Thursday, January 20, 2011

Жижигхэн гар

Зуны нэгэн өглөө хамарт минь жижигхэн гар хүрэхийг мэдрэн сэрэв. Тэр бол миний бяцхан гүнжийн бүтнээр нь шахуу амандаа хийдэг гар байлаа. Өөрий өөртэйгээ ярин тэр гараа сав л хийвэл амандаа хийдэг миний охины гар хааяа ээжийнхээ үсийг зулгаана, хамрыг базна тэгсэнээ мээмээ барина. Энэ л гар миний биед хүрэхэд би хичнээн азтай ээж, ямар хөөрхөн охинтой болохоо мэдэн үргэлж аз жаргалаар дүүрэн байдаг. Тэрний минь уйлж байгаа, бусадтай ярин инээж байгаа, өглөө сэрчихээд тийчлэн хэвтэж байгаа гээд бүхий л зүйл нь үнэхээр хайр хүрмээр. Бүр бааж, унгаж байгаа нь хүртэл инээдтэй. Жижигхээн булцгар хөлөөрөө ааваа, ээжээ сэрээчээ гэж байгаа юм шиг л ёстой нэг тийчилж өгнө дөө. Миний бяцхан гүнж бусадтай буу халж, зурагт үзэх дуртай. Хааяа жижигхэн хонио хүн гэж бодоод зөндөө юм ярина. Тэр бүрд охиноо харан баясаж ээжийнх нь сэтгэл зүрхэнд үргэлж аз жаргал бялхдаг. Энэ жижигхэн булцгар хацар, хөл, гар чиний бүхий л зүйл хамгийн гоё нь. Унтаж байхад нь хүртэл хажууд нь суугаад харахад бүхий л зүйлийг мартан цаг хугацаа яаж өнгөрч байгааг ч мэдэхгүй байх тохиолдол олонтаа. Яг одоо миний хажууд хөнжилөө тийрээд инээд алдаад өөртэйгээ ярин хэвтэж байна. Өнөөдөр миний охин орчлонд мэндлээд 3 сар болж байна. Ээж нь охиноо том болохоор нь ямар хөөрхөн жижигхэн булцгар, хараад суухад яг л нэг Өлзийтөгсийн шүлэгийг уншаад сэтгэл сайхан болдог шиг нэг тийм үгээр илэрхийлэмгүй мэдрэмж төрүүлдэг байсныг чинь ярьж өгнөө.
Хайртай ээж нь
Нээр нь миний охиныг Үржин гэдэг.

2010 оны 8 дугаар сарын 9

5 comments:

  1. Одоо ч бүүр том болсон байх даа. Гэхдээ томроод томроод гар нь жижигхэн санагдсан хэвээрээ л байх даа :)

    ReplyDelete
  2. Сайн уу? Боогий. Чи чинь их эртний бөгөөд аятайхан блогтой юм бна ш дээ. Охин нь том болж бна уу? Хөөрхөн бичлэг оруулжээ.

    ReplyDelete
  3. Ваав үнэхээр гоё юмаа. Би өөрийн чинь блогоор дөнгөж сая орж байна. Одоо байнга орж байнаа. Үнэхээр өвөрмөц хэрнээ гоё ертөнц байна. Аз жаргал гийсэн. Таны хүүхэд хөөрхөн юм. Хүүхдээ үргэлж хайрлаж байгаарай. Том болохоор нь энэ блогоо хүүхэддээ уншуулаарай.

    ReplyDelete
  4. hehehe, az jargaltai saihan bichleg bnaa...

    ReplyDelete

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...