Saturday, August 25, 2012

Гудамжны сандал дээр ганцаар уйлан суухад хажуугаар өнгөрөх хүмүүс янз бүрийн л нүдээр харах юм. Үнэндээ би зүгээр л уйлсан. За байз яг юу ч гэх юм бэ дээ. Аан тийм,  хотын завгүй байдал, ажил, хичээл, хүүхэд гээд намайг тойрон хүрээлж буй надаас хамааралтай юм бүхнээс хэсэг холдохын тулд уйлсан. Уйлж байхдаа юм бодоод л их тайвуу уужуу сайхан уйлсан. Хэн нэгэн ирээд худлаа царайлаад мөр тэврээд суугаасай гэж үнэндээ хүссэнгүй. Угаас би хэн бүгдээс холдохыг л хүссэн юм чинь. Үнэндээ юм болгоны тухай гүн гүнзгий бодох тусам үхлийн тухай бодол ойртож, тэр тийм ч муу биш гэх бодол толгойд сэм сэм төрөх болов. Уйлж байгаад үхчих юмсан. За байз уг нь ч урилгаа тараачихсан л даа. Хөдөө очоод чононд бариулаад... за үгүй бүр ч биш, зүгээр л тариа тариулаад...
Тэгээд яг тэдэн сарын тэдэнд тэр цагт үхнэ гээд төлөвлөчихсөнөө, өнөөдөр арай амжихгүй юм байна аа, нэг кино үзчихээд, эсвэл тэрэнтэй уулзчихаад, охиноо том болохоор гэсээр нөгөө монголын маргааш олон гэдэг болж байна.
Болд-Эрдэнийн шүлэгт гардаг даа "... Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно" гээд л ...Үүн шиг эмэгтэй хүн эх хүн гэдэг эр хүн шиг зоримогхон шийдээд үхнэ гэдэг үнэндээ үлдэж байгаадаа ч, өөртөө ч хэцүү юм шиг. Эхийнхээ хажууд байх үнэндээ өлгийндөө байгаа мэт тухтай, найдвартай, жаргалтай байдаг шүү дээ.
 Уг нь би 30 хүрээд үхнэ гээд солиорч өгдөг байв. Дараахан нь би Болд-Эрдэнийн 30 хүрээд үхнэ, Есенин 30 хүрээд үхсэн гэдгийг хаанаас ч билээ уншсан юм. Магадгүй Өлзийтөгсийн гаргасан Болд-Эрдэнийн сүүлийн номноос ч байж мэдэх юм. Тэрнийг уншсан цагаас би яагаад ч юм хүнд тэгж хэлэхээсээ зовдог болж нээрээ тэгээд үхчихээр юу болох талаар ганцаараа л бодох болсон.  Хэрвээ та 30 хүрээд үхэх байсан бол юу хийх байсан бэ? Нөгөө Bucket List кинон дээр гардаг шиг жагсаалтаа гаргадаг ч юм уу???

2 comments:

  1. Нэгэн адил эмэгтэй...
    Яагаад хэсэг хугацаанд таг болчихвоо. Өөрийн гэсэн ертөнцтэй мундаг бүсгүй гэж чамайг би боддог. Энэ эрч хүчээ алдахгүй өөрийнхөөрөө цаашид солиорохыг чинь хүлээж байна.

    ReplyDelete
  2. Нэгэн адил эмэгтэй...
    Үхнэ гэхээр их л гоё мэдрэмж төрөх юм шиг боддог байж. Саяхан Өлзийтөгсийн Үзэхийн хязгаарыг уншаад үхлийн тухай бодол огт өөрөөр эргэсэн.

    ReplyDelete

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...