Sunday, May 24, 2009
Блог VS ном ба санал болгож байгаа блогууд
Анх манай ээж надад Г.Аюурзаны "Дурлалгүй ертөнцийн блюз хүүрнэл зохиолууд", тэгээд өөр хэдэн хүүрнэл зохиолын ном авч өгсөнөөс хойш аль хэдий нь 7 жил болжээ. Урд нь Малори Таверсд гээд нэг орчуулгын цуврал 2 ном уншиж байсныг эс тооцвол өөр ном нээх шагайж яваад байдаггүй байж дээ. Тэгээд хичээл ном хийдэггүй, дургүй хүнд ном маш ихээр таалагдаж, нэг ёсондоо шинэ ертөнцийг нээж өгч, тэрнээс хойш номын дэлгүүрээр их эргэлддэг болсон шүү.Тэгээд номын амтанд орж хэдэн жил ёстой баригдсан болгоноо уншиж, дахин уншиж байсаар өдий хүрлээ. Ер нь номыг нэг болон түүнээс дээш уншвал улам ойлгоод, улам л гоё санагдаад байдаг юм миний хувьд. Харин сүүлийн үед ном гэдэг найзаа араар нь тавьж блог, википэдиа зэргээс юм их уншдаг болов. Энэ нэг муу лаптопийг улайстал нь, өөрөө хөшөө болтлоо ард нь суулаа ш дээ энд ирсэнээсээ хойш. Тэгэхдээ нээх учиргүй ном уншлаа гээд хэтрүүлж болохгүй л дээ хааяа тэгж боддог юм. Номын цагаан солио болвол яах юм хэхэ. Жаахан завсарлаж байж байгаад номоо буцаагаад уншлаа. Тэгсэн ном маань илүү гоё санагдсаан, хуудсаа эргүүлэх, хүссэн газраа унших, дээр нь тэмдгэлэх гээд бас хамгийн гол нь лаптопны ачаалаж байгаа дуу сонсогдохгүй гээд давуу тал ихтэй байлаа. Хуучин найзаа хэсэг хугацаанд бүр мартаж, араар тавьсандаа дургүй хүрэв ээ. Би ямар муухай хүн бэ? Ийм олон гоё зүйлсийг мартаад гээд л. Гэтэл харин уншиж байсан ном маань хариугааа авсан уу яасан би нэг мэдсэн бүр нулимсандаа хутгалдаад сууж байх юм. Тэр ном надад миний хамгийн муухай, хэцүү дурсамж, миний өөрөөсөө нуудаг хүлээн зөвшөөрдөггүй юм гээд бүгдийг нь надад гэнэт ойлгуулж, өөрийгөө хөндлөнгөөс харахад тусалсан. Гэвч би тэр тустай сайн найзаа яах ч аргагүй дундаас нь хаяад, хаагаад, далд хийчихсэн. Дахиж хуучин дурсамжаараа амьдрахгүй гээд өөртөө амалчихсан. Хэдий юм ойлгож байсан ч гэсэн өөрийгөө дахиж тэгж нервтүүлэх хэрэг байгаа ч уу үгүй ч үү, амьдрал урсаж байхад хуучин юмыг сөхөх тийм ч таатай биш санагдав, угаасаа одоо болж байгаа зүйлсийг гүйцэж ядаж байхад тэр бүгдтэй зууралдах цаг, зав, хүсэл хаа байхав. Тэгээд одоо буцах ч дөхөж байна, юм хум үзэж,амьдарч байгаа улс оронтойгоо жаахан танилцмаар санагдаад хэрэндээ ойрхон газрууд луу аялах алдаад л байж л байна. Тэгээд эрдэм номоор биш хэсэг аялаж, дэлгүүр хэсэж эдээр биеэ чимюү гэж бодов. (Удахгүй Англид болдог хамгийн том ижил хүйстэнүүдийг парадны талаар бичнээ, сая Өнгөрсөн хагассайн өдөр Бирмингэм хот явахад болж байсан юм. )
Энд байх хугацааныхаа ихэнхийг мессэнжердэж эсвэл блог, сайтууд уншиж өнгөрөөх шив дээ гэж. Тэгээд энэ хугацаанд унших дуртай байсан блогуудаа та бүхэнд танилцуулья гэж бодлоо.
Б.Батзаяа гээд ганган шүлэгтэй залуу байгаа, удахгүй ном нь гарна гэсэн. Шүлэгнийх нь талаар олон юм хэлээд яахав блогоор нь ороод үзээрэй.
Х.Болор-Эрдэнэ гээд зохиолч, сэтгүүлч эгч бий, блогоор нь ороод та лав уйдахгүй. Үнэхээр гоё өгүүллэгүүд бичнэ. Зөндөө олон ном гаргаж байсан гоё эгч байгаа.
Ангийн анд Н.Цэцболдын блог. Багын найз блог дээрээ гоё юмнууд их орчуулж тавьдаг байсан сүүлийн үед завгүй болсон бололтой хуучин гоё орчуулсан сургамжтай буддын өгүүллэгүүд нь харагдахаа больсон. Тэгэхдэ тэдгээрийн архивыг уншихыг санал болгож байна. Бас нэг юм хэлэхэд Цэцээ маань намайг анх блог гэдэг зүйлтэй танилцуулж байсан юм. Энэ завшааныг ашиглаад баярлалаа Цэцээ найз аа гээд хэлчихье.
Бас нэг ангийн андын блог бол Ч.Ганжавхлангийн блог . Тун дажгүй сэдэв хөндөж юм бичнэ даанч шинэчлэгдэхдээ удаан, тэгэхдээ удаж удаж бичсэн юм нь ёстой час хийсэн юм байна. Үнэхээр л юм бодуулна. Илтгэх урлаг эд нарын багш болоод ч тэр юм уу бичсэн юмнууд нь зарин нэг сонингийн сэтгүүлчээс илүү цэгцтэй онож бичсэн санагддаг.
За миний блог найз, эгч Снүүпын блог уншихад сонирхолтой, өөрийнх нь ертөнц гэсэн болоод ч тэр юм уу, хувь хүний блог гэдэг утгаараа надад их таалагддаг юм. Үзсэн кино, таалагдсан таалагдаагүй юм, дүү нар нь гээд ер нь миний уншин дуртай юмнууд их бий.
Theory's Blog эндээс та маш олон зүйлийг унших болно. Уншаад огт харамсахгүй. Надад ялангуяа яруу найрагдын бүтээлүүдийг оруулсан нь их таалагддаг юм.
Чандмань, Энэ ахын блог их таалагддаг юм. Охинтойгоо америкад байдаг, бичиж байгаа орчуулж байгаа зүйлс нь дандаа хүнд хэрэгтэй, тэр бүр бидний мэдэдгүй зүйлүүд байдаг.
Г.Мөнхбаатар, бас нэг блог анд. Манай хүн гоё гоё юм бичдэгийн, арай өөрөөр бичнэ бусдыг бодвол. Их хөөрхөн хүү бий гэж... хэхэ. Хүнээс юм шалгаах дуртай, их юм асууна, их юм асуусныхаа хэрээр хүнийг юм бодуулна.
Гоо марал блог. Яруу найрагч, зураач Ж.Болд-Эрдэний шүлэг болоод тэмдэглэлүүдийг эмхэтгэж нийлүүлж гаргасан блог. Шүлэгнүүд нь үнэхээр тасархай тасархай. Тэр Чинагш юм бүхэн улирч одно гэдэг бол яаая аймар гоё шүү, заавал орж үзэх блог.
Сонгомол шүлгүүд блог. Энд Болор цом, гадаа дотоодын яруу найрагчид гээд их олон гоё шүлэг бий. Олон хүмүүс хамтарч хөтөлдөг блог.
Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна Өнөржаргал гэдэг охины блог. Хүчирхэг үнэхээр блогнийхоо нэр шиг охин санагддаг. Хааяа уншаад толгой хүрэхгүй мэдэхгүй сэдвийн юм таарноо тэгэхдээ тэрнээсээ илүү сонирхолтой юм бас их бий.
Эдгээрээс гадна 2 блог байгаа, Миний зүүдний риквием гэдэг бас нэг нь Ихзаяа гээд. Тэгэхдээ энэ 2 үнэхээр гоё шүлэгнүүдтэй хэдий ч блогоо хаачихсан. Их үгүйлж байгаа гоё шүлэгнүүдийг нь.
За нөгөө моодонд орж байгаа "Үг олдож үхэр холдлоо" гэдэг үгээр нь энэ бичлэгээ өндөрлөе. Мартсанаас энийг бичиж байх үед сонгуулийн урьдчилсан дүн гарч Миний дэмжиж байгаа олон үг ярьдар Элбэгдорж маань ялах гээд байгаа шум байна, Элбэгээ арай дээр мөн үү?
Subscribe to:
Post Comments (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Б олзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр...
-
Үйлийн үрт хүсэл минь Үнэндээ хайр биш Өмчирхөл. Г.Лхагвадулам Хайрыг яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хай...
-
Арга барсан бүсгүй Цагаахан даашинз Энхрийхэн мөр хүзүү Цахилан зугатах харц Эрхэмсэг гоо үзэсгэ...
БАС Л МИНИЙ ОРОХ ДУРТАЙ БЛОГУУДААР ӨӨРӨӨ ОРДИЙМ БАЙНА. ХЭХЭ
ReplyDelete- ЭЛБЭГЭЭГИЙН ХУВЬД САНАЛ НЭГ БАЙНА.
Odgerel, chinii blog goyo yum bnaa, amjilt husii, bas minii hamgiin durtaiguudiin neg boloh baih, sanal neg bgaa bol bayartai bnoo, bas minii blogoor zochilsond bayarlalaa
ReplyDeleteХөөх миний блог байх юм гэж огт бодсонгүй шүү хэхэ..Блогоор минь зочилдогт маш их баярлалаа :D. Энд дурдсан нилээд хэдэн блогоор блог листээ зузаатгаад авлаа :)
ReplyDeletebayarlalaa naizaa. amjilt :-)
ReplyDeletenightrequiem-n blog goyo blog bsan shuu
ReplyDeletetsoohon shulegtei ch gsn unshihad uramtai.
Magtsan yavdald bayarlalaa :)
Өнөржаргал, чиний блог их гоё шүү, листэнд чинь нэмэгдсэн баяртай байна аа.
ReplyDeleteЦэцээ чамд ч гэсэн амжилт
Ихзаяа, Харин Риквиемийн блог их гоё, чинийх ч гэсэн
Ёо хэд хоногийн турш чиний блогруу орох гэхлээр ердөө болохгүй байсын,ингэж нэг орох гэж... өнөөдөр яг миний азтай өдөр байх шиг байнаа тэ,хэхэ
ReplyDeleteтоон дунд үсэг цохиж явна гэдэг шиг ийм олон гоё блог дунд минийхийг бичиж яанаа,энэ Болор одоо хүн цочоогоод хаячхийн гсн,хаха :)
Anyway thanks dear :)
durtai blognii toond orj bgaa bolool bichne shuu dee,
ReplyDeleteНэрийг минь дурьдаад авсанд, бас "магтуулсандаа" баярлалаа.
ReplyDelete...Хэрэгтэй байх болов уу л гэж бодож бичдэг. Уг нь блог нь "өөрийнх" байх ёстой атал "өрөөлд" (ялангуяа залуучуудад) гээд бичээд баймаар санагддаг юм.
Амьдрал дээр өөрт тохиолдож алдсан зүйлүүд дээрээ тулгуурлан элдэв төрлийн зөвлөлгөө байдалтай зүйл оруулсан.. Хэрэгтэй бол уншаад хэрэгжүүлээрэй. Хэрэггүй бол яахав зүгээр...
Чамд амжилт ( залуучуудын хэллэгээр хэхэ)
:)
Chandmani, tanii blog mash goyo unshih yum ihtei shuu! magtahaas uur argagui, zaluuchuudad zoriulj yum bichij baidagt chine bayarlalaa, unshij oilgood amidrald heregjuuleh esvel bodoh yum ih baidag shuu! amjilt husie
ReplyDeleteӨө баярлалаа. Дэвсгэр хар өнгөө ялимгүй цайлгачихвал би ч бас байнга айлчилж баймаар сайхан айл байнаа, танайх.
ReplyDelete