Санаж хүлээхийн завсрын тэр эгшинд дурлаж
Саатаж мордохын тэр эгшинд жаргаж
Сэтгэлээсээ инээх тэр л эгшинд баярлаж
Салж хагацахгүйн дунд чамайг би хайрладаг
Monday, January 05, 2009
Sunday, December 14, 2008
Бэлэг
Tuesday, December 02, 2008
Аймхай
Би үхлээс айдаг
Үхэж чадахгүйгээ ч мэддэг
Би үнсэлтээс айдаг
Үнсэлтэнд хоргодоггоо мэддэг
Би үлдэхээс айдаг
Хаягдаж хоцроод үлдэхээс би айдаг
Би хайраас айдаг
Хайртай гэж хэлж чадалгүй үхэхээс айдаг
Sunday, November 23, 2008
Чамайгаа санахдаа
Навчис хөглөрсөн гудмаар
Яахаа үл мэдэн ганцаар алхана
Нимгэн уйтгар зүрхэндээ тээн
Доголон нулимстай чамайг би санана
Жихүүн салхитай өвлийн үдэш
Гудманд ганцаараа алхахдаа
Санасан сэтгэлээ аргадаж
Үнэрийг чинь санахыг хичээнэ
Үнсээд үлдсэн уруулын чинь балыг
Өглөө бүр үгүйлэн сэрдэг
Уулзаж байна гэж зүүдлээд сэрэхдээ
Зөндөө ихээр үгүйлдэг ээ чамайг
2008.11.23
Яахаа үл мэдэн ганцаар алхана
Нимгэн уйтгар зүрхэндээ тээн
Доголон нулимстай чамайг би санана
Жихүүн салхитай өвлийн үдэш
Гудманд ганцаараа алхахдаа
Санасан сэтгэлээ аргадаж
Үнэрийг чинь санахыг хичээнэ
Үнсээд үлдсэн уруулын чинь балыг
Өглөө бүр үгүйлэн сэрдэг
Уулзаж байна гэж зүүдлээд сэрэхдээ
Зөндөө ихээр үгүйлдэг ээ чамайг
2008.11.23
Saturday, November 22, 2008
Хүсэл
Sunday, November 09, 2008
Subscribe to:
Posts (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Айко цонхны хажууханд суун түүний жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд цас хаялахыг гунигтайхан ажина. Хавар энэхүү цэцэрлэгт хүрээлэнд Сакура дэлбэ...
-
Та бүхэн "Өврийн дэвтэр" яруу найргийн реалити шоуг Бямба гараг бүрийн 21:30 минутаас хүлээн авч үзэхийн зэрэгцээ FM 104.5 аар дол...
-
Анх манай ээж надад Г.Аюурзаны "Дурлалгүй ертөнцийн блюз хүүрнэл зохиолууд", тэгээд өөр хэдэн хүүрнэл зохиолын ном авч өгсөнөөс х...


