн уншаад ямар нэгэн зүйл тэднээс мэдрээд үнэлээд явж л байвал болох юм шиг санагдаад байдаг юм. Тэгэхдээ би юугаа ч мэдэхэв миний л бодол. Шүлгээр риалити шоу, нэг л сонин сонсогдож байгаа биз. За тэгээд шүлэг бичсээр байгаад энэ риалити шоунд түрүүллээ тэгэхээр яруу найраг миний хувьд утгаа алднаа. Сэдэв өгөөд тэрний дагуу юм бичнэ гэдэг зураачыг хүчээр зураг зуруулаад тэр нь гоё болдоггүй шиг, хүчээр бичсэн шүлэг яруу найраг болох уу? тэрийг бас дүгнэнэ цэгнэнэ гэдэг бас л хэцүү. Би тийм мундаг яруу найраг мэддэг хүн биш л дээ. Тэгэхдээ би яруу найргийг арай ч риалити шоу зохиох хэмжээнд унаад хүн сонирхохоо больчихсон, тийм арилжааны юм гэж бододгүй. Яруу найргийг би он цагийн урсгалд шалгарч үлддэг, арилжааны бус сэтгэлгээний, хүний сэтгэлээс гарсан зүйл байгаасай гэж хүсдэг. Түүнээс биш ямар нэг сэдэв өгөөд тэр сэдвээр хэн сайн гоё үг бичиж толгой холбох вэ гэсэн юм биш л санагдаад бас харамсаад байх юм. Үнэндээ тэр шоуг нь үзээгүй л дээ. Тэгэхдээ төсөөлж байна. Үзэхийг ч хүсэхгүй байна. Олон нийтэд яруу найраг таниулна гэдэг сайх хэрэг тэгэхдээ битгий л ингэж нэр хүндийг нь унагаж риалити шоу болгож хүмсүүт буруу таниулаасай гэж хүсэж байна, жирийн уншигч хүний хувьд.

P.S: Хэн нэгэн энэ тэмцээнд орж байгаа маш олон "Миний хот" гэдэг шүлгийг уншмаар байвал доорх линкээр орж уншиж болно. Тэгэхдээ өөрийнхөө зүгээс оронд нь арай өөр юманд цагаа зарцуулахыг хүсэж байна.

http://www.biirbeh.mn/modules.php?name=News&new_topic=93

Monday, April 13, 2009

Хоосон талд үүлс бид хөөрөлдөнө
Хажууханд цэцэгс шаагилдан ургана
Харанхуй болмогц үүлс уйлж
Хажууд минь нуур болон мэлтэлзэнэ
Нулимсанд нь нүүрээ угаачихаад
Намар битгий болоосой гэж шивнэх зуур
Навчис аль хэдий нь улбар болон хажууд унана
Тэгэхэд тэднээс би мод, навчны тэсэмгүй их гунигийг мэдэрнэ
Инээд минь үгүй болж
Илбийн мэт зүүдний үргэлжлэлд би төөрнө
Тасалбараа бариад зүүдэн тийш нисмээр байвч
Дээш тэмүүлэх хүсэл минь үргэлж доош татна

Sunday, April 12, 2009

Хааанаас эхэлж нисэхээ мэдэхгүй
Хорин хавар төөрлөө
Хаашаа ингэж яарч байгаагаа мэдэхгүй
Хорин хавар эргэлзлээ
Нэгэн цагт бодолд минь орсон тэр аз жаргал
Нэг л мэдэхэд утгагүй санагдан
Ирэх аз жаргалыг өөрөөр төсөөлөн
Хорь дахь хавар минь өмнө минь ирлээ

Friday, April 10, 2009

Дурлалын жигүүрээ хумин барьчихаад
Дуугүй би урд чинь гудайна
Хэзээ ч юм харвасан суманд чинь би оногдчихоод
Хайр гэдэг шарханд халууран хэвтэхдээ би жаргалтай
Сэтэлж гарах амьдралын их далайн өмнө
Сэмээрхэн гараас чинь хөтлөөд зогсохдоо би азтай

Monday, March 30, 2009

Trip to Stratford upon-Avon - Shakespeare's birthplace

Өнгөрсөн амралтын өдрүүдээр эгчтэйгээ цуг Stratford upon-Avon гэдэг жижигхэн хотыг үзэхээр очлоо. Урд нь энэ хотын талаар эгчээсээ бага зэрэг сонсож байсан. Манай эгч энд сурч байсан юм. Энэ хот Шекспирээр алдартай. Жижигхэн, цэвэрхэн, найрсаг, ойлгомжтой гоё хот санагдсан. Угаасаа жижиг хотуудад уугуулууд нь амьдардаг бас цөөхүүлээ болоод ч тэр үү их найрсаг.


Birmingham Bullring shopping centre


Best Western Grosvenor hotel - дөнгөж ирчихээд амраад сууж байна


Шекспирийн амьдарч байсан байшин


Төв гудамжны нь урд


Эгчтэйгээ орой хоол Sorento ресторанд идэж дуусчихаад сууж байна. Энэ рестораныг King's Taxi гэдэг 1 хүнтэй таксины жолооч хамгийн гоё хоолтой нь гэж санал болгосон юм.


Avon голын гүүрэн дээр аниатайгаа


Энэ Stratford upon-Avon хотын вокзал. Миний мэдэх хамгийн тайван вокзал.

Tuesday, March 24, 2009

Зүүднээсээ чамайг өчнөөн хайлаа
Зөрж өнгөрөгсөд дундаас хайлаа
Зүүдэнд минь чи ирсэнгүй ээ
Солгой мөрний өвчин сэдэрч
Солигдож ирэх зүүдний тавиланд төөрнө
Зүүдээр чиглэдэг миний ертөнц
Солгой мөрний өвчинд замхарна

Monday, March 16, 2009


Өнөөдөр л би хаврыг үнэртлээ
Өглөөний нар өөдөөс инээгээд л
Зөрж өнгөрөгсдийн алхаа тайвшраад
Зөөлөн дулаахан салхи үс илбээд
Хавар ирснийг сая л үнэртлээ

Sunday, March 15, 2009

Цэнхэр нартай ногоон тэнгэрийн
Улаан үүлс, Улбар модод
Миний ертөнцийн өнгө

Цэхлэж хараад би
Цээжээ ярахад элс асгарна
Хатсан зүрх хагарч унана

Saturday, March 14, 2009


Тэнгэрийн гуниг хаялаад
Тэндхийн чимээ надад үл сонстоно
Дээш тэмүүлэх хүсэл минь гуниг амтлуулаад
Дахин нэг уйтай шөнийг би үднэ
Үнэхээр сайхан хаврын өдрүүдийг
Үүрээ зассан шувуу мэт орондоо өнгөрөөнө
Хаврын өдрүүд гадаа минь ирэхэд
Хараагүй мэт хөшигөө хаагаад хөнжилдөө шургадаг

Чинагш юм бүхэн улирч одно... Яруу найрагч, зураач Ж.Болд-Эрдэнэ (Миний бүх цаг үеийн дуртай шүлэг)

Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно

Friday, March 13, 2009



Цэнхэр тэнгэр, ногоон тал
Хээрийн эрвээхий
Дэггүй охин
Миний балчир нас

Талын салхи, шаргал өдрүүд
Ханзарсан цас
Шинэ төл
Миний мэдэх хавар

Wednesday, March 11, 2009


Айлчлан ирэх хаврын салхи
Ай яасан түгшүүртэй
Хорин хаврын салхины гуниг
Анзаарсан удаа үгүй

ххх

Яргуйн гуниг хавартаа дуусна
Минийх харин

ххх

Яасан их шөнө хавар зүүдлэв дээ
Зүүдэнд минь харин яргуй байсангүй

Saturday, March 07, 2009


Богино даашинз, будаггүй уруултай гэнэн насны
Бодлогогүй санаархал
Бүтэхгүй учрал, бүлээн нулимстай явсан
Хөндүүртэй сэтгэлийг минь болгоо
Нүцгэн шилбэ, өндөр өсгийн дээрээс
Нүүдлийн шувуу, хавараар жигүүрлэж
Гэмгүй харц, гарчиггүй шүлгээр уярааж
Ганцхан надад олдох чамайг би авсан

Эмээ бид хоёрын урт өдөр

Эмээ бид 2 хөтлөлцөөд л аймгийн төв явдаг байж билээ. Эмээ маань хөл муутай, удаан явна би ч бас жаахан байсан аймар ядарна. Тэр үед аймгийн төврүү 15 км алхана. Ай мөн хол санагддаг байж билээ. Халуун наранд алхаад л байна, алхаад л байна барагдахгүй, тэгсэн хэрнээ бараа нь харагдаад нар ээгээд л эргэн тойрон шаргалтаад л... нэг өдрийг би яагаад ч юм их тод санадаг юм.

Өглөө эрт эмээ маань боодолтой мөнгөө сайн гэгч нь тоолоод л. Надад аймар их мөнгөтэй баян санагдаад л. Очиж байгаад нэг чихэр авахуулчих санаатай. Тэгээд л аймгийн төвийн зүг өглөө эрт хөрш айлын бас нэг эмээтэй алхлаа. Аймгийн төв энүүхэнд л харагдана тэгээд газар хорохгүй юмаа. Тэгж тэгж хоёр эмээгийн яриа чагнасаар аймгийн төвийн урд толгой хавьцаа очлоо.

Хоёр эмээ маань аймгийн төв дээр байгаа хүмүүсийг саравчилж хараад л тэр тэнд явж байна, тэрний хүү тэр энэ мөнө үү гээд л хүмүүсийг юугаар нь ч юм таниад ярилцана. Тэгсэнээ эмээ нэг гудам өөд алхаж байгаа хүмүүсрүү заагаад тэр хүрэн дээлтэй танай аав явж байна гээд надаа зааж өглөө. Тэр үед би аавыгаа хараагүй их удсан байсан юм. Миний аав хаана ч юу ч хийж явсан юм бүү мэд. Би дэмий л "Аан" гэлээ. Учир нь би тэр олон хүн дундаас хэнийг нь харах юм билээ. Бушуухан дэлгүүр зах руу л явах сонирхолтой байж билээ. Хүүхэд болхоороо тийм л юманд сатаарчихна. Амар ч байж дээ элдэв юм бодож өөрийгөө зовоохгүй.

Зах ороод эмээ юмаа аваад л би ч чихрээ авахуулаад. Зөндөө явлаа аймгийн төвөөр. Одоо бодоод байхад тэр үед яаж ч бодсон олон дэлгүүр их бараа байгаагүй л байх аймгийн төвд. Тэгэхдээ эмээгийн авдарнаас өөр юм мэдэдгүй надад их л гоё олон санагдаж байсансан. Тэгээд л нөгөө урт замаараа өөдөөс ээсэн наранд алхаад л... Тэгэхэд хоёр эмээ ядарсан байсан биз хөөрхий юм ярихгүй алхаад л. Би ч бүүр ядраад халууцаад л... цамцаа тайлах гэхээр эмээ тайлуулахгүй. Хаврын салхий хавирга нэвт гээд. Заза тийм юм байлгүй гээл. Хавиргаар салхи нэвтэрдэг талаар бодоод л. Хавирганыхаа гадуур цамц өмсөхгүй бол хавирга нь нэг шүүрэн шанага шиг гэж бодоод л тэгээд тэр нүхээр нь салхи гараад л гээд сонин сонин юм бодоод алхлаа. Тэгж байтал хөл бүүр эцээд аргаа бараад нөгөө хоёр эмээрүү хартал алхаад л байх юмаа. Хөгшин хүн байж ядардаггүй сонин юм гэж бодоод л "Яасан эцдэггүй хоёр чавганц вэ" гэж хэлээд нөгөө хоёр маань бөөн инээдэм болж билээ. Дараа нь эмээ маань "Нээрээ ч хүн эцээд байхад хоёр цавганц нь эцэхгүй" гээд л зөндөө инээгээд л их ярьдаг юм. Тэгээд нэг юм жаргаж байгаа халуун наранд амарч хэсэг суулаа. Бодвол эмээ маань саалиндаа л яарсан байх даа. Ноосон цамцтай явахаар дулаахан байсаныг бодоход нилээн дулаахан бараг л зун болж байсан юм шиг байгаа юм.

Гэртээ хариад эмээ мөнгөө тооллоо. Би эмээгээс сонирхоод:
-Хэд байна
-3000
-та хэдэн төгрөгтэй явсан юм бэ
-10000
-та 7000 мянган төгрөг үрсэн юм уу
гэж хэлэхэд эмээ маань их л инээгээд
-"Чи яаж мэдээв" гээд намайг өхөөрдөөд асуулаа.
-Би өөрөө бодсон юмаа.
Тэгж байтал өвөө орж ирээд ухаа халзан үнээ гээл ярьж байтал эмээ, Болор сая хэдэн төгрөгтэй явсан юм гэхээр нь арван мянга гээд 3000 төгрөг үлдсэн байна гэсэн чинь 7000 төгрөг үрсэн юм уу гээд шууд бодож байна гээд л .... тэр 2 ярьж гарав. Эмээ ч баадантай мөнгөө авдрандаа хийгээд сүү саалинда гарлаа.

Тэр үед би уншиж бичиж жаахан чаддаг байсан юм. Тэгээд нэг улаан харандаа цаасны хэлтэрхий хаанаас ч юм олоод аав гэж бичээд өмднийхөө карманд хийгээд тэрийгээ аав гэж бодоод л... хүүхэд ч гэсэн шаналаж байлаа. Яагаад явчихсан юм болоо гээд л... Аав маань тэр үед салчихсан байсан юм. Тэр үед нүдэнд минь нулимс цийлэгнээд л нэг л юм буруу байгаад мэдрээд л. Тэгтэл өвөө эмээ хоёрын дуу сонсогдоод бушуухан нулимсаа нуугаад арччихав.

Тэр өдөр эмээ маань толгой дээрээс аавыг маань зааж өгдөг ямар ч учиртай байсан юм билээ. Ухаантай хүн бодвол өөрөө ойлгог, тэгэхдээ аав чинь чамтай биш тусдаа байгаа шүү гэж ойлгуулах гэсэн юм байлгүй дээ. Эмээгийн минь надад өгсөн анхны ухаарал байх. Эмээ маань үргэлж л надаа зааж, сургаж байдаг. Юу ч болсон миний талд баттай зогсох миний хамгаалагч байсаар ирсэн. Сүүлд хүртэл богино нуруугаа гаргасан плать өмслөө гээд ээж эмээд ховлоход хүний хүүхэд өмсөөд л байдаг юм билээ гэж өмөөрч байсан юм. Бүхий л үед эмээ маань миний л талд байсан. Зөв ч бай буруу ч бай. Намайг загнадаггүй, харин хамаг юмыг тайлбарлаж ийм хүнийг хүн муу хэлдэг юм, эмэгтэй хүн ингэдэг юм гээд л зөндөө юмыг зааж сургадаг юм. Харин одоо хүний нутагт эмээ минь хэлдэг үг, ухааруулдаг ухаарал тань хэрэгтэй байна. Эмээ минь, охин нь яах ёстой вэ?

Wednesday, March 04, 2009

Ш.Уянга : Холын тэртээх нууцлаг од харвахаас урьтаж


Холын тэртээх нууцлаг од харвахаас урьтаж
Хойтон наадам болтол амьд явах хүсэл байна
Холдон одсон он жилүүдийн цацган хөшиг сөхөж
Хонгор чамтай уулзахаар гэрийн чинь үүдийг тогшмоор байна
Ундран бадамлах галын дэргэд цочмог нүдийг харж
Уул, ус байгальдаа хамтдаа шингэмээр байна
Лимбийн эгшиг шиг тунгалагхан арван долоотой чи минь
Лянхуан дэлбээ шиг уруулаа балаар дүүргэн өгсөн сөн
Амьдын жаргалд ташуурсан гарагийн нэгэн өдөр байна
Алга алганаасаа хөтлөх үртэй хүн шүү чи бидэн
Нартын тэндэх одод харван цахилан байна
Наадам болтол ер хичнээн хоног үлдээ вэ? "

Л.Өлзийтөгс

Намайг солонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой

Намайг бороо болохын цагт
Чи минь өвс болоод
Нарийнхан ишин дээрээ өнгийж
Унагалгүй тосон аваарай

Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай

Намайг од болохын цагт
Чиний минь зүрхийг нээсэн
Найз бүсгүйдээ өмчлөн
Намайг зүсэлж өгөөрэй

1998 он

Тэмдэглэлийн дэвтэр дээрх дуртай шүлэгээ оруулав

Saturday, February 21, 2009

Чамд

Нүд чинь нүүр өргөж харцыг дальдруулдаг
Үг чинь сэтгэл догдлуулж зүрхыг булиглуулдаг
Дурлал мөрөөдсэн гунигт сэтгэлээ өмнө чинь тайлж өрхичихоод
Дулаацахыг хүссэн жижигхэн гараа нүдээ аниад атгууллаа

Friday, February 20, 2009


Би чамд “хайртай” гэж хэлэхгүй
Чиний төлөө үхэхгүй
Чин хайрын төлөө үг ч багадана
Чиний төлөө үхэх ч багадана
Гагцхүү чамдаа би
Гарцаагүй надад олдсон
Ганцхан хувь заяагаа өгнө
Тэгээд
Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж
Тэнгэрийн өргөн нарыг аргамжиж
Чиний төлөө амьд явна

(Хэн бичсэн хаанаас авсанаа сайн санахгүй байна, ямар ч л байсан миний тэмдэглэлийн дэвтэр дээр байдаг хамгийн гоё шүлгүүдийн нэг)

Wednesday, February 18, 2009

Gantsaardana

Усны чимээ, дал мод, Lemons-ын Харах дуртай
Харанхуй нам гүм тагтан дээр би ганцаардана

Намуухан дуу, бүдэг гэрэл, Никитоны Хос хунгийн дууль
Асгартал уйлах адил далай, тагтан дээр би ахин ганцаардана

Зочид буудлын жижиг өрөө, ажилладаггүй зурагт Madness-ын Нэг өдөр
Тайлаад тавьсан Converse , тэнгэрт түгэх одод тагтан дээр би ганцаардана

Хоосорсон шар айрагны шил, эвдэрхий сандал, Хурдын Нулимсаа тэвчье
Нэмэр болсонгүй шар айраг, ганцаараа тагтан дээр өнжлөө

Нойр хүрнэ, хажуугийн өрөөнд хашхирна, Fire- Сэрүүн шөнө
Дотороо би шатах гэж байна, ганцаараа би өрөөндөө

Өглөө сэрлээ, бүрхэг тэнгэр уйтгарт дал мод Lemons-ын Элэг бөөр
Залхуутай бүүдгэр өдөр, чимээгүй далай тагтан дээр би ганцаардана

Дарсны хоосон шил, үүлэн чөлөөний нар, Никитоны Янаг цэцэг
Мэдэхгүй хэлээр ярих үйлчлэгч, хоосон хундагатай ханьсавч ганцаардана

Амтгүй хоол, ходоод өвдөнө Daniel Powter- Bad day
Зуун жилын ганцаардал, жолооны ном ширээн дээр хөглөрч надтай цуг ганцаардана

2007,03,24 Mallorca

Тайлбар: Сая 3 сарын 22-26 Mallorca-д байхдаа уйдаж үхэх шахлаа, тэгээд нэг МР4 тэй явсны хүчинд 4 хоногыг дээр дурдсан дуунуудтай хамт арай гэж цагийг өнгөрөөж байв. Уг нь гоё арал юм шиг байна лээ. Үнэндээ хийх, үзэх юм олдохгүй уйдаж үхэхээ шахсан. Тэгээд хэдэн өдөр тагтан дээр суухдаа ийм юм бичлээ.

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...