Saturday, November 22, 2008

Хүсэл

Учрахыг хүссэн юм бүхэн ойртох бүр
Учрахыг үл хүснэ
Учрал ямар ойрхон юм бэ?

Хаяхыг хүссэн юм бүхэн холдоно
Хагацахыг үл хүснэ
Хагацал ямар хол юм бэ?

2008.11.22

Sunday, October 19, 2008

Миний алсад татсан гэгээ
Чиний салхинд чиггүй замхарна
Зүрхний минь түлхүүр чиний зүрх
Зүггүй хайрын эрхшээлд хоргодно

Л.Өлзийтөгс

Friday, September 26, 2008

zugeer l

Зүгээр л өвөрт чинь үүрээ засчихаад
Зүүдлээд л ... өвөлжин би унтмаар байна
Зүрхэн тушаа чинь дэрлэн жаргал зүүдэлмээр байна
Санах, хүлээхийн хэцүүг умартаад
Зүгээр л...
Зүрхэн тушаа чинь дэрлэн жаргал зүүдэлмээр байна
2008.09.25

Thursday, August 07, 2008

Хүлээлт

Гадаа зогсоод л баймаар

Нүүрээ тэнгэрт харуулан
Зогсоод л баймаар

Цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар

Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар

Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар

Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар

Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар

Чихэнд минь зүүсэн ээмэг
Чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод
Зогсоод л баймаар

Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар

Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар

Л.Өлзийтөгс

Хүлээлт

Хийсэн хоолоо халаасаар үдэш өнгөрлөө
Хүссэн зүйл хүзүүгээр татаад хүлээж л сууна
Цагийн зүүг ширтсээр шөнө дунд өнгөрлөө
Цаашаа хийх юм олдохгүй нь

Одоо ороод ирнэ дээ, хоолоо халаахаас
Даарч байгаа даа шинэ цай чанадаг юм билүү
Инээгээд л ороод ирнэ дээ чи минь
Ингэхэд цаг хэд болж байна аа

Үгүй ээ... одоо ингэс гээд л ороод ирнэ
Үүр арай цайгаагүй байна, утасддаг ч юм билүү

2008,08,04

Өвдөлтийн шүлэг

Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд  Үе үе мэдрэх халих мэдрэмж Үүрд биш л хорвоо хойно  Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна  Өвдөг...