Monday, May 11, 2009
Гоё өдөр
За өнөөдөр ёстой гоё өдөр байна аа. Хичээл дээр байхын байж ядаад яаран яаран ирээд хаалган доогуур шургуулсан захиагаа үзсэн чинь 2 долоо хоногийн өмнө өгсөн IELTS-н хариу ирчихэж. Задлахдаа гар салгалаж бариад ямар аймар юм ирэх болдоо, шартчихсан байхдаа өгсөн шалгалт ямар л олиг байв гээд л бөөн юм тэрүүхэн хооронд бодоод л, задлаад үзсэн чинь харин 6.5 гэж байсан. Баярлаад л хамгийн түрүүнд эгч рүүгээ утасдаад бид 2 бөөн баяр болоод л. Дараа нь дотныхоо хүмүүст мессэж бичлээ. Харин ээждээ хэлсэн чинь тоодгүй ээ эхлээд. Тэгээд дахиад хэлсэн чинь ойлгоод. Ээж маань бөөн баяр. Намайг тэгж авна гэж бодоогүй байсан юм гэсэн. Тэгээд ээждээ бас Хайртдаа мессэнжэрээр хэлчихээд, эгчтэйгээ гарч хоол идчихээд ирлээ. Гоё юм аа, хэдэн өдөр амьсгалахад их хэцүү байсан юм хэхэ. Одоо нээх сайхан унтаад тайван байяа гэж хэхэ. Хэрэндээ л хөөрхөн стресстэй байлаа шүү дээ хэд хоног. Уг нь энэ хариугаа муу авчихсан гэж бодоод 6 сард дахиж өгье гэж бодож байсан юм. Хамаг ачаагаа нуруунаасаа аваад хаячихлаа гэж хэхэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Б олзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр...
-
Үйлийн үрт хүсэл минь Үнэндээ хайр биш Өмчирхөл. Г.Лхагвадулам Хайрыг яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хай...
-
Арга барсан бүсгүй Цагаахан даашинз Энхрийхэн мөр хүзүү Цахилан зугатах харц Эрхэмсэг гоо үзэсгэ...
congratulations! good job!
ReplyDeletethanks,
ReplyDeleteбаяр хүргэе! :-)
ReplyDeleteБаяр хүргэе! Үнэхээр гоё мэдрэмж шүү тэ кк..Би бас яг одоо нэг шалгалтыг яг өөр шиг чинь сэтгэл догдлон хүлээж байна..өдөр бүр залбираастай хэхэ
ReplyDeleteПөөөх яасан мундаг хүний блогт ороод ирвээ. 6,5 гэдэг чинь миний мөрөөдөж ч байгаагүй оноо байнөө :) Баяр хүргэеээээээ
ReplyDeleteTsetsee, Bayarlalaa,
ReplyDeleteUnurjargal, bayarlalaa, chamd ch gesen amjilt husie! bas goyo hariu irne gej naidaj bna.
Sponge, bayarlaaa, muruuduul avnoo ene onoog hehe, bi ch uruu tegehdee muruuduj bgaagui ee. muruuduhgui uuriiguu golood l bi muu gej bodood yum hiiheer haayaa daa iim sonin hariu irdeg yum bnashd hehe
Wow. Bayar hurgii dear. Mundag yumaa,keep up the good work :)
ReplyDeleteSnoop, bayarlalaa.
ReplyDeleteZa naizdaa bayr hurgey...Sain baishoo...Manius ni end dajguiee...Computeraa zahialtsan...odoo 3n 7 honogiin daraa irne...Teheer l neg neted orj baihaas...
ReplyDeleteBayarlalaa naizaa, teguul 3 doloo honogiin daraa uulzii daa. Ta hed maani sain bgaa bol yaamai daa.
ReplyDeletebayr hurgii
ReplyDelete