Wednesday, May 06, 2009

Олон Улсын Өдөрлөг



Өнөөдөр манай коллеж дээр Олон улсын өдөрлөг боллоо. Тэнд хүмүүс өөр өөрсдийн улсыг танилцуулж, өөрсдийн үндэсний хоол болон хувцас хунар зэрэг зүйлсээ танилцууллаа. Би ч бас юугаараа дутахав гээд л ганц тугаа бариад, цуйван хийгээд очлоо.



Ер нь энэ өдөрлөгөөс ажигласан юм гэвэл өөрийнхөө улсаас ганцаараа эсвэл цөхүүлээ байгаа хүмүүс илүү түлхүү оролцож байв. Хамгийн олон байдаг арабууд, хятадууд юу ч бэлдсэнгүй. Зарим манай курсын хөгшин хүмүүс бас залхуурсан бололтой тэр хавиар эргэлдэж харагдсан. Харин хамгийн гоё нь миний өчигдөр шөнөжин хийсэн цуйванг маань хүмүүс их дуртай идлээ. Зарим хүмүүс миний цуйвангаас болоод монголд очно эд нар гээд их гоё гоё юм хэлцгээсэн.



Харин нэг Нигерээс ирсэн охин их сонин юм ярьж дургүй хүргээд тэнд байсан хэдэн ази охидуудад бараг л зодуулчихаагүй хэхэ. Манай ангийн Тайланд, Төвд тэгээд бид хэд зогсож байсан чинь та хэд бүгдээрээ яагаад хятадаас ирсэн хэрнээ өөр ширээтэй байгаа юм бэ ухааны юм ярьчихав. Бид хэд сонсоогүй царайлсхийгээд өөрийг нь хараагүй хүн болоод л зогсчихсон. Харваас Монгол, Төвд, Тайланд гээд биччихсэн байхад бичиг үсэг мэддэггүй хүн шиг хачин юм яриад би өөдөөс нь золтой л Чи яагаад хар юм бэ гээд? асуучихсангүй.




Тэрийг эс тооцвол бүх юм гоё байсоон элдэв хоол идээд, Монголынхоо талаар яриад, байгалийн зураг үзүүлээд л.Энэ өдөрлөг уг нь 10 цагт эхэлсэн л дээ. Тэгэхдээ 12 цаг болж байхад Ноттингем хотын Шэриф(бодвол дээр үеэс байсан хотын хаан маягийн хүн юм уу даа, хотын захирах үйл ажиллагаанд оролцдоггүй тэгэхдээ билгэ тэмдэг юм уу тийм хүн)ирж энэ өдөрлөгийг нээж үг хэлж, тууз хайчилсан.



Дараа нь Аниа ирж надад туслаж бас цугтаа монголоо сурталчилсан.


Манай курсын хүүхдүүд.


Этиоп улсаас ирсэн Аддис гэдэг охины ширээ. Хөөрхий шөнөжин хоолоо хийсэн байх аа зөндөө юм бэлдсэн байна лээ.




Тайландуудын ширээ.Тэгэхдээ ганцынх нь л зураг байна. Бусад нь тэнээд явчихсан байсан. Эд нар зөндөө хоол унд ресторанаас авчирсан байна лээ. Олуулаа их л гоё байх шиг байсан. хэхэ лаг атаархсан.



Энэ Төвдөөс ирсэн Долгор гэдэг хүүхэн. Харахаар нэг гэлэнмаа сүмтэйгээ нүүгээд ирчихсэн ч юм шиг хэхэ. Сонин юм нь гэвэл төвдийн үндэсний хоол нь бууз юм байна лээ. Хааяа харахаар нэг монгол хөдөөний хүүхэн шиг санагдаад байдаг юм.



Бас нэг улсаасаа ганцаараа байгаа хүн. Франц.


Энэ жижиг охин нь Вьетнам, ногоон хувцастай нь Тайланд


Испаниудын ширээ. Эд нар дуулж бариад их хөгжилтэй юм байна лээ. Өөрсдийгөө Spain биш Espanol гэж заавал хэлээд байдаг юм байна лээ хэхэ.


Англиудын ширээ хэхэ. Өөрсдөө нээх ач холбогдол өгөхгүй байгаа нь харагдсан. Масло талх хаана ч иддэгшдээ, англи үндэсний хоол юм гэсэн хэхэ. Англиуд нь өөрсдөө ичээд байна лээ хэхэ.


Манай олон улсын оюутан хариуцдаг газрынхан.


Серби болон Грекүүдийн ширээ. Өөрсдөө их ойролцоо зан араншинтай бараг адилхан хүмүүс гээд нэг ширээ хуваасан гэж хэлж байсан.


Бахрэйн гэдэг арлын улсаас ирсэн хүмүүс. Энэ улс нь F1-рээ алдартай гэнэ ээ.


За нэг иймэрхүү өдөрлөг болж өнгөрлөө дөө.

11 comments:

  1. Хэхэ. Уншсан чинь яагаад ч юм инээд алдсаар байгаад таарлаа. Гоё болсон байна.
    Монгол бүжиг гээд биелэгээ хийж үзүүлэхгүй яасан юм :P

    ReplyDelete
  2. Tsetsee, bayarlalaa

    Munkhbaatar, ineedemtei yum bicheegui l gej bodson yumsan hehe. mongol bujig baitugai zugeer ayataihan hudulchij chadadgui hun shuu dee bi.

    ReplyDelete
  3. Ёстой сайхан бичлэг байна. Уншаад үнэхээр гоё санагдлаа. Бүгд л их сэтгэл гаргаж чин сэтгэлээсээ оролцсон юм шиг санагдлаа,маслотай талхтай Англи этрийг эс тооцвол гэсэн,хэхэ.

    Чиний блог гоё шүү хүүхдээ :).

    Нээрээ нэг бичкээн алдаа засчихвал гомпохгүй биз дээ?

    Вьетнам, Испани гэж бичдэг...

    ReplyDelete
  4. Bayarlalaa Snoop, harin bichcheed yaj bichdegiig ni medehgui tegeed neg l buruu sanagdaad gaihaj harj harj bgaad tegeed orhitsiin hehe.

    ReplyDelete
  5. Mongoloo goy surtalchilsan ter tsuivangaas chini amsaj uzii tehuu? Gariin tsuivangaa gants hiigeed ugchih.

    ReplyDelete
  6. Мундаг хүүхэд. Ингэхэд хэрвээ нууц биш бол чи хаахна, яг ямар мэргэжлээр сурдын бэ Боогий?

    Утга зохиолтой холбоотой мэргэжил үү эсвэл өөр үү?

    Зүгээр сонирхож асуусын,хариулахгүй байсан ч болно ;)

    ReplyDelete
  7. Snoop, bi neeh mergejil ene tertei hun bishishdee, mongold 1 jil setguul zuin angid surch bgaad, jiliin umnu anglid ireed odoo helnii kursed surdiin. odoo tegeed butsaad mongoldoo ochij surna daa. tiim utga zohioliin hun bishee hehe, yahav tegehdee uran zohioliin unench fan tegeed bas ih unshdagiin hehe.

    ReplyDelete
  8. Аан зөв зөв,хэхэ. Сэтгүүлч болохын байна.
    Би бас утга зохиолд их дуртай. Монголд ирэхээр чинь тэгүүл хамт Өлзий эгч дээр очиноо,хэхэ. Чи бас шүлгэнд чинь дуртайм чинь тэ?

    Болжийнуу ;)?

    ReplyDelete
  9. Tegnee,dahij uulzmaar bna. bi neg uulzaj bsan tegehed anh udaagaa tiim goyo shuleg bichdeg hun bdag gedgiig medeed uuruus ni nomiig ni gariin usegtei ni avch bsandaa uneheer ih bayarladag yum oo. tegj uulzuulj bsan eejdee aimar bayarladiin. ter uyes minii yumiig harah untsug arai arai uur bolj nomond ih durtai bolson doo hehe.

    ReplyDelete
  10. hey yosto dajgv bson bshde, zarim 1 gadnii nuxdvvd yalanguyaa Africa-s irsen nuxdvvd er n Xyatad gexeer l Asia gej boddog yum shig bgan , mini xuuchin ajiljisan gazriin xar oxin bas ingej xelj uur xvrgedeg bsin xexe

    Unda

    ReplyDelete

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...