Thursday, August 07, 2008

Хүлээлт

Гадаа зогсоод л баймаар

Нүүрээ тэнгэрт харуулан
Зогсоод л баймаар

Цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар

Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар

Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар

Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар

Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар

Чихэнд минь зүүсэн ээмэг
Чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод
Зогсоод л баймаар

Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар

Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар

Л.Өлзийтөгс

Хүлээлт

Хийсэн хоолоо халаасаар үдэш өнгөрлөө
Хүссэн зүйл хүзүүгээр татаад хүлээж л сууна
Цагийн зүүг ширтсээр шөнө дунд өнгөрлөө
Цаашаа хийх юм олдохгүй нь

Одоо ороод ирнэ дээ, хоолоо халаахаас
Даарч байгаа даа шинэ цай чанадаг юм билүү
Инээгээд л ороод ирнэ дээ чи минь
Ингэхэд цаг хэд болж байна аа

Үгүй ээ... одоо ингэс гээд л ороод ирнэ
Үүр арай цайгаагүй байна, утасддаг ч юм билүү

2008,08,04

Мөрөөдөл

Надаас нэг удаа миний мөрөөдлийг асуухад би их хямарч билээ. Гэнэт бодсон чинь би ахуйгаас ангижирч чадахгүй завгүй болсоор л ямар мөрөөдөл...