Шумуул. Орой үдэш, борооны дараа,
голын эргээр энэ айхтар жижигхэн амьтан хүн биднийг янаглан хорлож энэ тэндээс
цус сороод загатнуулаад зовоодгийг хэн бүр мэднэ. Олигтой удаан наслахгүй ч
турж үхэхгүйн тулд хүний цус сордог энэ амьтаны талаар би төдийлөн сайн
мэдэхгүй. Гэтэл яг шумуул шиг нөхөд олон. Хүнийг янаглан хорлож, болох болохгүй
хов ярьж энэ тэрүүгээр дүнгэнээд салдаггүй. Тэгээд яриад яваа зүйл нь чихэнд
хүрчихвэл шумууланд хазуулчихсан юм шиг нэг их загатнаж шалихгүй ч тэнд
хазуулчихсан гэдэг нь хэсэгтээ санагдаад болохгүй, бас үе үе маажчихмаар
санагдана. Тэднийг би явуулын “Соронз
сэтгүүл” гээд нэрлэчихье. Хүнд хүрч үйлчилдэг тэр даруйдаа Фийд байк аваад бас
ч болоогүй тухайн хүний тархи толгойг ховоор дүүргэхийн зэрэгцээ ухуулах
сурталчилгаа, бренд, за тэгээд авгай
хүүхэд хормой хоттой бүгдийг нь ярина. Тэгчихээд хачин их кайф авна. Өөрөө
тэгэхдээ яг ямар хүн гэдгээ тэр хэзээ ч бодоогүй байж магадгүй юм. Бусдын
амьдралаар тэр яг яах гээд байгаа юм бэ? Өөрөө адилхан мөнгө олоод, адилхан
биеэ үнэлээд явж чадаагүй байж хүнийг шившиг болгож ярина. Азаар тэр олны танил
биш болохоор тэрнийг муулж явах хүн байдаггүй байх. Ер нь биеэ үнэлээ л биз
дээ, баяжаад брендийн хувцас өмсөөд, үнэтэй машин унатлаа биеэ үнэлчихэж л
байна ш дээ. Бие үнэлэхийг чинь шударга шулуун гэгддэг дэлхийн нилээд олон
оронд хүлээн зөвшөөрөөд хөдөлмөр гэдэг юм чинь.
Аа бас тийм, түүнийг нь сонсож кайф
авдаг нь бүр гоё шүү Чи! гээд хэлчихье. Та хоёр хов яриад, хүн муулаад өөрсдөө
байрнаасаа хөдлөхгүй хол явнаа гээд хэлчих үү!
Завтай хөдөлмөрлөдөггүй хүмүүс л
ховыг хол тараана даа. Олны танил хүмүүсийн хов ч яахав хаана ч л байдаг зүйл.
Миний хаана хэнтэй явсан, хэнийг Фейсбүүк дээрээ нэмсэн, хэний зурган дээр юу
бичсэнийг минь яриад явдаг, бүр нөхөрт маань хэлчих гээд байдаг хүмүүс бас
байх. Зарим нэг сайн танилууд нь би тэгэхэд нь бараг хажууд нь байсан наадах
чинь ингэсэн тэгсэн гээд миний амьдралдаа ч бодож байгаагүй тэр зүйлийг ажлаар
нэг тараасан ч бий. Тэр хүнд ингээд хэлчихье! Чи Үнэхээр ТАС шүү! Тийм ээ ТАС шүү ДАЖ шүү гээд хэлчихье.
Бас IQ гээ нэг шалгуулчихвал яаж байна.
Хамгийн гол нь ТАС хүмүүс өөр
төрлийн индиго эд нартай дүйх ховын төрлөөр толгойгоо дүүргэдэг хачин ой
тогтоолт сайтайчууд нь шүү тийм ээ!!!
Явуулын Соронзууд Мандтугай
гэчихвэл нэг их буруудахгүй шүү!!!
Хүндэтгэсэн,
Шумууланд хазуулагч
(Одоо ч тэгээд хүйтэрч байна шумуул
арай багасаад үхэх байхаа хаха)
No comments:
Post a Comment