Яг таван минут, 10 минут
тэгсээр 3 цаг. Энд л тэвчээрийн хязгаар төгсөж, хэрүүлийн эхлэл тавигддаг. Хүн
хүлээлгэх, хүлээж байгаа хүнд ямар байдаг талаар нэг боддог болов уу. Энд нэг л
тэнэг зүйл бий. Худлааг нь мэдсээр байж 5, 10 минутанд итгэх итгэл. Хүний итгэл
гэдэг хөөрхий дуусдаггүй байхаа даа. Бид ер нь олон зүйлийг хүлээдэг. Өдөр бүр, тэр
бүрт ямар нэг зорилго, цааш явах зүйл байгаа л болоод хүлээдэг байх.
Тэгэхдээ хүлээнэ гэдэг нерв зулгаагч, хүнийг стерссд оруулдаг хөгийн эд. Хүлээхгүй гэх тусам хүлээх хачин сэтгэл, хачин итгэл дахиад л хөгийн эд. Эгээр хог новшнуудыг амьдралаас гаргаад хаячихвал бас сайн муугаа мэдэхгүй болчих ч юм шиг. Цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхгүй ч юм шиг. Зовж шаналж тарчлана гэдэг үнэндээ жаргалыг амтлах нэг хэлбэр ч юм шиг. Жаргал зовлонгийн контрастийг нь гаргаж байгаа ч юм шиг.
Бид хэн нэгнийг ямар нэг тохиолыг хүлээдэг мөрөөддөг, үнэндээ тэр нь биелэхэд сэтгэл хөдлөхгүй тохиолдол олон. Яагаад гэвэл дэндүү сайхнаар төсөөлөөд, удаан хүлээх тусам хүлээлт нь учралыг амттай болгодог. Гэтэл үнэндээ Годотыг хүлээнэ үү, нөхрөө хүлээнэ үү бүгд л адилхан хоосон. Тийм зүйл байсан ч байгаагүй ч ялгаагүй(арай жаахан тайвшраад харвал). Гэтэл би 5, 10 минутын хүлээсэн, цөхөрсөн итгэлдээ харамсан тайвшрах завдал гаргалгүй уурлаж, орилж хашхираад эхэлчихдэг. Тэр нь даамжраад охиндоо ч муухай зан гаргачихсан сууж байдаг, өөрийн мэдэлгүй. Тэгэхээр ер нь яг тэр уурлах мөчийг өөрөө гэнэт сэрж мэдэрвэл амьдралын маань хэрүүл багасах ч юм шиг. Гүй ээ тэгээд тэр дор нь мэдрэхээс гадна мартаж орхих хэрэгтэй. Мартсан дүр үзүүлэх биш, чин сэтгэлээсээ мартах нь чухал шүү дээ. Энийг намайг ойлгоогүй явахад багийн минь найз хэлж өгсөн юм. Тэр өдрийн уулзалтаас энэ л үгийг санаж байна.
Хүмүүс хоорондын харилцаа ойртох тусам томруулдаг шилээр хүний нүүрний батга их харагддаг шиг асуудал үй олноороо гарч ирэн хэрүүл дээд цэгтээ хүрдэг. Хол байх гээд чадахгүй бүр л ойртсоор байдаг. Анх үерхэж байхад бид хааяа л нэг уулзана, тэр үедээ хамаг байдаг гоёороо л байна. Харин цугтаа амьдраад бүх сайн муугаа томруулдаг шилээр харуулаад байхаар зөрчил гэдэг батга л гэсэн үг хаха. Манай гэр бүл гаднаас нь харвал жигтэйхэн сайхан асуудалгүй, жаргалтай гэр бүл. Хүн бүр мэднэ дээ бараг.

No comments:
Post a Comment