Saturday, February 14, 2009


Шалаараа дүүрэн сарнай цацчихаад
Өргөсөнд нь хатгуулаад алхах юмсан
Гараас минь хөтлөх чамайг дагаад
Нүдээ аниад алхмаар байна
Ариун хайрын өдөр гээд
Янаг чиний энгэрт эрхлэхсэн
Анхны учрал жаргалыг санагалзан
Зүүдэндээ ч болов чамайгаа үнсье

Назим Хикмет : Цэнхэр нүдэн үлэмж биетэн

Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ,
Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй цонхон доороо сарнайн буттай
Бяцхан байшинг цаг үргэлж мөрөөддөг байжээ.
Үлэмж биетнүүд үлэмж томыг л бүтээдэг болохоор,
Үзэсгэлэнт бүсгүйдээ цонхон доороо сарнайн буттай
Үлгэрийн юм шиг тийм жижиг хөөрхөн байшинг
Үнэндээ тэр урлан өгч чадсангүй ээ.
Цэнхэр нүдэн үлэмж биетэн амьдарч байжээ,
Цэцгийн дэлбээ шиг бяцхан бүсгүйд хайртай болжээ.
Бяцхан бүсгүй үлэмж биетний алхааг даган
Бахардтал гүйхээс залхаж гүйцээд
Тохилог цэцэрлэгтэй жижигхэн байшинд
Тухлан суухыг илүүд үзжээ.
-Баяртай! Гэж цэнхэр нүдэндээ бүсгүй хэлжээ,
Баян чинээлэг одой эрийг даган оджээ.
Баян чинээлэг одой эр цонхон доороо
Сарнайн буттай бяцхан байшинд суудаг ажээ.
Цэнхэр нүдэн үлэмж биетний аугаа хайр
Цэцэглэх буттай бяцхан байшинд багтахааргүй байжээ.

орчуулсан Г.Аюурзана

http://zaya12.blogspot.com/

Бүүвэй


Надаас асгарах бороонд чи даарна гэж бүү ай
Нимгэн цамцны минь цаанаас гуниг харагдана гэж бүү ай
Нүүдлийн шувуу адил тэнгэрт дүүлнэ гэж бүү ай
Нэг намартаа буцаад л ирнэ
Хайраас минь дүрэлзэх галанд шатна гэж бүү ай
Харанхуй дунд гунигтай чинь орхино гэж бүү ай
Хэн нэгэнийг дагаад ниснэ гэж бүү ай
Хээр тал ногоороод ирэхэд чамдаа би нь нисээд л очно

Monday, February 09, 2009

Цагаан дунд хар явна
Хөвсийх үүлс шувуудын дээгүүр хөвнө
Ногоон дунд улаан найгана
Хээр талд төмсний улаан
Энэ л миний мөрөөдөл
Тэнд л би амар тайван нойрсоно

Saturday, February 07, 2009

Тэгэхэд тэнгэрээс харвасан од чинийх гэдгийг би мэдээгүй ээ
Тэвчээр алдаж чамд дурлаагүй бол
Тэнгэр ширтэж мөрөөдсөөр л байх байсан

Sunday, February 01, 2009

Одоо цагт гуниг үгүй

Газардахдаа би үргэлж гуньдаг
Хөөрөх болгондоо үргэлж мартчихдаг
Цас орох болгонд би дахин төрж
Дараагийн бороонд би өөрийгөө урсгачихдаг

xxx

Цэцэг болгонд хайр шингээж
Бусдын зүрхэнд ургуулахыг хүсдэг
Өөрийн чинь нэртэй цэцэгс
Зүрхэнд минь цэцэрлэг болон сүндэрлэдэг
Тэр л цэцэрлэгт төөрөөд
Өөрийгөө би тэнд булшлахыг хүсдэг

Monday, January 05, 2009

эгшин

Санаж хүлээхийн завсрын тэр эгшинд дурлаж
Саатаж мордохын тэр эгшинд жаргаж
Сэтгэлээсээ инээх тэр л эгшинд баярлаж
Салж хагацахгүйн дунд чамайг би хайрладаг

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...