Monday, February 19, 2007

Ув улаан нар намайг
Шав шараар гэрэлтүүлэхийг хүснэ
Харин би өөрөө ногоон болохоор
Алив надад өнгө нэмээч хүмүүсээ

Цэв цэнхэр саран намайг
Хав хар гунигаар хучихыг хүснэ
Харин би улаанаар гунигладаг учир
Алив надад өнгө нэмээч хүмүүсээ

Сав саарал орчлон намайг
Саарал байлгахыг хүснэ
Доторхи минь цагаан учраас
Алив намайг авраач хүмүүсээ

1 comment:

  1. Алаг эрээн надаас аль дуртай өнгөө хэлээд аваарай :P

    ReplyDelete

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...