Гадаа зогсоод л баймаар
Нүүрээ тэнгэрт харуулан
Зогсоод л баймаар
Цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Чихэнд минь зүүсэн ээмэг
Чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар
Л.Өлзийтөгс
Thursday, August 07, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Айко цонхны хажууханд суун түүний жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд цас хаялахыг гунигтайхан ажина. Хавар энэхүү цэцэрлэгт хүрээлэнд Сакура дэлбэ...
-
Намайг солонго болохын цагт Чи бяцхан хүү болоод Найм дахь өнгийг зурж Тэнгэр бид хоёрыг гоёорой Намайг бороо болохын цагт Чи минь өвс болоо...
-
Та бүхэн "Өврийн дэвтэр" яруу найргийн реалити шоуг Бямба гараг бүрийн 21:30 минутаас хүлээн авч үзэхийн зэрэгцээ FM 104.5 аар дол...
No comments:
Post a Comment