Tuesday, October 04, 2011

Замаар бэлчихээ больё

Би явган хүний гэрлэн дохио асахыг хүлээгээд зогсохоор ганцаараа үлдчидэг юм. Хааяа даа, тэгэхдээ бараг ховордоо нэг ахимаг насны хүнтэй хамт үлдэнэ. Хичээл эхэлснээс хойш өдөр бүр харихдаа алхав аа. Тэгээд зам гарах гээд анзаараад байхнээ хүмүүс зам дээр машинтай байсан ч сиймхий олоод гарчих санаатай дөхөөд л тэгээд ирж байгаа машин нь хурдаа сааруулна ардаас нь нэг нь дуут дохиогоо хангилуулна, нөгөө зам гарч буй этгээд жишим ч үгүй алхана. Аа харин зарим хүмүүс бол гарцаар гарна тэгэхдээ явах машины ногоон гэрэл дуустал урд нь зогсчихоор замаар нэг дуут дохио болж түгжрэл үүсэх нөхцөл бас нэгээр нэмэгдэнэ. Ер нь яагаад замаар ногоон гэрэл астал нь хүлээгээд явган хүний дохио асахаар нь гарчихаж болдоггүй юм бэ. Ядаж зам гарахдаа хурдан гарчихаж болдоггүй юм байх даа. За бүр тэгээд яарлаа гэж бодьё, тэгэхдээ улаан гэрэл хэр удаан асдаг бил ээ, 1 минут ч хүрэхгүй. Дүрмээ биелүүлээд өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахгүй хамтдаа явган хүний гэрлэн дохиогоор ногоон гэрэл асахаар гаръя хүмүүс ээ. Хотын соёлд зам гарах ч мөн хамаарна.

Thursday, January 20, 2011

Жижигхэн гар

Зуны нэгэн өглөө хамарт минь жижигхэн гар хүрэхийг мэдрэн сэрэв. Тэр бол миний бяцхан гүнжийн бүтнээр нь шахуу амандаа хийдэг гар байлаа. Өөрий өөртэйгээ ярин тэр гараа сав л хийвэл амандаа хийдэг миний охины гар хааяа ээжийнхээ үсийг зулгаана, хамрыг базна тэгсэнээ мээмээ барина. Энэ л гар миний биед хүрэхэд би хичнээн азтай ээж, ямар хөөрхөн охинтой болохоо мэдэн үргэлж аз жаргалаар дүүрэн байдаг. Тэрний минь уйлж байгаа, бусадтай ярин инээж байгаа, өглөө сэрчихээд тийчлэн хэвтэж байгаа гээд бүхий л зүйл нь үнэхээр хайр хүрмээр. Бүр бааж, унгаж байгаа нь хүртэл инээдтэй. Жижигхээн булцгар хөлөөрөө ааваа, ээжээ сэрээчээ гэж байгаа юм шиг л ёстой нэг тийчилж өгнө дөө. Миний бяцхан гүнж бусадтай буу халж, зурагт үзэх дуртай. Хааяа жижигхэн хонио хүн гэж бодоод зөндөө юм ярина. Тэр бүрд охиноо харан баясаж ээжийнх нь сэтгэл зүрхэнд үргэлж аз жаргал бялхдаг. Энэ жижигхэн булцгар хацар, хөл, гар чиний бүхий л зүйл хамгийн гоё нь. Унтаж байхад нь хүртэл хажууд нь суугаад харахад бүхий л зүйлийг мартан цаг хугацаа яаж өнгөрч байгааг ч мэдэхгүй байх тохиолдол олонтаа. Яг одоо миний хажууд хөнжилөө тийрээд инээд алдаад өөртэйгээ ярин хэвтэж байна. Өнөөдөр миний охин орчлонд мэндлээд 3 сар болж байна. Ээж нь охиноо том болохоор нь ямар хөөрхөн жижигхэн булцгар, хараад суухад яг л нэг Өлзийтөгсийн шүлэгийг уншаад сэтгэл сайхан болдог шиг нэг тийм үгээр илэрхийлэмгүй мэдрэмж төрүүлдэг байсныг чинь ярьж өгнөө.
Хайртай ээж нь
Нээр нь миний охиныг Үржин гэдэг.

2010 оны 8 дугаар сарын 9

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...