Wednesday, March 04, 2009

Л.Өлзийтөгс

Намайг солонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой

Намайг бороо болохын цагт
Чи минь өвс болоод
Нарийнхан ишин дээрээ өнгийж
Унагалгүй тосон аваарай

Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай

Намайг од болохын цагт
Чиний минь зүрхийг нээсэн
Найз бүсгүйдээ өмчлөн
Намайг зүсэлж өгөөрэй

1998 он

Тэмдэглэлийн дэвтэр дээрх дуртай шүлэгээ оруулав

7 comments:

  1. сайхан шүлэг байна шүү...

    ReplyDelete
  2. тиймээ Өлзийтөгс агуу үнэхээр сайхан...

    ReplyDelete
  3. САЙХАН ШҮЛЭГ БИШ ЖИНХЭНЭ ЯРУУ НАЙРАГ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ. ҮҮНИЙГ УНШААД ЮУ МЭДРЭГДЭЖ БАЙНА. БИ ӨЛЗИЙ ЭГЧИЙН ШҮЛГЭЭС НЭЭХ САЙХАН ТАЙВШРАЛ ОМОГШИЛЫГ ОЛЖ АВДАГ.

    ReplyDelete
  4. үнэхээр агуу, тансаг яруу найраг байна. миний хайрыг санагдуулчихлаа.

    ReplyDelete
  5. ЭНЭ ШҮЛГЭНД ХЭЛЭХ ГОЁ САЙХАН ҮГ ҮНЭХЭЭР БАЙХГҮЙ. ЯАЖ ИНГЭЖ БИЧСЭНИЙГ НЬ ГАЙХДАГ ЮМ.

    ReplyDelete
  6. миний дэвтэр дээр ч бас байдаг..:)

    ReplyDelete

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...