Бороотой үдэш гудманд ганцаараа
Бүтэлгүй хайрын бодолтойгоо бүдчин уналаа
Гараас минь өргөн дээш татах хүнгүй учир
Гансарч хэсэг газар суулаа
Гудмаар урсах борооны ус жиндүүлэвч
Хаяад явсан таны сэтгэл илүү жиндүүлнэ
Харанхуй дунд хэн нэгэн гарч ирээсэй гэж
Хачин тэнэг зангаараа дахин дурлахыг хүснэ
Хаширдаггүй энэ зангаа үзэн ядаж
Харанхуй гудамжинд суун үүр цайхыг үзлээ би...
Subscribe to:
Post Comments (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Б олзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр...
-
Үйлийн үрт хүсэл минь Үнэндээ хайр биш Өмчирхөл. Г.Лхагвадулам Хайрыг яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хай...
-
Арга барсан бүсгүй Цагаахан даашинз Энхрийхэн мөр хүзүү Цахилан зугатах харц Эрхэмсэг гоо үзэсгэ...
genen bishee, itgemtgii :D
ReplyDeleteБлогын нэр нь хүнд болохоор сэтгэгдэл бичихээсээ эмээчихлээ. Тэхдээ нэр их зохижээ. Өөриинхөөрөө солиор гэж... Блог нь их таалагдлаа өшөө их баяжуулаарай. Аа бас энэ шүлэг тун давгүй.
ReplyDelete