Газардахдаа би үргэлж гуньдаг
Хөөрөх болгондоо үргэлж мартчихдаг
Цас орох болгонд би дахин төрж
Дараагийн бороонд би өөрийгөө урсгачихдаг
xxx
Цэцэг болгонд хайр шингээж
Бусдын зүрхэнд ургуулахыг хүсдэг
Өөрийн чинь нэртэй цэцэгс
Зүрхэнд минь цэцэрлэг болон сүндэрлэдэг
Тэр л цэцэрлэгт төөрөөд
Өөрийгөө би тэнд булшлахыг хүсдэг
Subscribe to:
Post Comments (Atom)
Өвдөлтийн шүлэг
Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна Өвдөг...
-
Айко цонхны хажууханд суун түүний жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд цас хаялахыг гунигтайхан ажина. Хавар энэхүү цэцэрлэгт хүрээлэнд Сакура дэлбэ...
-
Та бүхэн "Өврийн дэвтэр" яруу найргийн реалити шоуг Бямба гараг бүрийн 21:30 минутаас хүлээн авч үзэхийн зэрэгцээ FM 104.5 аар дол...
-
Анх манай ээж надад Г.Аюурзаны "Дурлалгүй ертөнцийн блюз хүүрнэл зохиолууд", тэгээд өөр хэдэн хүүрнэл зохиолын ном авч өгсөнөөс х...
Газардахдаа би үргэлж гуньдаг
ReplyDeleteХөөрөх болгондоо үргэлж мартчихдаг
Цас орох болгонд би дахин төрж
Дараагийн бороонд би өөрийгөө урсгачихдаг
bravo bravo...
(alga tashilt)
endees zugeer l medremj unertej bna :)
ReplyDeleteСайхан шүлэг болжээ. Би даанч...
ReplyDeleteГазардахад чинь чамд дурлаж би хөөрөн догдолдог
Ганцааранг минь орхиод нисэхэд чинь гунигтай болчихдог
Цас орох болгонд чамайг алдчихаад
Цагаа харж хавар болохыг хүлээдэг
...ингээд байдаг байсийн ийм учиртай байжээ.
Өөрийгөө урсгах болгонд чинь бороо далдалдаг байх.
ReplyDeleteДахин төрөх болгонд чинь цас угтан ордог байх.
Гунигаа түр мартахад чинь чамайг хөөргөдаг байх.
Газрынх болохоороо чи газраас холдсондоо гунидаг байх.
Гуних болгонд чинь чамайг газардуулдаг байх.
Газардаад гуниггүй болмогц чинь эргээд хөөргөдөг байх.
- Хэн?
- Харин хэн?