Арга барсан бүсгүй
Цагаахан даашинз
Энхрийхэн мөр хүзүү
Цахилан зугатах харц
Эрхэмсэг гоо үзэсгэлэн
Чамайг хараад аргаа бардаг, би
Цамцаа тайлж урж тасдмаар,
Галзуурмаар болдог би
Чамайг бодоод аргаа бардаг би
Шархтай юм шиг
Шаналан хэвтдэг би
Цэцгийн дэлбээ шиг гарыг чинь
Цээжин дээрээ байна гэж зүүдэлдэг би
Өнө мөнхөд чамайг зүүдлэн
Унтах юмсан
Өглөө болсон байхад
Уур хүрдэг би...
Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог, би...
Арга барсан бүсгүй, чи...
1998,10,24
Subscribe to:
Post Comments (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Б олзоонд явмаар, бодолд автмаар тийм нам гүмийг золигийн муу ноход эвдээд хаячихлаа. Тэднийг нохой устгалын газар дуудаад үгүй хийчихмээр...
-
Сая блогийн ээлжит айл хэсэлтээ хийж байтал нээх хөөрхөн хэдэн хүүхдийн дуу хийсэн Цовооноо блог олов. Тэгээд тавтай нойрсоорой гээд дууг с...
-
Чинагш юм бүхэн улирч одно Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно Чинагш юм бүхэн улирч одно...
ene bvsgvig n neg xarxiimsan :)
ReplyDelete