Үйлийн
үрт хүсэл минь
Үнэндээ
хайр биш
Өмчирхөл.
Г.Лхагвадулам
Хайрыг
яг тодорхой тодорхойлох хэцүү. Эр эм хүн хоорондоо хайртай болох, үр хүүхдээ,
ээж ааваа хайрлах хайр, найз нөхдөө хайрлах хайр, эр эмийн явдал гээд хүн бүр
өөрөөр ойлгоно. Магадгүй олон жил хамтдаа амьдарсан хос хайрыг адилхан зүйлээр
төсөөлж, нэг чигт харж, тэр зүйл нь өөд өөдөөсөө нэг шугаман дээр уулзалддаг
болоод л тэр байх. Харин зарим хүнийг Х үсэг шиг огтолцоод төд удалгүй өөр тийш
салан одно.
Би
хайрыг ингэж боддог байсан
7
настай байхдаа
Ээж,
ээж бол миний хамгийн их хайрын эхлэл. Эжий минь намайг хэмжээ хязгааргүй ихээр
хайрлаж, миний төлөө бүхнийг хийдэг. Миний эхдээ зориулсан хайр тэр өндөрлөгийн хормойд буй. Хайр бол дотно
нууцаа хэлдэг хүн, аав ээж. Ингэж л би бусдаас сонсож бодож явсан.
14
настай байхдаа
Анхны
хайр
Яг
л Ромео Жулет шиг төсөөлөл. Удалгүй тэр төсөөлөл арилж, шохоорхож явсан хөвгүүн
минь өөр охинтой үерхэж эхлэх төдий нурсан юм.
Магадгүй тэр анхны хайр биш байсан. Тэр нь 19 тэй байхад минь тохиолдсон
ахимаг настай сайхан ах. Үнэн сэтгэлээсээ түүнийг хайрлаж хүндэтгэж, дурлаж,
сөхөрч явсан. Гэхдээ би хүнд нь биш үзэмжинд нь гэдгийг хожим ойлгосон юм. Ер
нь хэн бүхний анхны хайр үзэмжээр л эхэлдэг. Удаан үргэлжлээгүй тэр үерхэл
түүний хувьд бол эр эмийн л ажил байсныг би сохорсон нүдээр хараагүй явсан. Болсон явдалд харамсахыг хүсдэггүй ч
харамсалтай санагддаг. Яагаад өөртөө дурласан үеийн хөвгүүн биш, эр бие нь
гүйцэж ариун нандин хайрыг үгүй гэж боддог ах вэ гэж? Үүнээс хойш надад хайр
гэдэг хоосон зүйл шиг санагдах болж, эр хүнийг хэрхэн хайрлахаа мэдэхгүй л
явна.
21
настайдаа би эхийн хайрыг өөрийн биеэр мэдэрч эхэлсэн юм. Хэвлийд минь хүн
бүрэлдэх тэр цагаас л зүрх минь өөр зүйлд догдолд айсуй цагийн гийчнийг тэсэн
ядан хүлээж түүнд маш ихээр дурлаж байсан юм. Охин минь төрж тэр бяцхан амьтныг
бүх зүйлээсээ илүүтэйгээр хайрлаж эхэлсэн. Гэвч яаж хайрлахаа одоо болтол сайн
ойлгодоггүй эсвэл эвийг нь олдоггүй ч юм уу бүү мэд. Одоо бодохнээ хайр гэдэг
хоосон зүйлийг би юугаар тодорхойлохоо мэдэхгүй эргэлзсээр хариуг нь хайх тусам
холдоод ч байх шиг.
Харин
яг одоо би хайр гэдэг зүйлийг дотор нь ангилах хэрэг байна уу гүй юу гэж бодох
болсон. Ном бид хоёрын хайр, Л.Өлзийтөгсийг хайрлах миний хайр, Г.Аюурзанад
өгсөн нигүүлсэнгүй юу ч өгөхөөс буцахгүй хайр, нөхрийгөө хардаж, хэрэлдэж,
санаа зовдог хайр гэх зэрэг. Эцэг эхээ хайрлах нь зүйн хэрэг бараг л рефлекс.
Хүмүүс хэнд хамгийн их хайртай вэ гэдэг. Хариулт нь ихэнх нь ээж, аав, үр
хүүхэд, нөхөр сүүдэр. Миний хувьд би үзэл бодол дотоод хүнээ, өөрийнхөө
ертөнцийг илүү гэж боддог.
Гэхдээ
ер нь яг юуг хайр гэх вэ? Нэг хэсэг би эр эмийн хоорондох таталцах хүчийг хайр
гэж бодож, хайртайгаа илчилж явсан. Гэвч одоо бодоход тэр бүгд зүгээр сэтгэгдэл
төдий зүйл бөгөөд чухам нөгөө хайр гэдэг нь ч бас эргэлзээтэй. Эр эмийн явдал ч
гэсэн зүгээр л амьтны адгуусан шинж чанарын илрэл, үр удмаа үлдээх физиологийн
нэгэн үйл явдал төдий санагдах. Үүнийг хайр гэж эндүүрэх тохиолдол олон бөгөөд
хайр гээд бодчихсон хүнтэй ч олон тааралдаж байлаа. Би чухам хэнийг юуг хайрлах,
хэнээс хаанаас хайр хайх, яаж хайрлахаа одоо бүр ч мэдэхээ байлаа. Чухамдаа
хайр гэдэг хоосон зүйл, нигүүлсэхүй, бүхнийг байгаагаар нь хүлээж авах зүйлийн
илрэл ч байж болох. Өглөө болгон цонхоор харахад бие муутай эмгэнээ хөтлөн
дагуулж салхинд гарч, сандал дээр суухад нь хөлийг хучиж, гаранд нь иллэг хийж
өгч байгаа өвөөгөөс би заримдаа хайрыг хардаг. Магадгүй би эмгэн болсон хойноо
л хайрыг ухаарах ч юм билүү. Үхэхдээ л үнэхээр хэнд хэр их хайртай байснаа
ойлгох ч юм билүү. Үнэндээ энэ мэдрэмжийг үгээр хэлж тодорхой бичнэ гэдэг
боломжгүй юм.
Миний
унших дуртай нэгэн шүлэг байдаг. Арлааны Эрдэнэ-Очирынх
… Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгөрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог би
Арга барсан
бүсгүй чи...
Үүнийг
би маш гайхалтай хайрын шүлэг гэж боддог байсан ч одоо бодохнээ шунал хүсэл л
үнэртэх юм. Магадгүй зарим хүмүүс ингэж дурладагт би атаархдаг. Би яагаад ч юм
ийм л яруу хайрыг хүсэж байсан. Бас ингээд бодохоор хайрыг үгүйсгэх хэрэггүй л
дээ. Эжий минь эмээ минь намайг хайрладаг. Тэд миний төлөө санаа зовж, эд эсээ
гээж л суудаг. Гэхдээ би яагаад хайрлаж чаддаггүй юм бэ?
Зүрх,
сэтгэл, хайр гурав миний ойлгохгүй ертөнц болоод тэдний илрэл хайрыг би бүр юу
гэдгийг нь мэдэхгүй сууна. Магадгүй 20 жилийн дараа энэ талаар асуувал надад
тогтсон сайхан бодол бий болсон байх байх. Үгүй ч байж болоод би үхэж мэдэх.
Нэг тийм л гунигтай хоосон, магадгүй дүүрэх мэдрэмж. Гэхдээ яг одоо бол үгүй.
Би хэнийг юуг, яаж хайрлахаа мэдэхгүй байна. Ийм бодлоосоо болоод ч тэр юм уу
хүмүүсийг гомдоочихоод байдаг юм. За байз яаж хайрлаж сурч, хэнийг яаж хайрлах
вэ?
No comments:
Post a Comment