Намайг солонго болохын цагт
Чи бяцхан хүү болоод
Найм дахь өнгийг зурж
Тэнгэр бид хоёрыг гоёорой
Намайг бороо болохын цагт
Чи минь өвс болоод
Нарийнхан ишин дээрээ өнгийж
Унагалгүй тосон аваарай
Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай
Намайг од болохын цагт
Чиний минь зүрхийг нээсэн
Найз бүсгүйдээ өмчлөн
Намайг зүсэлж өгөөрэй
1998 он
Тэмдэглэлийн дэвтэр дээрх дуртай шүлэгээ оруулав
сайхан шүлэг байна шүү...
ReplyDeleteтиймээ Өлзийтөгс агуу үнэхээр сайхан...
ReplyDeleteСАЙХАН ШҮЛЭГ БИШ ЖИНХЭНЭ ЯРУУ НАЙРАГ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ. ҮҮНИЙГ УНШААД ЮУ МЭДРЭГДЭЖ БАЙНА. БИ ӨЛЗИЙ ЭГЧИЙН ШҮЛГЭЭС НЭЭХ САЙХАН ТАЙВШРАЛ ОМОГШИЛЫГ ОЛЖ АВДАГ.
ReplyDeleteүнэхээр агуу, тансаг яруу найраг байна. миний хайрыг санагдуулчихлаа.
ReplyDeleteЭНЭ ШҮЛГЭНД ХЭЛЭХ ГОЁ САЙХАН ҮГ ҮНЭХЭЭР БАЙХГҮЙ. ЯАЖ ИНГЭЖ БИЧСЭНИЙГ НЬ ГАЙХДАГ ЮМ.
ReplyDeleteминий дэвтэр дээр ч бас байдаг..:)
ReplyDeleteДажгүй шүү.
ReplyDelete