Өнгөрснөөс би өчүүхнийг ч буцаахгүй
Алдсан ч би хайрыг амталсан
Өнөөдрөөр би юуг ч солихгүй
Амьдрал минь богинохон
Хүсэл хүлээсэн 30 нас
Хажууханд ирэхэд
Хожим харамсахгүй өдрүүдийг
Хэрэндээ л гүйцэлдүүлнэ
Хэн нэгний өмнө буруутан болох ч гэлээ
Зөв буруугийн дэнс чухам хаана юм бэ
Хожимдсон дурлал, хожигдсон болзоо байлаа ч
Буцах замдаа би жаргалтай л өдрүүдээ самардана
Харамсалгүй амьдрах
Хамааралгүй та минь
Хань болохгүй ч
Хайр болсон
Хэзээ ...
Хэзээ та минийх болох вэ?
Sunday, October 30, 2016
Subscribe to:
Posts (Atom)
Мөрөөдөл
Надаас нэг удаа миний мөрөөдлийг асуухад би их хямарч билээ. Гэнэт бодсон чинь би ахуйгаас ангижирч чадахгүй завгүй болсоор л ямар мөрөөдөл...

-
Б олзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр...
-
Чинагш юм бүхэн улирч одно Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно Чинагш юм бүхэн улирч одно...
-
Намайг солонго болохын цагт Чи бяцхан хүү болоод Найм дахь өнгийг зурж Тэнгэр бид хоёрыг гоёорой Намайг бороо болохын цагт Чи минь өвс боло...
