Tuesday, June 24, 2008

Бороонд

Дахиад бороо орохыг хүлээн
Цонхны дэргэд нойтон навчсыг ширтэнэ
Хэн нэгэнд итгэх эсэхээ шийдэж ядан
Нэг л зүйлийг ахин дахин бодно

Энэ бороо надад нэг л зүйлийг хэлэх мэт
Найдлага тавин цонхоор ширтэнэ
Дотроо нэг зүйлийг тунгаан
Дахин хэн нэгэнд итгэхийг хүснэ

2008,06,23

Thursday, June 05, 2008

Бороотой үдэш

Бороотой үдэш гудманд ганцаараа
Бүтэлгүй хайрын бодолтойгоо бүдчин уналаа
Гараас минь өргөн дээш татах хүнгүй учир
Гансарч хэсэг газар суулаа

Гудмаар урсах борооны ус жиндүүлэвч
Хаяад явсан таны сэтгэл илүү жиндүүлнэ
Харанхуй дунд хэн нэгэн гарч ирээсэй гэж
Хачин тэнэг зангаараа дахин дурлахыг хүснэ

Хаширдаггүй энэ зангаа үзэн ядаж
Харанхуй гудамжинд суун үүр цайхыг үзлээ би...

Та надаас намайг аваад явчихсан Тийм болоод л би энд өөрийгөө ч мэдрэхгүй Зүрх цохилох мэт боловч Зүс үзэгдэх мэт боловч Таньгүйгээр би ...