Monday, February 25, 2008

Enguuneegiin shuleg nadad ih taalagdlaa,

Шүлэг шиг уруултай
Шүүдэр шиг харцтай бүсгүй явлаа би
Гэнэн ч байж омголон ч байж
Гэгээн үдшээр шүлэглэдэг байж

Гил хар хөмсөгтэй
Гэгэлгэн дууны ая шиг залуу байлаа чи
Одтой ч байж олонтой ч байж
Орь залуудаа чи осолдохгүй л миний шүтээн байж

Хайрын харгуй биднийг учруулаагүй ч
Харцанд чинь би унаж явлаа
Ирмүүн шүлгээр чамайг уярааж
Исгэл сэтгэлээ сөгнөж явлаа

Орчлон биднийг учруулаагүй юм чинь
Одоо би яасан ч яахав гэж
Оргилуун хайрандаа халамцуу явлаа

Өөртөөн хайргүй сэтгэлээр бялхаж
Өнгөц орчлонгийн өнгөнд хууртаж
Өршөөлгүй амьдралд харалган явжээ

Гэвч хожмоо би

Бороон дуслуудтай болор намраар
Бодролоор дүүрэн харцтай явахын чинээ санасангүй
Будрах цасан шижиртэх өвлөөр
Бусдын хайранд жиндэхийн чинээ санасангүй...

1 comment:

  1. Wow, sonin blog bna shuu. Yag 2007 onii neg sariin 1nd ehnii bichilgee hiisen bhiin.

    ReplyDelete

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...