нисдээ нис шувуухай минь
нуураа орхиод нис
агаарт дүүлэн нисэхдээ
аз жаргалаар бялхаарай
дүүлэн зорих газар чинь
дүүрэн сайхан хунтай гэл үү
дүрэлзэн асах хайр чинь
дун цагаан хун гэл үү
нисэн явахыг чинь хараад
нууцхан нулимс унагаад
намаг шиг болсон нуурандаа
насаараа хүлээхээр шийдлээ
бусдын нуурны ус тэгээд
булингарт нуурнаас минь ямар байна
буцаад ирэхийг чинь би
буурал болтлоо хүлээнээ
2005,08 сар
Chi uuruu bichsen yumuu.,Uneheer sain bolson bna.
ReplyDeletenice uneheer nice
ReplyDeleteБи энэ шүлэгийг хаанаас ч билээ уншиж байсаан. Гоё шүлэг...
ReplyDelete