Wednesday, January 10, 2007

Намайг дагуулах дөрвөн улирал

Намарын нартай өдөр навчсийг дагаад алхав
Хөнгөн гуниг зүрхэндээ тээн догдолсон ч
Юу болсныг бид даан ч ойлгоогүй ээ

Өчигдөрийн цас намайг өөр тийш нь дагуулсан
Гарсан жимийг дагасан ч
Тэр хайр биш байсан...

Урьд жилийн бороонд эвдэрхий шүхэртэй явахад
Явах замаар минь үерийн ус урсах байсан юм
Тэрнийг би хайр гэж андуурсан...

Хаврын хавсарганд намайг юу хүлээж байгааг мэдэхгүй ээ
Цас ханзарсныг дагаад явах хэрэг байна уу?
Дурлал ирж байна гэж андуурвал би яанаа....

Thursday, January 04, 2007

Hvleej baisan tsas orloo ch
Hvsej baisan zaluu irlee ch
Hvsel buhen bielsen ch
Hvlees bas zadarsan ch

Setgel ogt hudluhgui yum
Semhen ch bolov dogdlohgui yum

Setgel chi tuuruu yu?
Hariltsuuriin tsaana uldee yumuu
Havriin shuvuudtai zeregtsen
Haa negteigees ireech

Hvleesen tsas hailaad
Hvssen zaluu yavaad
Hvsel ugui bolood
Hvlesend ahin orloo ch

Setgel yer hudluhgui yum
Semhen ch gesen ineehgui yum

Wednesday, January 03, 2007

Санаашрал

Үнсэж дассан уруул
Үнгэгдэж хуучирсан дэвтэр
Үүрд гэсэн амлалт
Үе үе бодогдох юм даа...

Дасаагүй уруул
Дасаагүй дэвтэр
Дасаагүй учрал
Дасахгүй л юм даа...

Хараагүй удсан царай
Хайрлаад ч ирэхгүй залуу
Хэний ч мэдэхгүй хайр
Хэзээ ч бүтэхгүй л юм даа...

2007,01,03

Та надаас намайг аваад явчихсан Тийм болоод л би энд өөрийгөө ч мэдрэхгүй Зүрх цохилох мэт боловч Зүс үзэгдэх мэт боловч Таньгүйгээр би ...