Өвдөлтөөр зуурсан нулимстай инээд
Үе үе мэдрэх халих мэдрэмж
Үүрд биш л хорвоо хойно
Үнэнийг би охидоосоо нуумааргүй байна
Өвдөгийг нь гөвж, Өөд өргөх эх хүн би
Хойтон хаврыг үзэх хүсэлтэй байна
Хажуудхаа зовоох зовлонт би
Ханийн хажууд өтлөх хүсэлтэй байна
Өвдөлтөөр бүтсэн амьдрал дундаас
Өөрийгөө танихгүй догширч байна
Хүчилсэн инээд хуурамч өөдрөг зан
Хүлээсээс ангижирч уужуу амьсгалмаар байна
Хичээх тусмаа ядрах туйлдах
Уйлах ч мэдэлгүй амьдралаас залхаж
Хүлээс алдарч үүлэн дунд хөвөх
Хүсэл бас төрөх юм
Эжийгээ зовоох гэж төрсөн би
Жаргах цаггүй амьдруулна
Эжийгээ л түших миний амьдралд
Жаргалгүй царайлах эрх үгүй
2018.05.21