Зуслангийн байшингийн дээвэрт хоргодсон
Улаан хошуутын дэгдээхэй бидэн
Зэрэгцэн хэвтээд тэнгэр ширтэнгээ
Нэг хоёр гурав гэж бороо намдтал тоолно
Тэгэхэд л надад нисэх хүсэл төрсөн
Зунжин би амаа ангайж
Өмх мах идсээр байсан ч
Өдлөх жигүүр надад заяагаагүй
Намар болоход
Өдөлсөн жигүүрээ дэвсээр тэр минь нисээд одсон
Доголон нулисмтай үлдэж
Дараа хаврын дэгдээхэйтэй цуг
Дахин нисэх гэж
Дээвэр ширтэн хэвтэнэ ээ гэж
Өөртөө амлан гунигтай үлдсэн
Өдлөх жигүүр надад заяагаагүй
ReplyDeleteene ikh sodon mur sanagdlaa :)
Дажгүй,хөөрхөн философитой шүлэг байна шүү дүүгээ :), бичээд байгаарай.
ReplyDeleteАмжилт
hoorhon shuleg boljee
ReplyDelete