Saturday, November 28, 2015

Манан мэт цасан бударсан нам гүм шөнө
Мартагдсан догдлол тэнгэрээс унасан
Сөхөрсөн үед өндийлгөх шидийг
Зүгээр л атгуулчихдаг
Томоо гарт тань тэврүүлээд
Зүрх минь түг түг
Ерөөсөө ийм л юм
Юу гээч
Энэ бүгд тэгээд ахин ахин ирдэг
Анхны хайр юм байна
2015.11.29


Sunday, April 26, 2015

Цаг хугацааг уртасгагч богиносгогч
Тантай байх яагаад ийм шидтэй юм бэ
Тавилан байдаг бол
Тэвэрт тань сэрэх өдөр хурдан ирээсэй

ххх

Огтолцохгүй зэрэгцэх бурхны зураг
Нартай бороотой алинд ч
Тантай өдөр гэрэлтэй
Бусдаас нуугдан хоюул
Хөтлөлцөн алхая үүлэн дээр


Tuesday, April 07, 2015

Торон даашинзаа өмсөөд
Толинд харлаа
Танихгүй гуниг нүүрэнд нь тодорсон 
Төрсөн өдрөөсөө зугатаахаар завдах 
.... тэвдсэн бүсгүй
Тэвэртээ тасарч унаж буй сувдан зүүлтээ нааж
Удаан, удаан зогсоод л 
Явахгүй гэж шийдээд 
Яаран бүгдийг нь тайлав 
Бүгдийн өмнө ирдэг 
Буцах замгүй өдрүүд 
Будгаа арилгаад 
Хөнжилдөө шургав

Үнсэх дуртай тэр хацар
Үнэрлэх дуртай хүзүү 
Үнсүүлэх дуртай чих минь
Үлдээхгүй амтлах миний уруул ...

Урд насандаа бид угаас л ийм байсан 
Тэр намайг тэвэрч 
Тэвэрт нь би нялхран эрхэлж 
Хөтлөлцөн алхаад л хөхрөлдөн гүйж байсан
Шаргал намрын жихүүн өдөр 
Шаржигнах навч модод ... 
биднээс өөр хэн ч үгүй 
Үүлнээс дээгүүр нисэж 
Үг хэлэхгүй ойлголцож 
Эвлүүлж тавьсан оньс адил 
Эвээ олоод эвхрэлдэнэ 
Хувь заяа биднийг уулзуулах л гэж 
Хуурай дарсны бөглөө өөрөө онгойж асгарсан
Хуучин шүлгээ дахин унших мэт 
Хачин танил мэдрэмжээр би дүүрнэ 
2015.04.07


Thursday, March 26, 2015

Дэргэд минь хирнээ дэндүү алсад 
Хүрч боломгүй нэг тийм мөрөөдлийн 
Ойртоход л хагарчихаар нандин 
Бидний дунд юу бүрэлдэнэ вэ 

Wednesday, March 25, 2015

Таныг л дагаад гүймээр 
Тийм гэхийн нэргүй өдрүүд
Тэвэрт тань хоргодон 
Тэгээд жаргах, үүлэнд хөвсөн өдрүүд

Зөрүүдлэж эрхлэмээр таны нөмөрт
Зүггүйтэж хоргодсон шөнүүд
Хаалгыг тань тогшин зогсоод
Хаврын болзоонд урьмаар үдшүүд

Эхлэл байхгүй учралд
Эргэлзээ тайлсан амлалт 
Энэ чинь л надад хангалттай 
Эрэмгий баатар бат бөх хана минь дээ