За яагаад энэ газар вэ гэж үү? Зүгээр л хэхэ. Хувийн ажлаар ээжийнхээ найз дээр очиж уулзах гэж явсан юм оо. Тэгэнгээ хэдэн зураг аваад очсон хүнээсээ амьдардаг хотынх нь талаар жаахан сонссоноо бичье гэж бодлоо.
За нэрнээс нь эхэлбэл зүгээр байх гэж бодлоо. Дээр үед хэдэн онд юм бүү мэд, Нантвич гэдэг хот нь баячууд амьдардаг, Хатан хаан Элизабет 1 Шотланд явахдаа бууддалладаг хот байж л дээ. Тэгээд тэр хотод төмөр замын өртөө барих гэсэн боловч хотын оршин суугчид муухай үнэртэй, заваан юм манай хотод хэрэггүй гээд 6 милийн зайд байдаг газар төмөр замын өртөө барихыг санал болгож байсан нь 1830 оны үеийн галт тэрэг үйлдвэрлэл мөн галт тэрэгний хамгийн том холбох өртөөний эх суурийг тавьжээ. Тэгээд тэрхүү өртөөний нэрээр CREWE гэж хотыг нэрлэсэн бөгөөд энэ хот нь яваандаа маш том том машин, галт тэрэгний голлох үйлдвэрлэлийн хот болон хөгжиж 1960-д оноос эхлэн үйлдвэрлэл нь уруудаж эхлээд эхнээсээ үүд хаалгаа барьсан юм гэсэн.
Газар нутгийн хувьд гэвэл энэ зурган дээр байгаа шиг. Баруун хойд хэсэгт нь Английн.
Энэ хот нь галт тэрэг, машины үйлдвэрлэлийн томоохон төв байсан бөгөөд хотын ихэнх иргэд үйлдвэртээ ажилладаг байсан нь хотын бүхий л үйл ажиллагаа, сургууль цэцэрлэгт хүртэл нөлөөлдөг байсан байна. Бидний сайн мэдэх Rolls Royce, Bentley зэрэг машинийг энд үйлдвэрлэдэг байсан гэсэн. Мөн одоо хүртэл захиа, шуудан энд төвлөрч бусад газарлуу хүргэгддэг гэж хэлж байсан. Мөн энэ үед Честэр нэрийн бяслагийг энд үйлвэрлэдэг байсан нь одоо ч гэсэн үйлдвэрлэгдэж байгаа гэсэн. Харин Rolls Royce-н үйлдвэр BMW-д зарагдсанаар хаагдсан гэж байсан.
Бүр эрт түүхрүү нь өнгийвөл энэ хавийн газар нутаг нь Ромын үед давсний үйлдвэрлэлээрээ алдартай байсан юм байна лээ. Тэрний нотлох баримт гэж нэг 2хон өрөөтэй нээх хөөрхөн Музэйд оруулсан. Тэнд нь хэдэн тэр үеийн олдворууд нь байдаг юм байна лээ.
Харин тэр баячууд амьдардаг байсан Нантвич гэдэг хот нь 1830 оны үед бүтэн түймэрт автаад тэр чигт нь дахиж барьж босгосон хот гэсэн. Тэр дахин сэргээх үйл явцад нь Элизабет 2 гэдэг хатан нь их туслаж байсан юм гэсэн. Ерөнхийдөө Крэү, Нантвич хоёр Стратфордтой том багаараа адилхан байшингууд нь өндөртөө л 2 давхар нэг тийм чимээ шуугиан багатай, ногоон байгууламж ихтэй, цэвэрхэн баячуудын гэмээр хот санагдсан. Нөгөө английн 14тэйдээ хүүхэд гаргаад тэр мөнгөөрөө амьдардаг, биеийн тамирын хувцастай хэсэг бүлэг хүмүүс харагдаагүй шүү!
Тэр хүний хэлсэнээр Викториа хатны эрин үед бүх байшинг хүчээр будуулдаг байсан, бас их чанар муутай олон байшин ихээр нь барьсан гэж байна лээ. Тэгээд хамаг хуучны дурсгалтай гоё байшинг нь гаднаас нь будчихсан гээд жаахан дургүй маягтай юм байна лээ. Тэр байшингийнх нь зургийг аваагүй юм шиг байна. Гүүглээр хайсан олигтой зураг алга. Дүрсэлж хэлбэл за байз, нэг муухан эмульсдчихсэн яйжгийдуу байшин.
За тэгээд энэ хавийн хүмүүс аймар албан ёсны англи хэлээр ярьдаг юм байна лээ. Хааяа хичээл дээр сонсдог харилцан яриа санаанд орж байв хэхэ.
Бас бусад хотуудын адил нэг төв талбайтай, тэрнийхээ хажууханд сүмтэй. Бусад байдаг сүмийн л адил сүм байна лээ.
* Би яг үнэндээ христын сүмд дургүй, яагаад гэвэл германд нэг жил амьдрахад бараг 20,30 ширхэг адилхан шахуу 1500 гаад оны сүм үзсэн дээ. Эхэндээ ч гоё, сүүлдээ бараг үзэн ядаж эхэлсэн дээ хэхэ. Тэгэхдээ Парисын Дарь Эхийн сүм бол арай өөр юм байна лээ. Угаасаа европын хаа газар үзэх юмны тоонд заавал нэг христын сүм ордог юм доо.
Энэ гудамжинд явж байхад тааралдсан юм. 1800 оны үед хүмүүсийг ийм юманд цоожлоод, хүнсний ногоо шидэж шийтгэдэг байсан юм гэсэн. Сонин санагдах болов уу гэж бодоод орууллаа.
Аан нээрээ явахаас өмнө CREWE HALL гэдэг газрыг үзүүлсэн. Элизабет 1,2 хоюулаа энд ирж амардаг байсан юм гэсэн. Одоо их үнэтэй зочид буудал болсон гэсэн. Цаг бага байсан болохоор гадуур нь машинтай тойроод л өнгөрсөн. Уг нь цаг байгаад би эрт боссон бол дотор нь орж үзэх л байсан байх. Энэ зураг ерөнхий гаднаас нь авсан зураг.
P.S. Нээрээ Англи үндэсний хоол нь шарсан хоньний мах гэж байна лээ. Харин их дээр үеэсээ идсэн түргэн хоол нь загас, шарсан төмс гэсэн. Тэгэхдээ загас, шарсан төмсний газрыг дээр үеэсээ гудамж болгоны үзүүрт олж болохоор их түгээмэл байсан гэсэн. Яагаад гэхээр Тэр үед ихэнх эмэгтэйчүүд нь давуу, утас болон хувцасны үйлдвэрт ажилладаг тэгээд олон хүүхдүүдээ хооллох хамгийн хямд арга нь тэр гудамж болгоны үзүүрт байдаг загас, шарсан төмсний газар байсан юм гэнэ ээ. Масло талх биш гэсэн шүү хихи. Энийг англи хүнээс зорилго болгон байж асуулаа шүү дээ.
Ойрд ер нь блог маань сэдвээсээ хазайгаад тэмдэглэл, фото мэдээлэл ихтэй болох гээд байна шүү. Ойрд бас бус зөвлөгөө эд нар орчуулдаг юм бил үү гээд бэлдээд байгаа шүү хэхэ. Анх бодож байснаасаа блогний маань зорилго замын дунд жаахан өөрчлөгдчихлөө. Тэгэхдээ зүгээр ээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Б олзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр...
-
Үйлийн үрт хүсэл минь Үнэндээ хайр биш Өмчирхөл. Г.Лхагвадулам Хайрыг яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хай...
-
Арга барсан бүсгүй Цагаахан даашинз Энхрийхэн мөр хүзүү Цахилан зугатах харц Эрхэмсэг гоо үзэсгэ...
кэкэ.
ReplyDeleteТэгвэл блогоо нэг мөсөн хазайлт гээд нэрлэвэл их зүгээр юм биш үү. :-)
Ер нь хазайлтанд чинь их дуртай байгаа шүү. Яагаад гэвэл нэг юмаараа байнга бичнэ гэдэг надад нэг их таалагдадгүй. Юу бичмээр байна тэрийг чинь л уншигч бид нар чинь уншъя.
Амжилт!
Хэхэ. Блогийн зорилго гэж солиорол уу? :P Яахав дээ хааяадаа жаахан "эрүүл" байхад болохгүй гэх зүйлгүй шд :))
ReplyDeleteЦэцээ, хэхэ нэрээ солихгүй ээ, миний ганц дуртай үг. тэгэхдээ сүүлийн үед арай бодитой уншууртай юм бичмээр санагдаад.
ReplyDeleteМөнхбаатар, Зорилго ч гэж анх ганцхан шүлэг байна гэж нээж байсан юм. Одоо юу ч болоод байгаа юм ойлгодгүй ээ, энэ эрүүл лав биш болоод байна хэхэ, эрүүл гэдэг чинь хүн хүнд харьцангуй шүү дээ
Шүлэгнүүдэд чинь дуртай.
ReplyDeleteГэхдээ иймэрхүү мэдээлэл,нийтлэл ч бас гоё л байна шд,тийм болохоор үргэлжлүүлээл ингээл сонирхолтой юмс бичээл байгуул нь би ми байнга салку уншаал байх юм байна,хэхэ.
Амжилт :)
Snoop, bayarlalaa, oird yu bichihee medehee bolichiloo hehe. shuleg yeruusuu bicheegui, yum orchuulsan chine uuriiguu golood, ayalah geheer ene anglid tasraltgui boroo orood yer ni shid ni guitschiheed bnoo hehe. tegehdee udahgui yum bichnee
ReplyDeleteАанхаа. Тэр сайхан зогсдоггүй бороо чинь энд ордог ч болоосой гсн :p
ReplyDelete