Thursday, May 21, 2009

Ганцаардлын төгсгөл

Айко цонхны хажууханд суун түүний жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд цас хаялахыг гунигтайхан ажина. Хавар энэхүү цэцэрлэгт хүрээлэнд Сакура дэлбээлэх нь үнэхээр гайхалтай харагддаг. Тэр үед л энэ гайхалтай Сакуран доор сууж хайку бичих дуртай байснаа санагалзав. Харин одоо өвлийн дунд сар, хэдий Сакуранууд хаврынх шигээ үзэсгэлэнтэй биш ч гэсэн том ширхэгтэй цасанд хучигдсаар яг л гэрлэх гэж буй цагаан даашинзтэй бүсгүй шиг харагдана. Түүний байгаа энэ жижиг япон үндэсний байшин нь хоосон хөндий, жихүүндүү байгаа хэдий ч түүнд тохилог дулаахан сэтгэл мэдрэлийн эмнэлэгээс хавьгүй дээр байлаа. Тэрээр өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн ганцаардмал хүн мэтээр төсөөлөн сууна. Тэрээр хуучин дурсамжуудаа санахыг оролдовч тэдгээр нь аль сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэхээс өмнө 40 жилийн өмнө байлаа. Харин тэр бүр эхнээс нь санахыг оролдов.

Тэрээр эцэг эхээсээ эхэллээ. Эцэг эхтэйгээ Сугинами гэдэг Японы хойд хэсэгт орших жижигхэн тосгонд амьдардаг байжээ. Багадаа Айко маш сэргэлэн цовоо, өөдрөг үзэлтэй ухаалаг охин байсан байна. Гэсэн ч 18 хүрээд амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөв. Түүнийг насанд хүрсэн учир эцэг эх нь хүнтэй суулгахыг хүсж 25тай баян хүнтэй зуучилан танилцуулж гэрлүүллээ. Гэрлэсэнээс нь хойж нэг жилийн дараа Айкогийн эцэг эх нь газар хөдлөлтийн улмаас амиа алджээ. Тэр нутагт ийм байдлаар амиа алдах нь элбэг байсан гэдэг. Энэ үеэс эхлэн тэрээр өөрийгөө хорвоо ертөнцөөс тусгаарлаж эхэллээ. Цаг хугацаа бага багаар явсаар тэрээр 25 нас хүрсэн ч жирэмсэн болсонгүй. Айко энэ байдалдаа гутарч өөртөө уур нь хүрч туйлдаж байлаа. Үүн дээр нь бас хадмууд нь нэрмээс болон дарамтлана. Нэг өдөр Айкод хадмууд нь "Бидний хүү нас нь яваад хөгширч байна, бидэнд өв залгамжлах ач хүү хэрэгтэй байна. Чи муу дуугай хүүхэн юу ч хийхгүй, ярихгүй суугаад л байх юм. Ийм байхын тулд ядаж хүүхэд гаргасан байх хэрэгтэй биз дээ" гэж хэлэв. Тэдний яриаг сонссоноос хойш бүсгүй дахиж үг дугархаа больсноор нь шалтгаалж, хадмууд нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачив.

Эмнэлэгт байх хугацаандаа тэрээр ганц үг ган хийсэнгүйгээр барахгүй эмч нар яаж ч оролдоод тэрнээс ганц авиа ч сонсож чадсангүй. Айко тэнд яг л нэгэн үзэсгэлэнтэй хөдөлдөг хөшөө мэт байдаг байлаа. Тухайн цаг үедээ тэр тосгоны хамгийн хөөрхөн бүсгүй байсан тул залуучууд түүнийг харахаар тийшээ зорьцгооно. Тэр бүрд бүсгүй төвөгшөөлгүй,хавар ирж байгаа, наран мандаж буй мэт гайхалтай инээмсэглэл л бэлэглэнэ. Гэсэн ч хэнтэй ч үг үл дугарна.

Эмч нар түүнд нийгмийн амьдрал хэрэгтэй, үгүй бол дахиж хэзээ ч ярихгүй нь гэсэн шалтгаанаар бүхэл бүтэн 40 жилийн дараа тэндээс гаргахаар боллоо. Түүнд амьдрах газар байхгүй байсан учир нөхөр лүү нь явуулахаас өөр аргагүй болов.

Нөхөр нь маш ихээр өтөлж, дүлий өвгөн болсон байлаа. Сонирхолтой нь нөхөр нь түүнийг явснаас хойш ахин гэрлээгүйгээр үл барам дахин инээгээгүй байна. Гэсэн ч маш ихээр ажиллаж илүү баян болжээ. Өвгөний ганц зорилго нь маш баян болж, эхнэртээ дуртай зүйлийг нь авч өгөхийг хүсдэг байсан хэдий ч эхнэрийнх нь цорын ганц хүсэл бол хүүхэд байлаа.

Одоо Айко хэдий 65 настай хэдий ч наснаасаа хэтэрхий залуу харагдаж байсан бөгөөд өвгөн түүнийг ямарч асуудалгүйгээр таньжээ. Харин өөдөөс ирж яваа өвгөнийг Айко өөрийнхөө нөхөр гэдэгт гэж итгэж чадахгүй байлаа. Тэд уулзаад хоорондоо юм ярилцсангүй. Зүгээр л өөд өөдөөсөө ширтэнцэн нүдээрээ ярилцна.

Цас улам ихээр орсоор л байв, Айкогийн зүрх хэзээ ч цохилж байгаагүйгээрээ хүчтэй цохилсоор л. Нөхөртөө гэрээслэл үлдээх гэсэн боловч тэрээр гэрлэсэнээсээ хойш юу ч бичиж байгаагүй гэдгээ гэнэт ухаарав. Одоо тэрээр ярьж, бичиж чадахгүй дээр нь хүүхэдгүй, амьдрал нь хов хоосон. Энэ их хоосон, ганцаардлаас ангижрах ганцхан зам нь хүчтэй цохилж байгаа зүрхээ зогсоохоос өөр юм санаанд нь буусангүй.

Маргааш өглөө нөхөртэйгөө хамтдаа цай уучихаад, Айко анх бэлд нь төрж өссөн уулан дээрээсээ амиа хорлох болно. Тэр ингэж л шийдсэн. Учир нь энэ бүхэн түүний агуу тэвчээртэй сэтгэл, хүчтэй цохилох зүрхэнд, 40 жилийн ганцаардалд ЦЭГ тавьж ямарч дарамт шахалт, сэтгэлээр унах зүйл, хоосрол үгүй болж түүнд мөнхийн амар амгалан, тайван байдлыг авчрах болно.

P.S. За юм орчуулна гэдэг бас л явдалтай эд байна аа. Өөрөө бичсэн юмаа орчуулах гэж юу болов оо хэхэ. За даа нэг тийм хатуу, модон, махчилсандуу орчуулга хийчих лээ. Тэгэхдээ монголоор нь уншья гэсэн хүмүүст ойлгогдох байхаа. Англиараа ч нээх гоё биш л дээ. Тэгэхдээ хэлэх гэсэн санааг нь ойлгоорой. А бас миний хэл бичгийн дүрэм болоод угта агуулгад засах юм байвал санал бодлоо чөлөөтэй хэлээрэй. Харин нэрийг нь өөрөө монголоор Ганцаардлын төгсгөл гэж өгмөөр санагдаад өгчихлөө. Өөр нэрний хувилбар байвал санал болгоорой.

Бодоод байсан монгол хэлний дүрэм дахиж сурах хэрэгтэй юмаа. Мэддэг хэрнээ яаж үсэглэхээ мэдэхгүй үгнүүд бас тааралдах юмаа.

13 comments:

  1. Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь" гэж бий шүү дээ.

    Өгүүллэгийн тухайд надад сэтгэгдэл төрүүлж чадлаа. Дажгүй юм аа. Ганцаардлын төсгөл нэр ч яг оносон нэр санагдав.

    ReplyDelete
  2. Аан тийм үү, баярлалаа. Олж авмаар юм байна. Сэтгэгдэл төрүүлсэн бол баяртай байна оо.

    ReplyDelete
  3. Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар толь" http://www.4shared.com/file/107041860/134cbd46/YTsevel-Mongol_helnii_tovch_tailbar_toli.html

    ReplyDelete
  4. ih saihan niitlel. uneheer ih taalagdsan. amjilt !

    ReplyDelete
  5. Цэцээ, Таалагдсан бол баяртай байна оо. Баярлалаа найзаа

    ReplyDelete
  6. Тэр нэг ч үг дуугарахгүй. Түүний сэтгэл зүй ямар байгааг гэвч уншигчид мэдрэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр байгалаар ч юм уу өөр ямар нэг зүйлээр дамжуулан, төлөөлүүлэн түүний сэтгэл зүйг тайлбарлах хэрэгтэй. Бас дээр нь гайхалтай эхлэл шигээ гайхалтай төгсгөл, цэг, зангилааны тайлал хэрэгтэй байна. Тэр яагаад нэг ч үг хэлэлгүй тийм удаан байв. Энэ бүхний эцэст ганцхан үг хэлсэн бол ямар үнэтэй үг байхсан бол...

    ReplyDelete
  7. Надад энэ өгүүллэг үнэхээр нууцлаг сайхан санагдлаа. Ингээд төгсгөлийн цэгийн ард 2 цэг нэмэх нь: Тэр ингэж л шийдсэн. Гадаа хавар ирж Сакура цэцэглэжээ. Айко сакура цэцэглэсэн цэцэрлэгт хүрээлэнгийн дунд зогсоно. Тэр их л намуухан бас их тайвнаар "Хэрэв би энэ л Сакура шиг цэцэглэдэг байсан бол..." гэж шивнэх төдий хэлэв. Энэ нь түүний 40 жилийн дараа хэлсэн сүүлийн үг байлаа.

    ReplyDelete
  8. их тэвчээртэй хүн юмаа, хэтэрхий тэвчээртэй тул амьдралаа баллаж сүүлдээ тэсэрч байна.
    хүнд найз байх хэрэгтэй төдийгүй хүн болохгүй байгаа аливаа асуудлаа хэн нэгэнд ярьж ч юмуу ямар нэгэн байдлаар стрессээ тайлж байх хэрэгтэй гэж бодогдлоо

    ReplyDelete
  9. Батзаяа, үнэтэй санал бодлоо хэлсэнд бас өөр төгсгөл нэмж өгсөнд баярлалаа. Цаашдаа ийм төрлийн юманд анхаарч байх болно оо.

    Амараа, Баярлалаа. Миний хэлэх гэсэн санааг ойлгосонд баярлалаа.

    ReplyDelete
  10. sonirholtoi, goyo oguulleg bna, chamaig ooroo bichsen gej oilgoloo, zuv uu, tiim bol chamd bichih aviyas ireedui mash ikh bna, harin amidral taniagui, zaluuhnaaraa bgaa chen haragdaj bna, 40 jil duuggraagui hun iim baidlaar togsohgui, uuniig chi daraa ayandaa oilgoh biz dee, odoonhondoo chi arai zaluu bna, magadgui neg ikh hugatsaa orohgui baij ch boloh yum, gehdee l mash mundag oguulleg baina, sanaa bol gaihaltai, tun dogi, hojim chi ene oguullegee arai ooroor togsgoh baij gej bodoj bolhol yum, ene yerdoo minii l sanaa shuu, humuus ug duulah durgui bdag, hen medlee, minii buruu ch yum biluu bas hen medlee

    ReplyDelete
  11. hen medlee, bayarlalaa, minii anhnii bichsen essay esvel uguulleg mayagiin yum bganmoo. sanaa bodloo huvaaltssand mash ih bayarlalaa.

    ReplyDelete
  12. Respect and that i have a nifty present: What Renovations Can You Claim On Tax home renovation contractors

    ReplyDelete

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...