Friday, June 19, 2009

Тавтай нойрсоорой

Сая блогийн ээлжит айл хэсэлтээ хийж байтал нээх хөөрхөн хэдэн хүүхдийн дуу хийсэн Цовооноо блог олов. Тэгээд тавтай нойрсоорой гээд дууг сонссон чинь зуслан явмаар санагдаад байх юм. Би тэгэхдээ нээх мундаг зусланчин байгаагүйлдээ, 4р ангидаа бас 5р ангидаа нэг Гокын зуслан явж байсан юм байна тэгээд л болоо. Харин зуслан дээр байхад оройн тойрог гээд бүгд бөөрөнхий дисконы газраа тойрч зогсоод л Тавтай нойрсоорой эсвэл Камертоны Зүүдийг дуулдаг байж билээ. Гоё байжээ. Өчигдөр нэг эгчтэйгээ чатласан чинь хамаг дүү нар Гокын зуслан явж байгаа юм байх оо. Би энд атаархаастай буцаад 18-с доош настай болох юмсан ухааны юм бодоод л хэхэ. Одоо нэг дүү амарч байгаа тэгээд дараагийн 2 ээлжинд 2 дүү дараалаад явна гэсэн. Намайг ч одоо ямарч зуслан очсон хөөх байх даа хэхэ, аягүй бол багшаа гэж онигооны эзэн болох байх аа. Зун болоод би гэдэг хүн монголдоо очихын бөөн хүслэн. Бөөн л амралт зугаалга шоу хүлээгээд суугаад байгаа шд, зөв ч юмуу буруу ч юм уу хэхэ. Ямарч байсан аав өдөр болгон шоуд гэж мөнгө өгнө гэж амласан. Харин ээжээс асуусан горьд гэсэн. За яахав, болохгүй бол очиж байгаад олон хамаатантайгийн хэрэг юу билээ АЙЛЦ-ын оноогоо өөд уруугүй тайлбарлаж байгаад хэд гурван юм олно доо. Тэгээд намраас л ажил сургуулийн юм бодно доо. Заза баахан мөрөөдчихлөө, уг нь мөрөөдөхгүй гэж хичээсэн ч толгойнд өөр төрлийн программ ажиллахгүй ойрд онцгүй байна аа. Хоол хийнэ гэдэг программны хугацаа нь дуусчихсан, одоо дандаа сонин хоол хийх ч гэж оронцоглож байгаа. Яг л фотошопны хугацаа дуусаад пэйнт ашиглаж байгаа юм шиг хэхэ. Тэр яах вэ нээр нь багаасаа хамт төрсөн эгч шиг байсан миний сайхан аниа маань өнөөдөр сүүлийн шалгалтын дүнгээ аваад Ноттингемийн их сургуулийг төгсчихсөн. Эгчдээ зөндөө их амжилт хүсье, амьдралд тохиолдох сайн муу бүхэнд чинь муу дүү нь халтайгаад л хажууд чинь шүү. Өнгөрсөн энэ нэг жил цугтаа сайх муу бүхнээ хуваалцаж баярлах гунихдаа цугтаа тэгээд бас надад дандаа тусалдаг байсанд чинь баярлалаа. Дүү нь чаддагаараа нэг салад хуушуур хийж өгнөө. Хоолны программаа дахиж суулгаж байгаад хэхэ.
Түрүүнжингээ тавтай нойрсоорой гэдэг дуу сонсоод байсан чинь бараг уйлахнээ залуу нас санаанд ороод байна ш дээ. Энэ нээрээ хөөрхөн үгтэй гоё дуу шүү. Уг нь энэ дууны үгийг бичих гэж байснаа дэвэн дэлхийн юм болгочихлоо.

Тавтай нойрсоорой

Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч
Хүслийн цэнхэр шөнө айсуй
Бодлын хөлгөөр одонд аялаад
Болор мөнгөн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүс ээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын од оо

Үйлс бүтээлийн өдөр өнгөрч
Үлгэрийн цэнхэр шөнө айсуй
Зүүдний хөлгөөр одонд аялаад
Зөн билэгийн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүс ээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын од оо

Найртай цэлмэг өдөр өнгөрч
Найргийн цэнхэр шөнө айсуй
Эртний хөлгөөр одонд аялаад
Энх мөнхийн шөнө айсуй

Тавтай нойрсоорой анд нөхдөө
Тавтай нойрсоорой ах дүүс ээ
Тавтай нойрсоорой алтан дэлхий
Тавтай нойрсоорой алсын од оо

Дууг нь татвал Эндээс татаарай
Энэ дууг тавьсан Цовооноод баярлалаа

9 comments:

  1. Би хэзээч зуслан яваж байгаагүй одоо тэгээд ч зуслан явах цаг аль хэдийн өнгөрчихсөн ядаж ганцхан удаач билээ яваж үзсэн бол ... хммм Зуслан яваж үзсэн хүн болгон л энэ дууг ярьдаг хэхэ ... тэгхэд аягууу эмзэг сэдэв хөндөгдөөл хэхэ

    ReplyDelete
  2. Өө нас чинь өнгөрчихсөн юм уу, найрамдал оюутны ээлж авна гээд сонин дээр байна лээшд. Тэгээд явж үзэхгүй юу. Би ч одоо хөгширчихсөн дөө хэхэ.

    ReplyDelete
  3. Ёо та 2 одоо яассссссссссс сонин юм бэ,больцон байдаа!?

    Өдий жоохноосоо өөрсдийгө гөгширцөн этр ч гэх шиг,та нар шиг бацаанууд гөгширцөн гэжийгаа бол бусад нь яахын этр,лол /лаг уурласан :D/

    Гэснээс зуслан ч гоё шүү,жоохон байхад зун болгон л явдаг байлаа... Улаан скаут байлаа шд,эгч нь,лол ;)

    ReplyDelete
  4. Snoop,
    Хэхэ, би зуслан явахад хөгширсөн л гэсэн шдээ, та өөрөө зөв ойлгоцон байдаа хэхэ. Түүнээс би хорьж болохгүй 20 насандаа юу гэж хөгшин гээд явж байдгийн тийм үү?
    Харин тийм ээ зуслан явмаар л байна...

    ReplyDelete
  5. Өө юу вэ би буруу ойцон байшд, МӨНӨ үү,хихи?

    За тийм байлгүй дээ,ккк.

    Ажлынхаа дундуур блог уншжийгаа гэж уншиж байгаа юмаа ч хийж байгаа ажлаа ч галтуурдаад байдын зөвөөр ойлгоо ойлгоо явчаарай гсн,хихи.

    ReplyDelete
  6. Ёоёо зуслан явж үзхиймсаан гэсээр яваад төгсчихлөөштээ томчууд одоо юундаа новшроод байдгийн дуугай явуулчкуу аягүй л бол энэ жил ангийнхныгаа бөөн уйлаан майлаанаар үдэж өгөх байхдоо золиг гэж хннн.

    ReplyDelete
  7. Bongoroo huushuur salataa avyaa! hehe

    Minii duu joohon bhdaa neeh huurhun shavriin haalt shig aniagaa dagaa l zuslan yavdag bj bilee gehgui yu hehehe. Goy bsan shuu.

    Hairtai hairtai!

    ReplyDelete
  8. xexe cham shig salad xuushur xiiged ugux dvvtei bsan bol sxan bxgv yu..za yutai ch zuslangin talaar dursamj sergeed sxan bna shv, zun bolxor l eej aawiin sxan aashiig xudulguj bgad zuslan yawaxiig xvsdeg blaa gej..daanch medeej ter bolgon bvtexgvi xexe

    Unda

    ReplyDelete
  9. xexe end minii muu ezen n ch tooj shagaidaggvi blog.iin talaar duridagdaad ongorson baishd.. Bi ch 3xan xonog owloor nairamdal zuslan yawj baisan l doo.. Odoo denkiicheed yawaad ochuul aygvi bol 8r angi gexed itgene dee :p ene duu goy shvv.. Duunii vgiig n googlees xaij yawaad orood irsen chin togsgold n tsovoonoo getsen bxar n gaixlaa shvv :p yu bile bi xen be l gej bodloo.. Duunii vgend mash ix bayrlalaa :)

    Tsovoonoo

    ReplyDelete

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...