Thursday, August 07, 2008

Хүлээлт

Хийсэн хоолоо халаасаар үдэш өнгөрлөө
Хүссэн зүйл хүзүүгээр татаад хүлээж л сууна
Цагийн зүүг ширтсээр шөнө дунд өнгөрлөө
Цаашаа хийх юм олдохгүй нь

Одоо ороод ирнэ дээ, хоолоо халаахаас
Даарч байгаа даа шинэ цай чанадаг юм билүү
Инээгээд л ороод ирнэ дээ чи минь
Ингэхэд цаг хэд болж байна аа

Үгүй ээ... одоо ингэс гээд л ороод ирнэ
Үүр арай цайгаагүй байна, утасддаг ч юм билүү

2008,08,04

Monday, July 28, 2008

Арлааны Эрдэнэ-Очирын шүлэг

Арга барсан бүсгүй

Цагаахан даашинз
Энхрийхэн мөр хүзүү
Цахилан зугатах харц
Эрхэмсэг гоо үзэсгэлэн

Чамайг хараад аргаа бардаг, би
Цамцаа тайлж урж тасдмаар,
Галзуурмаар болдог би
Чамайг бодоод аргаа бардаг би
Шархтай юм шиг
Шаналан хэвтдэг би
Цэцгийн дэлбээ шиг гарыг чинь
Цээжин дээрээ байна гэж зүүдэлдэг би
Өнө мөнхөд чамайг зүүдлэн
Унтах юмсан
Өглөө болсон байхад
Уур хүрдэг би...
Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог, би...
Арга барсан бүсгүй, чи...

1998,10,24


Tuesday, June 24, 2008

Бороонд

Дахиад бороо орохыг хүлээн
Цонхны дэргэд нойтон навчсыг ширтэнэ
Хэн нэгэнд итгэх эсэхээ шийдэж ядан
Нэг л зүйлийг ахин дахин бодно

Энэ бороо надад нэг л зүйлийг хэлэх мэт
Найдлага тавин цонхоор ширтэнэ
Дотроо нэг зүйлийг тунгаан
Дахин хэн нэгэнд итгэхийг хүснэ

2008,06,23

Thursday, June 05, 2008

Бороотой үдэш

Бороотой үдэш гудманд ганцаараа
Бүтэлгүй хайрын бодолтойгоо бүдчин уналаа
Гараас минь өргөн дээш татах хүнгүй учир
Гансарч хэсэг газар суулаа

Гудмаар урсах борооны ус жиндүүлэвч
Хаяад явсан таны сэтгэл илүү жиндүүлнэ
Харанхуй дунд хэн нэгэн гарч ирээсэй гэж
Хачин тэнэг зангаараа дахин дурлахыг хүснэ

Хаширдаггүй энэ зангаа үзэн ядаж
Харанхуй гудамжинд суун үүр цайхыг үзлээ би...

Friday, April 11, 2008

Өөрийнхөөрөө

Хүнд таалагдах гэж бичдэггүй болохоор
Тэр л үед би эрх чөлөөг өөрөөсөө мэдэрч байдаг
Харуусал дүүрэн хайрын шүлэгээрээ
Хаягдаад хоцорсон бүсгүйн дүрийг гаргахыг хүсдэггүй ээ...

Яагаад ч юм бүү мэд, бүгдийг мартахыг хүсэж
Харуулдан суусан өдрүүд хайран санагдан
Харамгүй урсгасан нулимсандаа харамсаж
Яаж ч солиорч болно хэмээн өөртөө итгэлтэй байсан цаг саяхан

Ухаангүй мэт зүгээр л уучилдаг болохоор
Өөрийнхөөрөө солиорсон энэ ертөнцийг минь хэн ч ойлгодоггүй
Алдсан алдаагаа давтах бүртээ би дотроо солиорч
Дахиад л хэн нэгэнд зүгээр л итгэдэг

Өөрийнхөөрөө солиорсон энэ ертөнцдөө би аз жаргалтай байдаг
Өрөөлд сэтгэл алдарсан шүлгэндээ би хайртай
Өнгөт энэ орчлонгийнөөдгүй залуучуудад бүр их хайртай
Учир нь би өөрийнхөөрөө л тэднийг хайрладаг

2008.04.11

Monday, February 25, 2008

Enguuneegiin shuleg nadad ih taalagdlaa,

Шүлэг шиг уруултай
Шүүдэр шиг харцтай бүсгүй явлаа би
Гэнэн ч байж омголон ч байж
Гэгээн үдшээр шүлэглэдэг байж

Гил хар хөмсөгтэй
Гэгэлгэн дууны ая шиг залуу байлаа чи
Одтой ч байж олонтой ч байж
Орь залуудаа чи осолдохгүй л миний шүтээн байж

Хайрын харгуй биднийг учруулаагүй ч
Харцанд чинь би унаж явлаа
Ирмүүн шүлгээр чамайг уярааж
Исгэл сэтгэлээ сөгнөж явлаа

Орчлон биднийг учруулаагүй юм чинь
Одоо би яасан ч яахав гэж
Оргилуун хайрандаа халамцуу явлаа

Өөртөөн хайргүй сэтгэлээр бялхаж
Өнгөц орчлонгийн өнгөнд хууртаж
Өршөөлгүй амьдралд харалган явжээ

Гэвч хожмоо би

Бороон дуслуудтай болор намраар
Бодролоор дүүрэн харцтай явахын чинээ санасангүй
Будрах цасан шижиртэх өвлөөр
Бусдын хайранд жиндэхийн чинээ санасангүй...

Friday, August 24, 2007

Хос хунгийн хагацал

нисдээ нис шувуухай минь
нуураа орхиод нис
агаарт дүүлэн нисэхдээ
аз жаргалаар бялхаарай

дүүлэн зорих газар чинь
дүүрэн сайхан хунтай гэл үү
дүрэлзэн асах хайр чинь
дун цагаан хун гэл үү

нисэн явахыг чинь хараад
нууцхан нулимс унагаад
намаг шиг болсон нуурандаа
насаараа хүлээхээр шийдлээ

бусдын нуурны ус тэгээд
булингарт нуурнаас минь ямар байна
буцаад ирэхийг чинь би
буурал болтлоо хүлээнээ

2005,08 сар

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...