Wednesday, April 15, 2009

Өврийн Дэвтэр Яруу Найргын Риалити Шоу-ны талаарх миний бодол

Та бүхэн "Өврийн дэвтэр" яруу найргийн реалити шоуг Бямба гараг бүрийн 21:30 минутаас хүлээн авч үзэхийн зэрэгцээ FM 104.5 аар долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 13:05, 13:40, 23:10, 23:40 минутаас тус тус хүлээн авч сонсоорой. Ингээд та бүхэнд тус шоуны 2-р шатанд шалгарсан 17 залуу яруу найрагчидын
"Миний хот" сэдвээр бичсэн шүлгүүдийг хүргэж байна.

www.biirbeh.mn-ээс авав.

Нэг ийм зарлал байх юм аа. Энэнд жаахан өөрийнхөө бодлыг хэлмээр санагдчихлаа. Энэ хувь хүний блог учраас би хэлмээр байгаа өөрийн бодлоо л хэлнэ. Хүмүүс харин санал бодлоо сэтгэгдэл бичиж үлдээж болно шүү.

За юу вэ гэхлээр Риалити шоуны төрөл одоо бүүр шүлэг болчих юмаа. Шүлгэнд уралдуулаад байх тийм л их юм байдаг юм байх даа. Уг нь шүлгийг үйлдвэрлэх биш, за нэн ялангуяа шүлгэнд сэдэв өгч уралдуулаад байх юм биш л баймаар юм. Ер нь надад Болор цом яруу найргын наадам ч таалагдадгүй юм. Шүлгийг заавал тэгж уралдуулах шаардлага байгаа үгүйг үнэхээр ойлгодгүй юм. Хэн нэгэн хүн (заавал яруу найрагч биш) шүлэг бичээд тэрийг нь хүн уншаад ямар нэгэн зүйл тэднээс мэдрээд үнэлээд явж л байвал болох юм шиг санагдаад байдаг юм. Тэгэхдээ би юугаа ч мэдэхэв миний л бодол. Шүлгээр риалити шоу, нэг л сонин сонсогдож байгаа биз. За тэгээд шүлэг бичсээр байгаад энэ риалити шоунд түрүүллээ тэгэхээр яруу найраг миний хувьд утгаа алднаа. Сэдэв өгөөд тэрний дагуу юм бичнэ гэдэг зураачыг хүчээр зураг зуруулаад тэр нь гоё болдоггүй шиг, хүчээр бичсэн шүлэг яруу найраг болох уу? тэрийг бас дүгнэнэ цэгнэнэ гэдэг бас л хэцүү. Би тийм мундаг яруу найраг мэддэг хүн биш л дээ. Тэгэхдээ би яруу найргийг арай ч риалити шоу зохиох хэмжээнд унаад хүн сонирхохоо больчихсон, тийм арилжааны юм гэж бододгүй. Яруу найргийг би он цагийн урсгалд шалгарч үлддэг, арилжааны бус сэтгэлгээний, хүний сэтгэлээс гарсан зүйл байгаасай гэж хүсдэг. Түүнээс биш ямар нэг сэдэв өгөөд тэр сэдвээр хэн сайн гоё үг бичиж толгой холбох вэ гэсэн юм биш л санагдаад бас харамсаад байх юм. Үнэндээ тэр шоуг нь үзээгүй л дээ. Тэгэхдээ төсөөлж байна. Үзэхийг ч хүсэхгүй байна. Олон нийтэд яруу найраг таниулна гэдэг сайх хэрэг тэгэхдээ битгий л ингэж нэр хүндийг нь унагаж риалити шоу болгож хүмсүүт буруу таниулаасай гэж хүсэж байна, жирийн уншигч хүний хувьд.

P.S: Хэн нэгэн энэ тэмцээнд орж байгаа маш олон "Миний хот" гэдэг шүлгийг уншмаар байвал доорх линкээр орж уншиж болно. Тэгэхдээ өөрийнхөө зүгээс оронд нь арай өөр юманд цагаа зарцуулахыг хүсэж байна.

http://www.biirbeh.mn/modules.php?name=News&new_topic=93

13 comments:

  1. "Яруу найргийг би он цагийн урсгалд шалгарч үлддэг, арилжааны бус сэтгэлгээний, хүний сэтгэлээс гарсан зүйл байгаасай гэж хүсдэг" гэдэг чинь их гоё "тодорхойлолт" байна.
    Монголд 70 жилийн турш үргэжилсэн социалист нийгэмийн сэтгэхүйн үлдэгдэлүүдийн нэг нь Болор цом гэж хувьдаа дүгнэж явдаг. Сайн муу гэх гэсэнгүй, оролцдог яруу найрагчидыг нь ч шүүх гэж хүссэнгүй.
    Үзээд танил тал арын хаалгаар нэр хүнд олох гэсэн цөөн хэдэн хүний сонирхолд үйлчилээд байгаа юм уу даа гэх сэтгэгдэл төрсөн.
    Ахин үзэх сонирхол миний хувьд буурсан гэхүү дээ.
    Pulitzer Prize гээд жил болгон хөгжим, уран зохиол яруу найраг гэх мэт 21 төрлөөр өгдөг нэр хүндтэй маш том шагнал байдаг . Ганц хоёр шүлгийг нь уралдуулаад биш, гаргасан ном, амжилтаар нь дүгнэдэг энэ шагнал шиг яруу найргын төрлийг үнэлж, дүгнэж байвал арай илүү үр өгөөжтэй, орчин цагын сэтгэлгээнд илүү дөхөж очих юм шиг санагдаж байна.
    Залуу хүн болхоор энэ бүхэнийг бага ч гэсэн өөрчилөх, зөв гольдролд нь оруулхад өөрийн өчүүхэн ч гэсэн тус дэмийг оруулах юм гэсэн мөрөөдөлийнхөө биелэлийг үзэх өдөр ирнэ гэдэг найдаж байна.
    Сайхан бичжээ, сэтгүүл зүйн ажилд тань амжилт хүсье!

    ReplyDelete
  2. Сэтгэгдэл бичиж үлдээсэнд баярлалаа. Нэг юм хэлэхэд миний нээх айхтар сэтгүүл зүй гээд байх юм байхав дээ. Зүгээр тэрийг уншаад бүүр тэссэнгүй. Уг нь блог дээрээ ийм юм бичих дургүй л дээ. Тэгэхдээ эндээс миний хэлж чадах үг энэ л байна.

    ReplyDelete
  3. Ñàéí áàéíà óó? Çàõèäëûã ÷èíü àâààä áëîãèéã ÷èíü ¿çëýý. Àÿòàéõàí áëîã ñàíàãäàâ. Àìæèëò õ¿ñüå. Ã.Àþóðçàíà

    ReplyDelete
  4. Дээрх сэтгэгдэл гарахгүй болохоор нь монгол фонтыг нь хөрвүүллээ.

    Сайн байна уу? Захидлыг чинь аваад блогийг чинь үзлээ. Аятайхан блог санагдав. Амжилт хүсье. Г.Аюурзана


    миний блогоор зочилсонд баярлалаа.

    ReplyDelete
  5. Би тэр шоуны нэг дугаарыг үзсэн. Чиний хэлэх гээд байгаа санааг ойлгож байна. Ер нь ч бас санал нэг байна. Гэхдээ миний үзсэн тэр дугаар лав надад их таалагдсан, нэг тийм "инээдтэй,бас сонирхолтой" хэхэ.

    Энэ 7 хоногийн дугаарыг нь тэсэн ядан хүлээж байна. Учир нь 2 шүүгч нь гоё гоё юм зөндөө ярьдын гээлүү,хэхэ.

    ReplyDelete
  6. Би монголд одоохондоо байхгүй болохоор юу гарч байгааг нь үнэхээр мэдэхгүй байна, тэгэхдээ юу байгааг нь бараг төсөөлж байна аа хэхэ.

    ReplyDelete
  7. Аан тиймүү. За тэгүүл хөгшин нь жоохон тайлбарлаад өгий. Галсансүх,бас нэг ах 2 шүүдийн байлээ. Тэгэнгуутаа хүүхдүүд нь орж ирж шүлгээ уншаал нөгөө 2 чинь шүүмжилж алджигаам чинь,хэхэ. Лаг хөөрхөн хөөрхөн юм ярина,2 шүүгч нь.

    Тэгээл дараа нь шүүгчдийн сэтгэгдлийг сонсдог байхгүй юу ... Тэгэнгүүт Галсансүх этр бол тиймээ,сэдэв өгч шүлэг бичүүлнэ гэдэг бол хэцүү,би бол ойж л байна,этр гээл,лаг найс.

    Би маргааш өглөө бичлэг хийх газар нь очиж үзэхжаагаа,хамт явах хүн олддоггүйэ,гэхдээ ганцаараа ч хамаагүй очиж үзнэ гэж байгаа,гол нь шүүгчид нь майр найс,хүнд хэрэгтэй юм ихийг хэлдийн байлээ,гол нь сонирхолтой, u know.

    ReplyDelete
  8. Ёоо. Энэ шоунд оролцдог байж :P

    Ээш Snoop-ээ тэр шүүгч нар нь юу ярьж байна? Ганц нэг жишээ гаргаач? Мэдмээр байна.

    Би ч үзэхгүй байгаа л даа. Гэхдээ сонирхолтой санагдаж байна. Иймэрхүү юм болж л байдаг. Болж л байг. Шоу бол шоу шүү дээ. Шоун дээр тансаг сайхан шүлгүүд уншигдахгүй ч гэсэн...

    ReplyDelete
  9. Сэтгэлээсээ бичсэн үнэхээр сайхан шүлэгнүүд байна амжилт хүсэе.

    ReplyDelete
  10. Ямарваа нэг зүйлийг үзээгүй эсвэл хараагүй өөрийн гэсэн бодит мэдээлэлгүй байж шүүмжлэнэ гэдэг бол тэнэглэл. Нэг вэб хуудас дээр тавьсан тайлбар олж уншчаад дүгнэлт хийхэд хэтэрхий эртдэх байх гэж бодож байна.

    ReplyDelete
  11. Үзэл бодлоо илэрхийлэх, өөрийнхөө хүссэн зүйлийг хэлэх эрхийг нь хүнд,бусдад үлдээчихвэл зүгээргүй юу Анониом андаа.

    Тэгээд ч хэн нэгний бичсэн зүйл тэнэглэл үү,цэцэрхэл үү аль эсвэл үзэл бодлынх нь илэрхийлэл үү гэдгийг нэр,урл 2-оо биччихээд хэлэх гэсэн үгээ хэлчихэж чаддаггүй чам шиг Анониом гарууд бүүр ч шүүдэггүй байх шүү л гэж боддышд,би.

    ReplyDelete
  12. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  13. Anonymous-д,
    1. Энэ миний хувийн блог, ямар нэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл биш
    2. Энэ миний бодол болохоос биш чиний бодол биш
    3. Нэрээ нууж орж ирж байгаа хүнд би дургүй
    4. Миний блог миний хашаа гэсэн үг, хашаандаа би гадны үл мэдэх нөхөр оруулж ирчээд тэнэгээрээ дуудуулах дургүй,
    5. Харин чи дахин дахин миний хуучин бичлэг дээр орж ирж ач холбогдол өгөөд байхыг бодоход энэнд их санаа зовжээ, би тэр нэвтрүүлгээр чинь яах ч үгүй
    6. Хэрвээ би олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд энэ талаар ингэж бичсэн бол өөрөөсөө ичих байлаа, тэгэхдээ энэ хувь хүний блог гэдгийг ахиад нэг хэлсэн нь дээр байх
    7. Хэн гэдэг ямар хүн намайг, яагаад тэнэг гэж дуудаж байгааг бас мэдэж болох болов уу? Өөрөө мундаг байх гэж найдаж байна
    8. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл блог 2-н ялгааг ойлгохыг хүсэж байна

    ReplyDelete

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...