Tuesday, October 04, 2011
Замаар бэлчихээ больё
Би явган хүний гэрлэн дохио асахыг хүлээгээд зогсохоор ганцаараа үлдчидэг юм. Хааяа даа, тэгэхдээ бараг ховордоо нэг ахимаг насны хүнтэй хамт үлдэнэ. Хичээл эхэлснээс хойш өдөр бүр харихдаа алхав аа. Тэгээд зам гарах гээд анзаараад байхнээ хүмүүс зам дээр машинтай байсан ч сиймхий олоод гарчих санаатай дөхөөд л тэгээд ирж байгаа машин нь хурдаа сааруулна ардаас нь нэг нь дуут дохиогоо хангилуулна, нөгөө зам гарч буй этгээд жишим ч үгүй алхана. Аа харин зарим хүмүүс бол гарцаар гарна тэгэхдээ явах машины ногоон гэрэл дуустал урд нь зогсчихоор замаар нэг дуут дохио болж түгжрэл үүсэх нөхцөл бас нэгээр нэмэгдэнэ. Ер нь яагаад замаар ногоон гэрэл астал нь хүлээгээд явган хүний дохио асахаар нь гарчихаж болдоггүй юм бэ. Ядаж зам гарахдаа хурдан гарчихаж болдоггүй юм байх даа. За бүр тэгээд яарлаа гэж бодьё, тэгэхдээ улаан гэрэл хэр удаан асдаг бил ээ, 1 минут ч хүрэхгүй. Дүрмээ биелүүлээд өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахгүй хамтдаа явган хүний гэрлэн дохиогоор ногоон гэрэл асахаар гаръя хүмүүс ээ. Хотын соёлд зам гарах ч мөн хамаарна.
Subscribe to:
Post Comments (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Б олзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр...
-
Үйлийн үрт хүсэл минь Үнэндээ хайр биш Өмчирхөл. Г.Лхагвадулам Хайрыг яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хай...
-
Арга барсан бүсгүй Цагаахан даашинз Энхрийхэн мөр хүзүү Цахилан зугатах харц Эрхэмсэг гоо үзэсгэ...
Яг үнэн, айр удаан алхаал байна, сигналдахаар дайрч чадхуу гэсэн харцаар хараал яваал байна улам удаашраал. Би сая бүүр хачин юм харлаа. 4-ийн 4 хүн бүтэн 1-р эгнээг эзэлчээд машаануудын өөдөөс яваад байгааг юу гэж ойлгох уу. Машаанууд нь сигналдаал тойроод яваад байх юм. Юу ч бодож санаж байгаа юмгүй. 1 бүсгүй 3 залуу.
ReplyDeleteБас өглөө нэг тэнэг жолооч хүүхэнтэй таарлаа. Явган гарцаар гарч байсан хүүхдээ тэвэрсэн ахыг түс хийтэл мөргөчөөд загинаад байх юмаа. Би хажууд нь явж байсан уур хүрээд т1 юмуу чи гэж хэлээл өнгөрсөн. Тэр ах тэгээл яарч байсан уу автуус ру гүйгээл явчихсан. Буулгаж байгаад үсэртэл нь алгадчихмаар гар. Одоо бодоод байх нээ дугаарыг нь аппратааааара авчихсан бол гэж харамсаад сууж байна.
Ганцаараа гэрэл хүлээгээд үлдэхээр "яана да" гэж бодогдын шд. Энэ хүмүүс юундаа ингэж яараад байгааг ойлогдоггүй. Их удаж л 90 секунд. Уул нь хүмүүсийн зорилго нэг газар хүрэх байлгүй. Гэтэл зорилго нь зам гарах, яаж ийж байгаал зам гарах юмшиг дайрдаг, ёстой ойлогдоггүй. Найзууд хүртэл хамт явж байгаад замаар чигээрээ дайраал явчихна.. ганцаараа хөөе, хаая гээл үлдэнэ. Үүнд уул нь тийм их тэвчээр, бодоод байх юм хэрэггүй шд тэ. Яана да.
ReplyDeleteГоё санагдчихлаа... гэрлэн дохио хүлээдэг, өөртөө үнэнч, бусдад болон өөртөө төвөг уддаггүй... гэрлэн дохио хүлээх хэдхэн хоромын азжаргалыг мэддэг хүний бичсэнийг уншсан чинь.
mashin barihaar yavgan huniig, alhahaar jolooch nariig uzen yaddiimdaa. manaihan tsagaan zuraas davaad zogchdog nogoon gerleeree hurtel mashin suljij gardag. deerees ni nogoon gerel aschaad baihad yavaa l baidag goltsuu 4 zamiin uulzvar deer.
ReplyDelete