Энд хүрээд блогоо хаая гэж бодлоо. Өөрийнхөөрөө солиорч, өөрийнхөөрөө зүтгэж, өөрөөрөө байдаг Болор аль хэдий нь унтарчихаж, магадгүй дахиж асахгүйгээр. Би уг нь шүлэг бичээд л их л дэврүүн өөдрөг сайхан явдаг байсан юм. Гэтэл сүүлийн үед энэ бүхэн үгүй болж, гэр бүлийн амьдрал намайг нугачин дарж, дэврүүн байх хүслийг минь хэмхчиж байна. Одоо бүх юманд 2 хүний санал чухал, удахгүй 3 дахь хүний саналаас бүх юм хамаардаг болно. Тийм учраас өөрийгөө хүмүүжүүлж бүх зүйлд өөрийнхөөрөө омголон байдгаа болихоор шийдлээ. Үнэхээр хуучнаараа байя гээд энэ бүгдтэй зэрэгцээд явах сэтгэлийн тэнхээ үгүй болж, нөхцөл байдал шал өөр болчихлоо. Өдөр болгоны тулга тойрсон хэрүүл, ажил амьдралын цагийн зөрүү энэ бүгдтэй эвлэрэх хэрэгтэй боллоо. Илүү зүйлд цаг зарцуулна гэдэг миний хэрээс хэтэрч ганц хайртай блогоо хаая гэж бодлоо. Угаасаа ч монголд ирсэнээсээ хойш бараг юм бичээгүй, бичих зав, бололцоо, орчин нөхцөл бүрдэхгүй бүх зүйл гэрлийн хурдаар маш хэцүү явж байлаа. Блогоо төгсгөж нэг ийм шүлэг бичлээ.
Буй юмс бүхэн дэргэд ирэхийн хирээр
Буй асан юмс үгүйлэгдэнэ
Хөврөн ирэх ирээдүйтэй
Түмэн асуудал зэрэгцэн айсуй
Миний ертөнц бидний ертөнц болж
Бие минь ихэрлэж дотор минь бүрэлдэнэ
Айсуй цагийн гийчнийг би хүлээн
Аядуу зөөлөн дугарахыг хүртэл суралцана
Өөрөөрөө байх эрх чөлөөндөө
Өөрөө би цэг тавьж (бид)
Энд тэгээд амьдрал амтыг амтлах байхдаа
Аялалд гарах цаг минь болчихож
Буй юмс бүхэн дэргэд ирэхийн хирээр
Буй асан юмс үгүйлэгдэнэ
Дурсамж бүхэнтэй минь цуг
Дураараа насны омголон шүлгүүд минь санагдах байх даа
ХХХ
Баяртай
Хүндэтгэсэн Д.Болор
Subscribe to:
Post Comments (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Б олзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр...
-
Үйлийн үрт хүсэл минь Үнэндээ хайр биш Өмчирхөл. Г.Лхагвадулам Хайрыг яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хай...
-
Арга барсан бүсгүй Цагаахан даашинз Энхрийхэн мөр хүзүү Цахилан зугатах харц Эрхэмсэг гоо үзэсгэ...
:(((
ReplyDeleteGudluck dearie then
ReplyDeleteWish u allllllllllllllll the best :)
Цаг хугацаа гэж сонин юмдаа :(
ReplyDeletefirst things first gej
ReplyDeletei'll or we'll miss you!
taalagdlaaa.ene style ehneesee duustal
ReplyDeleteхүн ер нь яагаад блогоо хаая, нээе гээд л байдагийн болоо, нэг тийм өөрийнхөө хөшиг дэрвэсэн цонхныхоо хөшгийг нааш цааш л татаад байх шиг. тиймү ?
ReplyDeleteҮгүйдээ. Би ч гэсэн дэврүүн сэтгэлээр жигүүрлэн явж байна. Өөрийн чинь блог тун аятайхан байна. Битгий блогоо хаагаарай. Цаг хугацаа өнгөрсөн ч бүх зүйл мартагддаг тул битгий өөртөө бууж өг. Унтарна гэдэг бол мөхөхийн шинэж. Улам бядруулан ассан нь гоё шүү дээ. Бусдад өөрийнхөө ертөнцийг тольдож байгаа өөрийн зүрхнээс гаргаж буй зүйлс чинь бүгд л гайхалтай байна. Тийм болохоор цааш нь үргэлжлүүлээрэй. Аз жаргалтай зүйл өөрт чинь зөндөө боллоо шдээ. Хүүхдийнхээ тухай бич... Дэврүүн сэтгэлээрээ бич
ReplyDeletemmm, өнөөдөр би анх удаа өөрийн чинь блог руу орж уншиж байна, маш их таалагдаж байна. Харин наад унтарсан мэт сэтгэгдэл чин түр зуурынх байдаг юм шүү л гэж хэлий даа. Би төрснийхөө дараа нилээн хэсэг ийм байсаан. Одоо хүү маан 2 хүрч байна. Би яг одооноос л өөрийгөө урдын хэвээр төсөөлж байна.
ReplyDelete