Үхэл үргэлж дэргэд байдаг
Байгаа мөртлөө байдаггүй энэ ертөнц
Үүрд гэдэг амлалт худлаа байх тэр мөч
Үзэн ядалт хайр болдог тэр л зүйлс
Энэ бүгд минийх
Бүтэлгүй дурлал, таалагдахгүй учрал
Бүлээн нулимс, шүлэгтэй хослох
Бүдэрч унаад сэтгэлээр унадаг
Бүхнийг дуугүй ширтдэг тэр л мөч
Энэ бүгд минийх
Эхнэртэй залууд дурлан шаналсан мөчүүд,
Хайраа илчилсэн залуусаас гэрэвшин зугтаах мөчүүд
Жаргалыг мэдрүүлсэн зовлонт агшин
Хайр хүлээсэн сэтгэл
Энэ бүгд минийх
2007,04,18