
Дүрснээс дүрсэнд ойсон би
Дүгрэг толиндох өөрөөсөө асууна
Чи хэн бэ
Би чинь би шүү дээ
Гэхдээ чи нэртэй биз дээ
Тэр чинь зүгээр л биднийг хооронд нь ялгадаг үг
Тэгээд чамайг хэн гэх үү?
Намайг хэн ч гэж болно оо
Гагцхүү би Би хэвээрээ л байна
Харанхуйд уйтгарладаг
Хашгираад уурлаж чаддаггүй
Зүгээр намууханд
Өөрийгөө зовоодог
Би яг ийм хэвээрээ л байна
Тэгээд намайг хэн гэмээр байна?
Болор л гэмээр байна
Нэвт харагддаг
Элбэг байдаг
Тийм нэг гунигтай болор ваар
Ханатлаа ганцаардаад,бас уйдаад ав. Ийм боломж олон олдку шүү дүүгээ ;)
ReplyDeleteGoyo bichsen bnaa..gexde narni gerliig az jargaliin tuyaa bolgon tsatsruuldag Bolor gej nz n bas bodjiin :)
ReplyDeleteUnda